Дэлхий дээрх хамгийн жижигхэн хөxтөн амьтан – гахай хамарт сарьсан багваахай, түүний биеийн жин ердөө л 2 г хүрэхтэй үгүйтэй. Энэ бяцхан амьтан хүний гарын алган дээр өчүүхэн зай эзэлнэ. Биеийн хэмжээгээрээ жижигхэн ийм амьтад шувуу, хэвлээр явагч, хорхой шавьж дунд ч бий. Жижигхэн байх тусам тэднийг гартаа барьж илмээр санагдах ажээ.
Бидний зүрх сэтгэлийг хайлуулах бяцхан амьтдыг хараад зүгээр өнгөрч чадсангүй. Уншигч та бүхэнтэйгээ гэрэл зургийг нь хуваалцаж таны уйтгар гунигийг бага ч болов нимгэлэх нь зөв гэж бодлоо.
1. Энэ бяцхан могой уулзсандаа баяртай байх шиг байна
2. Авгалдай “Сайн уу?” гэх шиг болох юм
3. Энэ зараа ямар хөөрхөн шүдтэй юм бэ?
4. Эхнэр маань ажил дээрээсээ эдгээр бялзуухайнуудыг олжээ, тэд нарнаас зугтаж сүүдэрт нуугдаж байсан гэнэ
5. Геккон энэ дэлхий дээр ийм жоохон байдаг гэдэгт итгэмээргүй юм
6. Амьд эрвээхэй гэхээсээ илүүтэй чихмэл зөөлөн тоглоом гэмээр харагдана
7. Өнөөдөр цэцэрлэгтээ туслах бяцхан туслагчтай боллоо
8. Би далайн дун дотроос наймалжны зулзага оллоо
9. Таван хоногтой бөөдийнүүд
10. Бяцхан араатан – цөгөрцөг
11. Жижигхэн биетэй далайн морийг өөрийнхөө эрхий хуруутай харьцууллаа
12. Түүнийг Скарффи гэдэг юм, энэ дэлхий дээрх хамгийн эелдэг орог зусаг
13. Хамелеон ийм өхөөрдмөөр байдаг гэдгийг бид урьд нь даанч мэдсэнгүй
14. 7 хөлтэй бяцхан далайн од
15. Энэ аалзнаас хэн ч айхгүй ээ
16. Загас-мэлхий хурууны үзүүр дээр тогтоно
17. Найзын маань хашаанд царцааны “хүүхдүүд” цугларчээ
18. Жижигхэн мэлхий – хүний хумснаас ч жижигхэн юм гээч
19. Бяцхан эрвээхэй миний алган дээр ирж суулаа
20. Давжаа биетэй далайн морь шүрэн дунд
21. Муурныхаа ноосон дундаас жижигхэн дун олсон шүү
22. Энэ бяцхан сарьсан багваахай тэврэлдэх дуртай юм
23. Эрээн далт бяцхан шувуу бөөрөлзгөнөөс шүүсийг нь ууж байна
Ямар жижигхэн амьтан таны хайрыг татдаг вэ? Танд гэрэл зураг нь байна уу?