Загвар өмсөгч, жүжигчин, шоу хөтлөгч зэрэг олны өмнө үргэлж гардаг хүмүүсийн хувьд өөрсдийн гадаад төрхөндөө ихээр анхаарал хандуулдаг билээ. Манай сайт уншигч танд гоо сайхны мэс ажилбар хийлгэж байсан гэдгээ нээлттэй зарласан алдартай эрчүүдийг танилцуулж байна.
1. George Clooney
Julia Roberts-той хийсэн нэгэн ярилцлагадаа тэрбээр нүдээ илүү том харагдуулахын тулд нүдний мэс ажилбар хийлгэж байсан тухайгаа өгүүлсэн байдаг. Түүнчлэн тэрээр нас ахихын хэрээр үс будах зэрэг гоо сайхны үйлчилгээ байнга хийлгэх шаардлагатай болж байгаа хэмээжээ.
2. Marc Jacobs
Нэрт загвар зохион бүтээгч Marc Jacobs “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үрчлээс арилгаж, арьс татуулах тэргүүтэй мэс ажилбаруудад орж байсан гэдгээ ярьж байжээ. Түүнчлэн тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийн дагагчидтайгаа гоо сайхны мэс ажилбарын талаар нээлттэй ярилцдаг аж.
3. Gordon Ramsay
Хүмүүс түүний эрүүний сул арьс, үрчлээсээр тоглоом наргиан хийх нь их байсан тул охиныхоо ятгалгаар 2009 онд тэрээр духны үрчлээс арилгах лазер мэс ажилбар болон эрүүний арьс татуулах мэс ажилбар хийлгүүлж байжээ.
4. Michael Douglas
Өдгөө 77 настай тэрээр 2000 онд Catherine Zeta-Jones-той хуримаа хийхийн өмнө давхар эрүү арилгах мэс ажилбар хийлгэж байжээ.
5. Dwayne Johnson
WWE-ийн тамирчин байх үедээ бие галбираа илүү булчинлаг харагдуулах үүднээс өөх соруулах мэс ажилбарыг 2005 онд хийлгэж байжээ. Ингэснээр түүний булчин илүү ялгарч харагдах болжээ.
6. Daniel Craig
Гоо сайхны мэс ажилбар бүр залуу сайхан харагдахын тулд хийгддэггүй ажээ. “007: Quantum” киноны зураг авалтын үеэр нүүрэндээ гэмтэл авах үедээ тэрээр пластик мэс ажилбарын тусламжтайгаар нүүрэндээ 8 оёдол тавиулж байв.
7. Rylan Clark-Neal
“The X Factor” шоуны хөтлөгч Rylan Clark-Neal “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гоо сайхны мэс ажилбарын талаар өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж байжээ. Түүнчлэн тэрээр гоо сайхны хэд хэдэн мэс ажилбар хийлгэж байсан талаараа ч дурдсан юм.
8. Christian Bale
Дүрдээ орохын тулд өөртөө асар их өөрчлөлт оруулдаг гэдгээрээ алдартай нэрт жүжигчин Christian Bale “American Psycho” киноны Patrick Bateman-ын дүрд тоглохын тулд тэрээр соёогоо янзлуулж байжээ.
9. Steven Tyler
“American Idol” шоуны шүүгч тэрээр Парагвай улсад аялж байх үедээ тэрээр буудаллаж байсан буудлынхаа шүршүүрт ухаан алдан унаж яаралтай эмнэлэгт хүргэгдэж байсан бөгөөд хүчтэй унаснаас үүдэлтэйгээр нүүрэндээ хэд хэдэн мэс ажилбар хийлгэх шаардлагатай болж байжээ.
Алдартнууд гоо сайхны мэс ажилбарт орж байсан эсэхээ нийтэд зарлаж байх нь зүйтэй гэж та боддог уу?