Шилдэг 10 хамгаалагч нохой

2

Булдог

Олон янзын үүлдрийн нохдын дотроос булдог шиг хүчтэй, бие хаатайг нь олохгүй ээ. Манаж байгаа зүйлээ хэзээ ч бусниулахгүй байх занг бий болгох гэж 200-гаад жилийн турш булдогийг хүмүүжүүлсээр иржээ. Булдог нь эзэндээ туйлын үнэнч байдаг. Тэд хүнийг хазвал ясыг нь шууд хугалдаг тул барагтаа бол хуцдаггүй ажээ. Эр булдог дунджаар 68 кг жинтэй байдаг. Тэд бусад ноходтой адилхан ухаалаг биш учраас байнга олон янзын команд зааж өгч, дахин дахин өөр өөр аргаар сургаж байх шаардлагатай. Гэр бүлээ хамгаалдаг болгон сургах шаардлагагүй. Учир нь булдог ойртож ирсэн, хажуугаар өнгөрсөн танихгүй хүн бүрийг идшээ гэж бодон дайрч байдаг. Булдогийг байранд тэжээснээс хашаанд тэжээвэл илүү тохиромжтой. Дээд тал нь 8 жил амьдардаг. Таны гэрийг найдвартай хамгаалж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

Шилдэг 10 хамгаалагч нохой 3

Ротвейлер

Гэр бүлээ хамгаалахаас илүүтэйгээр гадны хүн рүү дайрах хандлагатай байдаг. Олон хүн ротвейлерийг аюултай нохой гэж үздэг ч бодит байдал дээр энэ бүх таагүй зүйлс нь эзнийх нь халамж арчилгаа муутай, буруу сургаснаас болдог байна. Эртний Ромын хилээ мануулж, эд таваараа хамгаалуулдаг байсан нохдын үр төл гэж үздэг. Нохойны нэр нь Германы “нядлагч” нэх үгнээс үүсэлтэй бөгөөд нядлагч махаа зарж олсон мөнгөө уг нохойгоор харуулдаг байснаас болсон хэрэг. Эзэндээ үнэнч учир сайн хоточ нохой болдог бөгөөд дэлхийн хамгийн дуулгавартай нохдын тоонд яахын аргагүй ордог. Хүүхдэд эрсдэлтай нохой гэж үздэг байна. Хүүхдүүд нь том болсон айлд тэжээвэл зүгээр гэж зөвлөдөг. Тэдэнд зайтай амьдрах орчин хэрэгтэй бөгөөд өдөр тутмын мал маллах зэрэг ажлыг өгвөл тохиромжтой байх болно.

Шилдэг 10 хамгаалагч нохой 4

Добермэн Пинчер

Байгалаасаа эзнийгээ аюул ослоос хамгаалах зөн билигтэй. Добермэнийг дэлхийн хамгийн сайн хоточ нохой хэмээн үздэг. Добермэн зөвхөн эзнийхээ тушаалаар л хүн рүү дайрдаг учраас цэрэг цагдаагийн газар ихээр ашигладаг. Ерөнхийдөө түрэмгий зан авиртай ч сайн сургаж чадвал өөрчлөгдөх боломжтой. Маш ухаалаг нохой учраас бие, сэтгэлийг нь зэрэг сургаснаар дуулгавартай нохойтой болж болно.

Шилдэг 10 хамгаалагч нохой 5

Кувасз

Аймшиггүй эр зоригтой, дэлхийн хамгийн сайн хамгаалагч нохдын нэг. Түүний нэр нь Туркээр “Язгууртны зэвсэглэсэн хамгаалагч” гэсэн утгатай үг ажээ. Төвдөөс гаралтай бөгөөд өдгөө Унгарт тэжээж байна. Унгарын эзэн хаан, Европын эзэнт гүрэн зэрэг язгууртнууд тэжээсээр иржээ. Олон зуун жилийн дараа л жирийн иргэд өсгөн тэжээж малаа маллуулах болжээ. Дуулгавартайгаар юмыг сурдаг учраас мэргэжлийн сургагч шаардлагатай. Эзэн нь өөрөө удирдан манлайлдаг, тайван, өөртөө итгэлтэй тийм л хүн байх хэрэгтэй. Туйлын үнэнч, таны төлөө амиа золиослохоос ч буцахгүй.

Шилдэг 10 хамгаалагч нохой 2

Аварга Шнаузер

Дунджаар 45 кг жинтэй байх ба олон зуун жилийн турш гэр байшин хамгаалах, мал маллах, цагдаагийн газарт хар тамхи, тэсрэх бодис илрүүлэхэд нь туслаж иржээ. Нилээн тайван, чимээ багатай нохой учраас тайван байхыг хүсч байгаа айлд яг тохирно. Танихгүй хүнд ихээхэн сэжиглэнгүй ханддаг. Заах хэлбэрээ байн байн өөрчилж байхгүй бол амархан уйдах гээд байдаг муу талтай. Аль болох гэрт ганцааранг нь үлдээхгүй байхыг хичээгээрэй. Гэрийн эд зүйлсийг уйдсандаа зажлан эвдэлж мэднэ. Зөв сургаж чадах юм бол туйлын нөхөрсөг нохойтой болох боломжтой.

Шилдэг 10 хамгаалагч нохой 6

Төвд Мастиф

Энэхүү нохой нь ууланд сайн гүйдэг, шилүүстэй таарсан тохиолдолд ялдаг. Угтаа мастиф үүлдрийн нохой биш юм. Анх түүнийг харсан Барууныхан л мастифтай төстэй харагдсан болохоор л мастиф байна гэж бодоод ийнхүү нэрлэсэн хэрэг л дээ. Эр мастиф нохой 102 кг жинтэй байдаг. Непалаас Төв ази хүртэлх олон ч айлыг хэлэн зуун жилийн турш манаж иржээ. Өдөр нь Төвдийн уулан дээрх Бурханы шашны хийдүүдийг хамгаалж, шөнө нь шилүүс, чоно зэрэг гадны биетүүдээс лам нарыг хамгаалдаг байсан ажээ. Орчин үед цагдаагийн газарт алба хааж явна.

Шилдэг 10 хамгаалагч нохой 7

Комондор

Дэлхийн хамгийн сайн хоточ нохой гэж үздэг ч түүний түрэмгий занг танихгүй хүн, хүүхдэд хортой гэж үздэг. Бодит байдал дээр тэд хувийн зохион байгуулалт сайтай, эзнийхээ заавраар л хүн рүү дайрдаг учраас цагдаа сэргийлэхийн байгууллагад ажиллуулж байна. Нохой үржүүлдэг олон ч хүн түрэмгий аашийг засахаар сүүлийн жилүүдэд ихээхэн оролдож байгаа бөгөөд эзэн нь нохойныхоо бие сэтгэлийг зэрэг сургах хэрэгтэй. Гэрт ганцааранг нь үлдээхгүй байвал зохино.

Шилдэг 10 хамгаалагч нохой 1

Бурбуль

Зарим хүн хулгайч, дайран орогчоос гэрээ хамгаалах зайлшгүй шаардлагатай байхад зарим нь арслан, хирснээс хамгаалдаг. Бурбулийг тэжээснээр та дэлхийн хамгийн аймшигтай, том амьтнаас ч айхгүй байж болно. Өмнөд Африкын энэхүү нохой нь мастиф болон булдог нарын эрлийз бөгөөд Саваннад 400-аад жилийн өмнө суурьшсан байдаг. Дэлхийн хамгийн зоригтой нохдын нэгэнд тооцогддог бөгөөд цөөвөр чоноос гэр бүл болон мал сүргээ эрэлхэгээр хамгаалдаг. Мэргэжилтнүүд Бурбулийг бага насны хүүхэдтэй хамт хэзээ ч үлдээхгүй байхыг зөвлөж байна.

Шилдэг 10 хамгаалагч нохой 8

Кавказ хоньч

Тал дээр ганц айл амьдарч байтал урилгагүй зочин ирвэл яах вэ? Евро-Азийн тал нутаг дахь Оросын фермерүүдийг хамгаалахын тулд хэдэн зуун жилийн турш үржүүлсэн Кавказ хоньч. Тэд Оросын шоронг хамгаалдаг бөгөөд хоригдлуудыг оргохоос хамгаалдаг ажээ. Иранчууд ферм дээрээ ажиллуулдаг бөгөөд асар олноор нь үржүүлдэг байна. Эр нохой нь 140 кг жинтэй байдаг болохоор хүрэн баавгайг санагдуулна. Хазахдаа туйлын аймар, хуцах нь ч бас сүртэй байна. Тэд эзэндээ насан турш үнэнч байх ба танихгүй хүмүүс, орж гарсан хүмүүст туйлын дургүй ханддаг. 10-12 насладаг.

Шилдэг 10 хамгаалагч нохой 9

Герман хоньч

Аль ч талаас нь аваад үзсэн овчаркыг гүйцэх хоточ нохой гарсангүй ээ. Овчарк эзнийхээ бүхий л командыг биелүүлж чаддаг хамгийн ухаалаг нохой билээ. Тэдний ухаалаг зан, өөрийгөө золиослох чадвар нь тэдний дүрийг кинонд мөнхөлж, реалити шоунд оролцуулж, Дэлхийн Нэгдүгээр дайнаас амьд үлдсэн Рин тин тиний дүрийг бүтээхэд хүртэл тусласан. Тэдний гэмт хэрэг илрүүлэх чадвар нь хосгүй бөгөөд удаан хугацаагаар ядралгүй ажилладаг, галын шугаманд эрэлхэгээр ордог зэргээс нь үүдэн тэднийг аврах ажиллагаанд оролцуулдаг билээ. Гэрт байгаа хүүхэд овчаркыг удирдан чиглүүлэхгүй байгаа тохиолдолд овчарк хүүхдэд туйлын түрэмгий ханддаг. Тэд олон янзын даалгаврыг сурч, гэрээ сайн санаж, эзнийхээ зааврыг гүйцэтгэн, дуулгавартай байж чаддаг. Тэд дайсныг найзаас ялгаж чаддаг туйлын гярхай амьтан юм.

Шилдэг 10 хамгаалагч нохой 10

131
ГайхмаарГайхмаар
43
ГоёГоё
18
БурууБуруу
15
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
14
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/13 at 22:25

    zarim neg nohoiniihoo neriig zuv bichdeg ch boloosoi

  2. Зочин *

    2015/06/14 at 11:05

    Manai mongol banhar ed nariin toond oroh l nohoidoo. deeguuree l heden nohoigoo medehees ene gadaadiihan buh nohoig sudlah heregtei. Mongol banhar iluul bh blgui shalgaval

  3. Зочин

    2015/06/14 at 13:42

    SHEPHERD BOL YALTCHGVI SAIN NOHOI MANAIH BS TEJEEDEG HUNII HAJUUD BAISAAR BGAAD AASH ZAN BOLON KOMANDIIG SAIN HIIDEG SUUH BOSOH DAIRAH EDR GEED UHAANTAI NOHOI BS MANAI BANHAR SAIN NOHOI

  4. Зочин

    2015/06/14 at 18:06

    Монгол банхар чинь Төвд мастиф шд лам нар Төвд рүү мөргөл хийж явахдаа авчирсан юм шиг бган

  5. shaa

    2017/07/13 at 19:51

    Кавказ хоньч

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/88818/ © XopoM News

  6. shaa

    2017/07/13 at 19:52

    Кавказ хоньч аймаар хүнд жинтэй юмаа

  7. Номин эрдэнэ

    2022/04/16 at 14:56

    Энэ герман хоньч гэдэг чинь овчарк л байна шд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *