Умард Солонгос улс бол дэлхийн хамгийн хаалттай, нууцлаг улс орнуудын жагсаалтанд дээгүүрт бичигддэг орон. Улсын удирдагч асан Ким Ир Сений боловсруулсан өөртөө найдах үзэл суртал Жүчхэг баримталсан хэв маяг бүхий нэг намын тогтолцоотой энэ улсын нийслэл хот Пхеньянаар хийсэн маш сонирхолтой видео аялалыг үзэгчиддээ санал болгож байна. Энэхүү бичлэгт олонх газруудад нь гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхийг хориглодог энэ улсын нийслэл хотын янз бүрийн газруудыг маш сонирхолтой байдлаар, урьд өмнө нь хүмүүст бараг хүрч байгаагүй хэлбэрээр харуулжээ.
“Enter Pyongyang” нэртэй энэхүү бүтээл нь хотын брэндингийн анхдагч JT Singh болон тогтмол бус хөдөлгөөнт гэрэл зургаар мэргэшсэн гэрэл зурагчин Rob Whitworth-ын хамтын бүтээл аж. Сүүлийн жилүүдэд гар утас гэдэг зүйл болон жуулчдын ихээхэн урсгалыг харах болсон энэ улсын хүн ардыг автоматжсан хүн бус та бидний адил жинхэнэ хүн гэдгийг энэ бичлэгээс харах боломжтой юм. Авто замын эмэгтэй зохицуулагч, метроны хамгаалагч нар нь яг л хөшөө шиг тогтвортой зогсож байх боловч тэдний нүүрэнд инээмсэглэл тодрох болсныг ч харж болно. Урьд өмнөх [tweetable]хатуу чанга захиргаадалттай Умард Солонгос орны өөрчлөгдөн хувьсаж байгаа дүр төрх[/tweetable]ийг харуулсан бичлэгийг тухлан үзэхийг урья.
Зочин
2014/08/11 at 19:40
Mongolchud shig uur omogtoi humusd yr ni iim zasaglal zugerde, tsag ni tulhaar esvel aihleere l ym hiideg uls
Зочин
2014/08/11 at 21:46
bullshit
Ariuka Bulagaa Bulagaa
2014/08/12 at 02:50
Unxeer sain xiijee. Mundag
Ariuka Bulagaa Bulagaa
2014/08/12 at 02:50
Unxeer sain xiijee. Mundag
Ariuka Bulagaa Bulagaa
2014/08/12 at 02:50
Unxeer sain xiijee. Mundag
Зочин 1
2014/08/12 at 10:30
Iim gj tusuulugu bla bodsons uur umaa
ЗочинShal hudlaa ineehiin
2014/08/12 at 11:23
Bugd zohion baiguulalt amidral deer hog bolzon bgaashtee
Зочин
2014/08/21 at 13:33
Сэтгэгдэл *