Гэр бүлийн амьдрал – адал явдлаар дүүрэн бөгөөд гайхамшигтай тохиолдлоор ер тасрахгүй (заримдаа хөгжилтэй, заримдаа үнэхээр ядарч туйлдмаар). Ульяновскийн зураач бүсгүй Мария Горбунова гэр бүл, үр хүүхэдтэй болсныхоо дараа ямар амьдрал хүлээж болохыг уран бүтээлээрээ дамжуулан харуулдаг юм. Залуу ээж өөрийн зурсан зургуудаа Инстаграм хуудсаараа дамжуулж олны хүртээл болгосоор байна. Өдөр тутмын амьдрал – зөвхөн зав чөлөөгүй байгаад зогсохгүй заримдаа ухаан зарах шаардлага ч гарна, аливааг хөгжилтэйгөөр хүлээн авч тэвчээр шаардах ч үе бий. Түүний пост хэрэглэгчдээс олон лайк цуглуулдаг нь олон эцэг эхчүүд өөрийгөө, өөрийнхөө гэр бүлийг түүнээс зургаас олж хардагтай нь холбоотой биз ээ. Магадгүй та ч гэсэн өөрийнхөө амьдралтай адил төстэй зүйл олж харж болох юм.
Нөхрийн хувьд “талханд гарах” гэдэг бол талханд л гарах ойлголт
Мария Горбунова – мэргэжлээрээ засал чимэглэлийн дизайнер, гэхдээ гуншин нь иллюстратор зураач хүн. Бүсгүй гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн хажуугаар ээжийн амралттай байх үеийн өдөр тутмын амьдралаа хөгжилтэйгөөр буулгадаг. Маша төрөхөөсөө өмнө л анхны бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Бусдын хурим дээр захиалгаар хөгжилтэй гэрэл зураг зурж амьдралаа залгуулж байсан удаа ч бий.
Аливааг сайн ойлгодог хүү
Хүүхдэд ямар тоглоом авч өгч болохгүй вэ?
Дуртай шампунь маань ердийнхөөсөө хоёр дахин хурдан дуусдаг
Тодорхойлж чадахгүй үе
Мөнхийн асуудал
Цаг хугацаа явсаар, бүх зүйл өөрчлөгдсөөр
Мария нэг зургийг хэдхэн цагийн дотор зурах үе ч бий, бас хэдэн өдөр зурах ч үе бий. Бүх хүүхдүүд унтсан үед л уран бүтээлээ хийж чаддаг. Уран бүтээл, ээж байх ажлыг хослуулах – үнэхээр амаргүй ажил.
Тэд яг л энэ цагийг хүлээж байсан мэт
Орчин үеийн бодит байдал
Хайраа илчлэх шилдэг арга
Олон хөвгүүд аавтайгаа адилхан байхыг хүсдэг
Хүүхдийг уншуулж сургах – биелэгдэшгүй даалгавар
Хүүхдийн хартай зан – ийм л байдаг
Ийм учраас гэрийн тэжээвэр амьтныг хүүхэдтэй удаан үлдээж болохгүй
Бүгдийг нь авахгүйн тулд өөрийгөө барьж сурах хэрэгтэй
Хулуу ихдэнэ гэж байхгүй
Бараг л таалаа
Заримдаа ийм зүйл болдог л биз дээ
Эгч, дүү нарын хайр
Мариягийн бүтээл болгон түүний гэр бүлд тохиолдсон бодит үйл явдлаас төрсөн. Мэдээж уран бүтээлээ илүү сонирхолтой болгох үүднээс бага зэрэг чимэг нэмдэг. Ийм л учраас түүний уран бүтээл илүү хөгжилтэй болдог юм.
Аав хүүхдүүддээ шөнийн үлгэр ярьж өгөх үе
Эндээс зураач бүсгүйн бусад сонирхолтой бүтээлүүдийг сонирхож болно.