Шүтэн бишрэгчид нь хүртэл танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн 9 алдартан

0

Олон эмэгтэйчүүд гадаад үзэмжээ өөрчлөхөөр янз бүрийн туршилт хийдэг. Өөрийн тогтсон төрхийг өөрчлөх тийм ч амар зүйл бас биш юм. Хэрвээ та өөрийн стиль имижээ өөрчлөхөөр шийдсэн ч нэг л зориг гарган хийж чадахгүй байгаа бол эдгээр алдартнуудын өөрчлөлтийг сонирхоорой.

Алдартнуудын шинэ дүр төрх бидэнд бол их таалагдсан. Магадгүй тэдэнд ямар ч байсан зохих биз дээ гэсэн бодол төрснийг нуух хэрэггүй биз.

1. Люси Лью

© SteveSands/NewYorkNewswire/MEGA / EAST NEWS, © Invision/Invision / East News

Люси Льюг шаргал үстэй гараад ирэхэд шүтэн бишрэгчид нь үнэхээр гайхаж байсан. Жүжигчин бүсгүй 2018 онд шинэ үсний засалттай гарч ирсэн юм. 2020 онд дэлгэцнээ гарсан “Stage Mother” киноны дүрд тоглохын тулд ийн өөрчлөгдсөн ажээ.

Киноны зураг авалт дууссаны дараа эргээд өөрийн хар өнгийн үстэйгээ болсон бөгөөд урт үсээ тайруулж загварлаг болгосон байна.

 

2. Леди Гага

© Invision/Invision / East News, © face to face/FaceToFace/REPORTER / East News

Шуугиан тарьдгаараа алдартай Леди Гага жирийн өдрүүдэд ч гэсэн хурц дүр төрхтэй явдаг байсан боловч сүүлийн үед шүтэн бишрэгчдээ энгийн байдлаараа алмайруулах болжээ. Тэрээр нүүрний будаггүй өөрийнхөө гоо үзэсгэлэнг харуулсан гэрэл зургууд ихээр тавьж байна. Хамгийн сүүлчийн өөрчлөлтийг инстаграм хуудаснаас үзэж болно – цагаан шаргал үсээ саарал болгож, өөрийн арьсны өнгөтэй адилхан тональ крем түрхжээ. Гэхдээ олны өмнө гарч ирэхдээ нөгөө л уламжлалт онцгой имижээ сонгосон хэвээр.

 

3. Киану Ривз

© ROBYN BECK/AFP / East News, © Orion Pictures / Youtube

Киноны зураг авалтын талбай дээрээс авсан гэрэл зурагнаас харахад Киану Ривзийн дүр төрхийн өөрчлөлт үнэхээр гэнэтийн байлаа. Урт үстэй нь харж дассан Киану гэнэт халзан бас сахалгүй болж өөрчлөгджээ.

Шинэ дүр төрх, үнэндээ ажил төрөлтэй нь холбоотой өөрчлөлт л дөө. “The Matrix” киноны гол дүр бодит ертөнцөд эргэж ирнэ. “The Matrix 4” кино 2021 оны 12 дугаар сард гарахаар төлөвлөгджээ.

 

4. Шарлиз Терон

© Gilbert Flores/Broadimage/Broad Image / East News, © Everett Collection / Elizabeth Goodenough / East News

Шарлиз Теронд үсний ямар ч өнгө, ямар ч засалт зохидог. 2014 оноос хойш салаагүй урт шаргал үсээ 2019 онд богино, хар өнгөтэй болгож өөрчилжээ. Гэхдээ 2020 онд эргээд шаргал үсээ сэргээсэн, гэхдээ уртыг нь нэлээд богиносгосон загвартай.

 

5. Зои Кравиц

© ANGELA WEISS/AFP / East News, © Invision/Invision / East News

Зои өөрийн урт өтгөн үснээсээ 2019 онд салсан юм, түүний хувьд өөртөө шинэ имиж бүрдүүлэхээр хичээж байсан үе. Ам дамжсан ярианаас сонсоход тэрээр Бэтмений тухай кинонд тоглохоор үсээ богиносгожээ. Энэхүү өөрчлөлт нь ч Зоид өөрт нь таалагдсан тул энэ хэвээр үлдээхээр шийдсэн бололтой. Богино пикси түүнд үнэхээр зохиж байна.

 

6. Кристен Стюарт

© Karwai Tang / WireImage
© kristenstewartx / Instagram

Кристен богино үстэй болоод багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ богино үстэй болох шийдвэрийг зориг гарган хэрэгжүүлсэн гэдэг. Учир нь бүсгүй өөрийнхөө том чихнээсээ их санаа зовдог байсан юм. 2020 онд киноны дүрдээ зориулж хав халзан болсон. Жүжигчний шинэ гадаад төрх нь бүтээж буй дүрийн зан аашийг бүрэн илэрхийлж чаджээ.

 

7. Адель

© Chris Pizzello/Invision/AP / East News, © adele / Instagram

Дуучны турах үйл явц бүтэн жилийн туршид үргэлжилж байгаа бөгөөд дэлхий даяараа түүнийг ажиглан харцгааж байна. Нөхрөөсөө салснаас хойш илүүдэл жингээ хасах хүсэл төрсөн гэдэг. Тэр зорилгодоо хүрч чадсан. Илүүдэл жингээ хасаж чамин хувцас, үсний засалтаараа гайхуулж байна.

 

8. Жессика Симпсон

© MEGA/Mega Agency / East News, © face to face/FaceToFace/REPORTER / East News

Жессика Симпсон 45 кг хасаж чадсан. Эхний болон хоёр дахь жирэмслэлтийн үеэр тэрээр илүүдэл жинтэй болсон бөгөөд дараа нь хэвийн жиндээ орох зорилго тавьжээ. Зөв хооллолт, биеийн тамирын ачаар санасандаа хүрсэн гэж жүжигчин ярьсан удаатай.

 

9. Кристиано Роналдо

© Pacific Press/Sipa USA / East News, © cristiano / Instagram

“Ювентус” багийн ахлагчийн хувд довтлогч Кристиано Роналдо өөрийнхөө шинэ зургийг сошиал сувагт тавьжээ. Өвчний улмаас хөл хорионд байхдаа үсээ хуссан гэдгээ ч мэдэгдсэн байна. Түүнийг дагагчид энэхүү өөрчлөлтийг янз бүрээр л хүлээж авсан нь мэдээж.

Танд оддын өөрчлөлт таалагддаг уу? Хэн нэгэн алдартан эрс өөрчлөгдсөн байхад бид энэхүү нийтлэлд оруулалгүй орхигдуулсан юм биш биз?

9
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *