Интернэт сүлжээнд тархсан гоо сайханд сөрөг нөлөөтэй эдгээр 8 зөвлөгөөнөөс татгалзсан нь дээр

0

Интернэт сүлжээгээр гоо сайхны олон олон зөвлөмжүүд түгсэн байдаг ч үнэн хэрэгтээ үр дүн төдийлөн гардаг нь ховор байдаг билээ. Тухайлбал таны нүүр туршилтын талбар биш тул цахим сүлжээгээр ихэд тархсан байдаг куркуматай маск зэргийг нүүрэндээ тавиад ч хэрэггүй гэдгийг зөвлөх байна.

1. Арьсанд өнгө оруулдаг маск

© shutterstock.com, © shutterstock.com

Байгалийн гаралтай маск эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг ч чухам ямар орц найрлагатай талаар судалсан байх нь чухал. Зарим төрлийн нүүрний маск нь лууван эсвэл куркума зэрэг зүйлсийг өөртөө агуулж нүүрний арьсанд өнгө оруулах явдал их байдаг ажээ. Хэрэв байгалийн гаралтай өөрийн гараар хийсэн маск тань арьсанд өнгө үлдээж байвал хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

 

2. Наргил модны самрын тос нүүрний арьсанд түрхэх

© Depositphotos.com

Мэргэжилтнүүд арьсны нөсөө толбыг арилгахын тулд наргил модны самрын тос хэрэглэх боломжтой гэж зөвлөх нь бий. Гэвч наргил модны самрын тос арьсны нүх сүвийг бөглөж, батгашилт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байдаг ажээ. Иймээс нүүрний арьсандаа зориулалтын тос хэрэглэж байгаарай.

 

3. Арьсаа цайруулах үүднээс нимбэг хэрэглэх

© Depositphotos.com

Хэт xүчиллэг нимбэг жимс арьсны өнгөн давхаргыг гэмтээдэг байна. Түүнчлэн энэхүү арга нь арьсыг цайруулах боловч нарны гэрэлд хэт мэдрэмтгий, цочромтгой болгодог ажээ.

 

4. Алимны цууг биеийн эвгүй үнэр дарах зорилгоор ашиглах

© Depositphotos.com

Алимны цууг биедээ түрхэх замаар биеэс ялгарах үнэрийг дарах боломжтой талаар зөвлөгөөг та өмнө нь цахим сүлжээгээр харж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч алимны цуу хэт xүчиллэг тул арьсыг түлж, үрэвсэл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

 

5. Кофе болон хүнсний сода ашиглаж арьсаа гуужуулах

© Depositphotos.com

Хүнсний сода арьс гуужуулагч болж чадах боловч нөгөөтэйгүүр арьсны чийгшлийг үгүй хийж, хуурайшил үүсгэж байдаг аж. Ийнхүү чийгшлээ алдаж, хуурайшсан арьсанд нян, бактери наалдаж, үржих таатай орчин үүсдэг байна.

 

6. Батга хатааж, арилгах зорилгоор шүдний оо ашиглах

© Depositphotos.com

Шүдний оо арьс үрэвсүүлдэг тул батга арилгах, хатаах зорилгоор нүүрний арьсанд түрхэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

7. Арьсаа зөөлрүүлэх үүднээс уураар утах

© Depositphotos.com

Арьсаа уураар хэт их утаж, саунд суух нь арьсыг хэт хуурайшуулж, үрэвсэл үүсгэхээс гадна арьсыг суллаж үрчлээс үүсгэх нь ч бий.

 

8. Биеийн лосьоныг нүүрний арьсанд түрхэх

© Depositphotos.com

Нүүрний арьс биеийн бусад хэсгийн арьснаас нимгэн бөгөөд харьцангуй эмзэг мэдрэмтгий байдаг учраас биеийн лосьон нүүрэндээ түрхэхээс болгоомжлох хэрэгтэй.

Таны хувьд нүүрний арьсандаа ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг вэ? Гэрийн нөхцөлд байгалийн гаралтай арьс арчилгааны аргуудаас туршиж үзэж байсан уу?

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *