Моника Карвальо – швейцар гаралтай дижитал уран бүтээлч бөгөөд гэрэл зурагчин бүсгүй. Түүний бүтээлийн нэг онцлог – төсөөллөөр наадах. Түүний гэрэл зургийг хараад чухам юу дүрсэлснийг шууд ойлгохгүй нэг хэсэгтээ л эргэлзэнэ. Эдгээр гэрэл зургууд нь үнэхээр хурц бөгөөд сонирхолтой. Сайтар ажигласны дараа юу байгааг ойлгоод нүд салгаж чадахгүйд хүрнэ. Бүсгүй өөр хоорондоо холбоогүй зүйлээс адилхан онцлогийг олж цугт нь эвлүүлж нийлүүлэх дуртай. Зураачийн бүтээлүүдийг үзэж тархиа бага ч болов ажиллуулаасай гэж хүснэ. Бүсгүйн хийсвэр төсөөллийн ертөнцөөр тавтай морил.
Тань руу бялуу харж байна
Таны бие ч гэсэн бага зэрэг арзайсан уу?
Моника өөрийн сюрреалист бүтээлийг туурвихдаа гэрийн нөхцөлд болон аялж байх үедээ авсан гэрэл зургуудаа ашигладаг. Тэрээр өнгө, бүтцээр гарамгай наадаж ердийн эд зүйлийг бидэнд өөр өнцгөөс танилцуулдаг юм. Мэдээж фотошопгүйгээр ийм бүтээл туурвих боломжгүй. Одоо цагт энэ программгүйгээр бид байж чадахаа больж дээ.
Хүчтэй иллэг
Өргөсгүй сарнай гэж үгүй
Гайхалтай тохирчээ
Төгс мэйкап
Хаздаг жүүс
Моникагийн хийсэн эвлүүлгийг харж суухад таатай мэдрэмж төрнө. Урьд нь анзаарч байгаагүй жижиг сажиг зүйлийг бид олж харж байгаа болохоор л тэгдэг болов уу? Таны тархийг багагүй ажиллуулах оньсого шиг гэрэл зураг гэж хэлж болохоор.
Зунд шумбах нь
Прагийн гайхамшиг
Далайн чимээ
Үс
Хөгжилтэй зайрмаг
Нүд баясгах дүр зураг
“Нүд – сэтгэлийн толь” гэдэг Шекспирийн үгийг хөрвүүлбэл
Далавчны хүч чадал
Моника Карвальо сүүлийн 10 гаруй жил сюрреалист бүтээл оролдож байна. Улам туршлагжиж байгаа түүний бүтээл илүү хүнд хэлбэр рүү орж байна уу гэлтэй.
Гэрэлтэх даашинз
Уншигч танд аль бүтээл нь илүү таалагдсан бэ?