Та хаягдсан эзэнгүй байшингаар сэлгүүцэж үзсэн үү? Сонирхолтой нь, олон хүн ийм аялал хийх дуртай байдаг. Тэд уг аяллаас юу олдгийг сэтгэгдэл хэсгээр санал солилцож болно. Хүний хөлд дарагдаж байгаад удалгүй хаягдаж эзэнгүй болсон эдгээр объектуудад бусдыг татах ямар нэгэн увдис байдаг юм болов уу? Ийм зүйлийг харж байхад яагаад ч юм харамсах сэтгэл төрдөг юм, ялангуяа бaйлдааны зориулалттай техник. Аль ч утгаараа өнгөрснийг эргэн хараад одоогийнхоороо амьдарч, ирээдүйнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөх сайхан байдаг. Та бүхэн дараах гэрэл зурагнуудыг сонирхон үзнэ үү.
Сүмийг олон жилийн турш ашигласангүй
Иймэрхүү газар хайгаад дэлхийгээр аялбал маш олон газар олох болно. Зохих ёсоор ашиглаж, арчлаагүй хаягдаж байгаа нь харамсалтай. Эдгээрийг дахин сэргээх боломж тун бага. Орчин үеийн технологи ядаж виртуал хувилбарыг нь гаргаж болдоггүй юм байх даа.
Италид байгаа бас нэгэн жишээ
Торре Хад гэдэг нэртэй болсон цамхаг, Итали
Амьдрах зориулалттай жирийн л нэг байшин, гэхдээ хэн ч амьдрахаа больжээ
“The Wizard of Oz” кинонд дурдагддаг шар тоосгон явган хүний замыг санаж байна уу? Хойд Каролинагийн тоглоомын парк одоо эзэнгүй болсон
Калининград мужид байрлах герман хэв маягийн байгууламж, Орос
Хаягдсан эдлэн газар, тансаг орд харшуудаар сэлгүүцэх хүмүүс ч их байдаг. Доорх гэрэл зураг ийм аяллын нэг нь – япон саятны тансаг орд харш байсан гэдэг
Энэ усан паркад урьд нь хүүхэд багачууд, томчууд зугаацахаар ирдэг байжээ, Вьетнам
Энэ олон трамвайг нэг паркаас авчраагүй л байгаа даа? Калифорни, 1950-иад он
Зөвлөлтийн үеийн бaйлдааны онгоц – хэзээ нэгэн цагт сүрдмээр техник байж дээ
Японы энэ арал дээр саяхныг хүртэл хүмүүс амьдардаг байсан юм
Бүрэн ажиллагаатай байсан эдгээр тaнкнууд одоо шумбагчдын зугаа болжээ
Эдгээр зүйлс хүмүүст муу зүйл хийхгүйг мэдэж байгаа ч гэлээ цаанаа л нэг айдас төрүүлдэг юм.
Альфред хааны цамхаг дээр гармаар байна уу? Тэгвэл Сомерсет Каунтийг зориорой
Энэ галт тэргийг бүрэн уcтгаж эсвэл сэргээн засаад дахин ашиглаж болдоггүй л юм байх даа?
50-иад оны үед Бразилчууд болон жуулчид энэ ресторанд хооллодог байжээ
Францын энэ хэсэг газарт хаягдсан орд харш, өвлийн цэцэрлэгт хүрээлэн бий
Нутгийн уугуул иргэд гэр лүүгээ яаж авирдаг байсныг та төсөөл дөө? Папау-Шинэ Гвиней
Дахин ашиглагдахгүй болсон зочид буудлын бас нэгэн жишээ, Бали, Индонез
Усанд доошоо шумбавал Петроландийн сүмийг үзэж болно, Пернамбуку муж, Бразил