Олон жүжигчинд тоглох санал тавьсан ч татгалзсан хариу авч байсан “The Mummy” цуврал өдгөө Бокс Оффисийн хамгийн өндөр ашиг орлоготой кинонуудын нэг болон үлдсэн билээ. Жүжигчин Brendan Fraser болон Rachel Weisz нарын гол дүрийг нь бүтээсэн уг цувралын тухай таны мэдэхгүй 12 баримтыг бид хүргэж байна.
1. Гол дүрд Tom Cruise-ийг тоглуулах санал тавьж байжээ.
Rick O’Connell-ын дүрд маш олон алдартныг тоглуулахаар санал тавьж байсны нэг нь жүжигчин Tom Cruise ажээ. Гэвч тэрээр тус саналаас татгалзсан тул дараагийн жүжигчин болох Brendan Fraser уг дүрийг бүтээжээ. Tom Cruise хожим 2017 оны “Mummy” кинонд гол дүр бүтээсэн билээ.
2. Imhotep-ын дүрийг бүтээсэн жүжигчин өдөрт 2 удаа үсээ хусуулдаг байсан.
Жүжигчин Arnold Vosloo-ын тоглосон Imhotep-ын дүр нь бүхэлдээ ямар ч үсгүй нэгэн байх ёстой байсан учраас өдөрт 2 удаа үсээ хусуулж байжээ. Тэрээр анх вакс хийлгэж байсан ч өвдөлт их өгдөг учраас үсээ хусуулах шийдвэр гаргаж байсан гэдэг.
3. Rachel Weisz-ийн дүрийн нэрийг бодит хүнээс сэдэвлэсэн.
Жүжигчин Rachel Weisz-ийн бүтээсэн Evelyn Carnahan-ын дүрийн нэрийг Британийн Египет судлаач George Herbert-ийн охин Evelyn Herbert-ийн нэрнээс сэдэвлэжээ. 1922 онд аав, охин хоёр судлаач Тутанхамун фараоны бунханд орж байсан түүхтэй.
4. Киноны зураг авалтын Марокко улсад хийсэн.
Тус цувралын анхны хоёр ангийг Египет улсад хийж байсан ч хэд хэдэн асуудлуудын улмаас дараагийн ангиудын зураг авалтыг Марокко улсад хийжээ.
5. Жүжигчид тодорхой хугацаа тутамд тусгай бэлдмэл уух шаардлагатай болж байв.
Халуун уур амьсгалтай, элсэн цөлд зураг авалт хийж байсан тул кино багийнхан усны дутагдалд орох өндөр магадлалтай байжээ. Иймээс тэд хэдэн цаг тутамд тусгайлан бэлдсэн ус, ундаа ууж байжээ.
6. Rachel Weisz болон Patricia Velasquez нар ганц үзэгдлийн бэлтгэлийг хэдэн сарын турш давтсан.
“The Mummy Returns” кинонд туслах жүжигчид тyлаантай хэсгийн зураг авалтад орох бүрэн боломжтой байсан ч жүжигчин Rachel Weisz болон Patricia Velasquez нар дээрх тyлааны үзэгдлийг өөрсдөө хийж бодит мэт харагдуулахын тулд 3 сарын турш өдөрт 8 цагийн бэлтгэл хийж байсан гэдэг.
7. Зарим үзэгдэлд жинхэнэ харх, шавжийг ашиглаж байв.
Жүжигчин Weisz-ийг хүлээтэй байх үед бие дээгүүр нь харх гүйдэг хэсэг бие арзайм мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл тус үзэгдэлд гарч буй хархнууд жинхэнэ харх байсан бөгөөд бусад шавж хорхойнууд ч бас бодит байсан гэдэг. Түүнчлэн Dr. Chamberlain-ийн дүрийг бүтээсэн жүжигчин нүүр болон хүзүүн дээгүүрээ жинхэнэ царцаа гүйлгэж зураг авалт хийлгэж байв.
8. Галт уулын тогоон доторх зураг авалт.
Хамунаптра хотын зураг авалтыг Марокко улсын зүүн өмнөд хэсэгт орших нэгэн идэвхгүй галт уулын тогоонд хийж байжээ.
9. Номын сан дахь үзэгдлийг ердөө ганц удаагийн зураг авалтаар хийсэн.
Киноны эхэнд жүжигчин Rachel Weisz номын сангаас ном авахаар очих үеийн үзэгдлийг ердөө ганц удаагийн зураг авалтаар хийж чадсан түүхтэй.
10. Medjai-ийн дүр нүүрэн дээрээ шивээстэй байх ёстой байв.
Түүний дүр нүүрэн дээрээ шивээстэй байх ёстой байсан ч найруулагч Stephen Sommers жүжигчин Oded Fehr-ийг нүүрэн дээрээ шивээсгүй байх ёстой царайлаг нэгэн хэмээн үзсэн гэдэг.
11. Beni-ийн дүрийг бүтээсэн жүжигчин тэмээнд өмнө нь ойртож байгаагүй нэгэн байв.
Тус дүрийг бүтээсэн жүжигчин Kevin J. O’Connor нэгэн үзэгдэлд тэмээг хөтлөн явах ёстой байсан ч зураг авалтын үеэр тэмээг огтхон ч хөдөлгөж чадаагүй гэдэг. Ийнхүү зураг авалтын үеэр зохиолд тусаагүй зүйл тохиолдож, багахан өөрчлөлт орж байжээ.
12. Зураг авалтын үеэр жүжигчин Brendan Fraser амиа алдах шахсан.
Xоригдол болон дүүжлүүлэх гэж буй үзэгдэлд түүний хүзүүнд зүүсэн олсыг чанга уяж, бодит жүжиглэлт гаргахыг кино багийнхан хүсчээ. Гэвч зураг авалтын үеэр жүжигчний амьсгал боогдон ухаан алдсан явдал гарсан гэдэг.