Блогер, зураач Хидрели Диао (Hidreley Diao) нейро сүлжээ ашиглан байнга ямар нэгэн зүйл туршиж байдаг нэгэн. Хиймэл оюун ухаан болон хэд хэдэн тусгай аппликейшний тусламжтайгаар нэгэн сонирхолтой асуултын хариултыг өгчээ: алдартай киноны хосуудын дундаас ямар хүүхэд төрөх байсан бэ?
Диана Гүнж болон Стив Тревор (“Wonder Woman”) – жүжигчид: Галь Гадот болон Крис Пайн нар
Уран сайхны болон олон ангит кинонуудаас үнэхээр сайхан хосууд төрдөг. Харамсалтай нь зөвхөн кинондоо хос байгаад л салцгаана, тэдний дундаас төрсөн хүүхдийг бид харж чадахгүй “хоосон” хоцрох нь их. Тийм учраас л би киноны зарим нэг хосуудыг тусгайлан авч тэдний дундаас төрсөн хүүхэд ямар харагдах байсныг сонирхож үзэхээр шийдсэн юм гэж зураач ярьжээ.
Моника болон Чендлер (“Friends”) – жүжигчид: Кортни Кокс болон Мэттью Перри
“Би хамгийн алдартай уран сайхны болон олон ангит кинонуудын хосыг сонгож авдаг. Тохирох гэрэл зургийг сонгоод тэдний дундаас төрж болох хүүхдийн нүүр царайг гаргахын тулд FaceApp, Remini болон Photoshop Gradient зэрэг аппликейшн ашигладаг” гэж Хидрели ярьжээ. Түүний хамгийн хайртай хос бол “Beverly Hills” олон ангит киноны Бренд болон Дилан хоёр гэнэ. “Би бага байхаасаа л энэ киног үзэж эхэлсэн, сайхан дурсамж үлдэж дээ. Тэдний хүүхэд үнэхээр бодит байгаасай гэж их хичээсэн, байдаг боломжоороо л бодит болгох гэж зүтгэлээ” гэжээ.
Жим болон Пэм (“The Office”) – жүжигчид: Жон Красински болон Женна Фишер
“Хэрвээ та бие даан иймэрхүү зүйл хийхийг хүсвэл Интернет таны хамгийн сайн нөхөр гэж би хэлмээр байна. Би ямар ч сургалтанд яваагүй, би зарим нэг программыг ашиглах заавар, зөвлөгөөг зүгээр гүүглдээд л эсвэл YouTube үзэж байгаад л сурсан. Үүнээс гадна танд хийж байгаа зүйл чинь үнэхээр таалагдана. Тэгэхээр улам л амар байх болно” гэжээ.
Чиди болон Элеонора (“The Good Place”) – жүжигчид: Уильям Жексон Харпер болон Кристен Белл нар
Баффи болон Спайк (“Buffy the Vampire Slayer”) – жүжигчид: Сара Мишель Геллар болон Жеймс Марстерс хоёр
Патрик болон Кэт (“10 Things I Hate About You”) – жүжигчид: Хит Лежер болон Жулия Стайлз нар
Анна Скотт болон Уильям Такер (“Notting Hill “) – жүжигчид: Жулия Робертс болон Хью Грант хоёр
Мэри Женсен болон Тед Строеманн (“There’s Something About Mary”) – жүжигчид: Кэмерон Диаз болон Бен Стиллер нар
Люк болон Лорелай (“Gilmore Girls”) – жүжигчид: Скотт Паттерсон болон Лорен Грэм нар
Жинни болон Тони Нельсон (“I Dream of Jeanie”) – жүжигчид: Барбара Иден болон Ларри Хэгмен нар
Майкл болон Жеки (“That ’70s Show”) – жүжигчид: Эштон Катчер болон Мила Кунис хоёр
Мэдди болон Дэвид (“Moonlighting”) – жүжигчид: Сибилл Шеперд болон Брюс Уиллис нар
Пит болон Чарли (“Top Gun”) – жүжигчид: Том Круз болон Келли МакГиллис хоёр
Дэймон болон Елена (“The Vampire Diaries”) – жүжигчид: Йен Сомерхолдер болон Нина Добрев
Жейми болон Пол Бакман (“Mad About You”) – жүжигчид: Хелен Хант болон Пол Райзер нар
Дилан болон Бренда (“Beverly Hills, 90210”) – жүжигчид: Люк Перри болон Шеннен Доэрти нар
Ромео болон Жульетта (“Romeo + Juliet”) – жүжигчид: Леонардо Ди Каприо болон Клэр Дэйнс хоёр
Жо болон Бек (“You”) – жүжигчид: Пенн Бэжли болон Элизабет Лейл нар
Рики Рикардо болон Люси Рикардо (“I Love Lucy”) – жүжигчид: Дези Арназ болон Люсиль Болл нар
Сун болон Жин (“Lost”) – жүжигчид: Ким Юн Жин болон Даниэль Дэ Ким хоёр
Дэвид Аксельрод болон Жейд Баттерфилд (“Endless Love”) – жүжигчид: Мартин Хьюитт болон Брук Шилдс нар
Аль жүжигчдийн төсөөллийн хүүхэд танд илүү бодит байж болохуйц санагдсан бэ?