Цаг хугацаа хэтэрхий хурдтай өнгөрч байгаа юм шиг танд санагддаг уу? Саяхан л бид “Harry Potter”-ийн сүүлчийн ангийг үзэж байх шиг санагдсан чинь тэр цагаас хойш 10 жил өнгөрсөн байх юм. Үнэндээ цаг хугацаа хурдаа нэмээд байгаад биш, харин бид нас ахих тусам эрчимтэй хөдөлгөөнийг мэдэрч байгаатай холбоотой.
Дэлхий ертөнц нэг байрандаа зогсдоггүйг батлах гэрэл зургуудыг бид интернетээс олсон юм. Хуучны сайхан мөчийг дурсах боломж бидэнд бий.
Виктория болон Дэвид Бекхэм нарын том болцгоосон хөвгүүд
Түүний хүүхдүүд өөрөөс нь өндөр болсон ч гэлээ дуучин бүсгүйг бид Spice Girls-ийн Виктория-гаар нь л дурсдаг
TikTok-ийн нэгэн хэрэглэгч бүсгүй өөр өөр үеийн хүмүүсийг нэг ижил хөдөлгөөнийг хийхийг хүсжээ. Туршилтын үр дүнд 20-иос дээш насныхан өөрсдийгөө хөгшинд тооцоход хүрсэн байна
TikTok-ийн блогер бүсгүй өөр өөр үеийн хамаатнуудаасаа камераар зураг дарж байгааг хөдөлгөөнөөр дүрслэн харуулахыг хүсжээ. Ахимаг насны хүмүүс нь гартаа яг л камер барьж байгаа мэт хөдөлгөөн харуулсан байна. Харин өсвөр насныхан нь гартаа ухаалаг утас барьж байгаагаар илэрхийлжээ. Тэр нь ч аргагүй биз, орчин үеийн хүүхдүүд хальсны бүү хэл тоон фото аппарат ч хараагүй байж болох юм. Тэгэхээр залуучууд ч гэсэн өөрсдийгөө хөгшинд тооцоод эхэлж байна даа.
“Док, Марти хоёр”-ын дээд талынх нь зургийг харж сайхан үеэ дурсаарай. Энэ хугацаанд тэдний насны нийлбэр аль хэдийн 141 хүрчээ
Арагорны дүрийг бүтээсэн жүжигчин Вигго Мортенсен өдгөө 62 насыг зооглож байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Гэндальфын дүрийг бүтээсэн Иэн Маккелленаас нэгээр ах болсон гэсэн үг юм.
Харин энэ бол Шон Эстинийн охин, Сэмийн охины дүрийг бүтээсэн залуу жүжигчин. Аль хэдийн 24 нас хүрчээ.
Харригийн тухай киноны сүүлчийн анги – “Harry Potter and the Deathly Hallows: Part II”-ийг бид 10 жилийн өмнө үзэж байжээ
Харин энэ бол Рэйчел, Жо хоёр 15 жилийн дараа. Жүжигчид 2016 оны NBC-гийн шоун дээр таарчээ
“The Walking Dead” киноны нэгдүгээр улирлын анги дээр гардаг бяцхан охин зураг авалтын үеэр болон 5 жилийн дараа бас өнөө цагт
Өчигдөрхөн л дэлхийн поп дууны одод Бейонсе, Бритни байсан мэт санагдаж байна. Харин тэдний алдартай дуунууд болох «Single Ladies» болон «Womanizer» нь 12 жилийн өмнө гарч байжээ
Харин эдгээр залуучууд өнөөдөр дэлхийн хамгийн алдартай хамтлаг болоод байна. Солонгосын поп-хамтлаг BTS, хамтлагийн ганц ч гишүүн 30 хүрээгүй байгаа шүү
Тилль Линдеманн 2002 онд «Mutter» клипний зураг авалтын үеэр ийм л сайхан залуу байж (зүүн гар талын гэрэл зураг). Гоцлол дуучин одоо ч байраа тавьж өгөхөөргүй чадалтай хэвээр
Хайртай кинонуудын цуглуулга бүгд нэг стриминг сервист багтдаг болж дээ, тусдаа шкаф ч хэрэггүй. Эвтэйхэн хэдий ч нэг л сайхан санагдахгүй л байна
Харин зарим нэгнийх нь цуглуулга музейд хадгалагдахаар болжээ. Тийм ээ, зарим нэг музейнүүдэд үнэхээр ийм үзвэр тавигдсан байна лээ. Залуу нас минь, чи хаашаа алга болоо вэ?
Заримдаа цаг хугацаа нааштайгаар өөрчлөгддөг нь аштай юу? Хотын гудамж хямдхан зар сурталчилгааны самбаргүйгээр ямар цэвэрхэн харагдаж байна гээч
Та гэрэл зургийнхаа альбомыг хааяа нээж залуу үеэ дурсдаг уу? Өнгөрсөн үеийн түүхээсээ бидэнтэй хуваалцаарай.