Өсвөр насны нэгэн Энэтхэг хүү 3 цагийн турш үргэлжилсэн мэс ажилбарт орж нийт 82 шүдээ авхуулжээ

0

Энэтхэгийн Бихар хотоос гаралтай өсвөр насны нэгэн хүү ховор төрлийн хавдрын улмаас 3 цаг гаруй үргэлжилсэн мэс ажилбарт орж, нийт 82 шүд авхуулжээ.

Jam Press

Өдгөө 17 настай Нитиш Кумар нь 5 жилийн өмнө “Сomplex odontoma” хэмээх эрүүний ховор төрлийн хавдартай болох нь тогтоогдсон аж. Ийнхүү түүний хавдар хүндэрсэн тул яаралтай мэс ажилбарт орж, хоёр шанаанд нь ургасан нийт 82 шүдийг авчээ.

Jam Press

Энэ нь насанд хүрсэн хүний нийт шүдний тооноос даруй 50 шүдээр илүү гэсэн үг бөгөөд 17 настай түүний хувьд өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэх боломжгүй байсан нь ийнхүү өвчний хүнд шатанд ороход нөлөөлсөн байна.

Харин Бихарын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Ганди Институтийн эмч нар мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэж чаджээ. Тус институтийн эмч Маниш Мандал өвчтөн эмчилгээ хийлгэлгүй явсаар ийм байдалд хүрсэн гэдгийг онцлон өгүүлсэн байна.

Jam Press

Хагалгааны өмнөх зургаар түүний хоёр эрүү хавдаж, илүү шүд ургасны улмаас нүүрний хэлбэр нь алдагдаж, эрүү орчимд олон тооны шүд ургасан байсан нь ил болсон аж. Ийнхүү тэрээр 3 цагийн турш үргэлжилсэн хүнд мэс ажилбарт орохоос өөр аргагүй болсон байна.

Jam Press
Jam Press
11
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *