Зарим хүмүүс яагаад урт насалдагтай холбоотой 8 шалтгаан, энэ бүгд тухайн хүний гентэй огтхон ч хамаагүй юм

1

Мөнхийн ус гэж байдаггүй тул хорвоо дээрх хэн ч мөнх наслах боломжгүй билээ. Гэсэн ч эрүүл хооллолт, идэвхтэй зөв амьдралын хэв маяг зэрэг зарим нэгэн зүйлсийн нөлөөгөөр хүний наслалт нэмэгдэх боломжтой байдаг ажээ. Манай сайт уншигч танд урт наслалтад нөлөө үзүүлдэг байж болохуйц 8 xүчин зүйлийг танилцуулж байна.

1. Удамшил, аз жаргалтай амьдралын хэв маяг ба математик

© unknown author / Wikimedia Commons, © public domain, © KYDPL KYODO / Associated Press / East News

Эрдэмтдийн үзэж буйгаар 100 нас хүрсэн хүмүүсийн дунд нэгэн нийтлэг зүйл байгаа нь аз жаргалтай амьдралын хэв маяг байдаг аж. Тэдний хувьд итгэл даах найз нөхөдтэй, гэр бүлийн холбоо харилцаа сайтай, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг дадалтай байжээ. Тэгвэл одоогоор дэлхийн хамгийн өндөр настан хэмээн нэрлэгдээд буй 118 настай Япон улсын иргэн Кане Танака өөрийн урт наслалтын шалтгааныг өөрийн итгэл үнэмшил, гэр бүлийн харилцаа, эрүүл чанартай хоол хүнс, математикын бодлогууд тогтмол боддог байсантай холбоотой хэмээн дурджээ. Түүнчлэн тэрээр нойр сайн авч байх нь ч урт наслахад чухал нөлөөтэй хэмээн тодотгосон юм.

 

2. Залуу ээжтэй байх

© Depositphotos.com, © avaphillippe / Instagram

Чухам ямар шалтгаанаар ийм үр дүн гарч байгаа нь тодорхойгүй боловч судалгаагаар ээжийнхээ 25 нас буюу түүнээс өмнө төрсөн хүүхэд харьцангуй урт насалдаг гэдэг нь харагджээ.

 

3. Итгэл даах дотно найз нөхөдтэй байх

© Friends / Warner Bros, © jenniferaniston / Instagram

Бас нэгэн судалгаагаар ганцаардал нь хэт таргалалттай ижил хэмжээгээр хүний эрүүл мэндэд xохирол учруулж байдаг нь тогтоогдсон байдаг. Ялангуяа ганцаардлыг өсвөр үеийнхэн илүү мэдэрдэг аж. Тус судалгааны ахлагч Тимоти Смит ганцаардлыг сoгтууруулах ундаа, тaмхи хэрэглэж байгаатай ялгаагүй зүйл хэмээн тодорхойлжээ.

 

4. Цай их уух

© CBS / Ferrari Press / East News

“National Geographic” сэтгүүлийн “Blue Zones” нэртэй судалгааны төсөл 100 нас хүрсэн хүмүүсийн дундах амьдралын хэв маягийн нийтлэг талыг харуулах зорилготой судалгаа хийх үед цай, ялангуяа ногоон цайны хэрэглээ ихтэй хүмүүс урт наслах магадлал өндөр байдаг нь ажиглагдсан байдаг.

 

5. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

© brielarson / Instagram

Швед улсад хийгдсэн нэгэн судалгаагаар тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэнд доройтох эрсдэл их байдаг бол тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг, булчингийн хөгжил сайтай хүмүүсийн хувьд бусдаас 20%-35% илүү наслах магадлалтай байдаг нь харагджээ. Түүнчлэн тэдний хувьд сэтгэл зүйн эрүүл мэнд ч илүү сайн байсан аж.

 

6. Самарны хэрэглээ их байх

© East News

Уураг, үл исэлдүүлэгч, амин дэм, эрдэс бодисоор баялаг самарны хэрэглээ их байх нь шалтгаант үxлийн магадлалыг 39 орчим хувиар бууруулдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

 

7. Аз жаргалтай байх

© KYDPL KYODO / Associated Press / East News

Амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг үзэлтэй байх нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, урт наслалтын бас нэгэн шалтгаан болдог байна. Судалгаагаар тэд амьдралдаа сэтгэл дундуур явдаг хүмүүсээс 18 орчим хувиар урт насалдаг гэдэг нь ажиглагджээ.

 

8. Сахилга баттай, зохион байгуулалт сайтай байх

© therock / Instagram

Сахилга баттай, зохион байгуулалт сайтай, хувийн амьдралын болон ажил мэргэжлийн зорилгоо тодорхойлсон байх нь урт наслалтын нэгэн хөшүүрэг болж өгдөг байна. Судалгаагаар бага насандаа хувийн зохион байгуулалт сайтай байсан хүүхдүүд бусдаас илүү урт наслах магадлал өндөр байдаг нь харагдсан байдаг.

Таны эргэн тойронд байгаа хамгийн өндөр настай хүн хэдтэй вэ? Тэдний урт наслалтын нууц юу бол?

12
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *