Африкын махчингуудтай нөхөрлөдөг гэр бүл

1

Африкын махчингуудтай нөхөрлөдөг гэр бүл


Мукуни Биг Файв Сафарис Mukuni Big Five Safaris нэртэй нэгэн хөтөлбөр Африкын Замби улсад хэрэгждэг. Энэхүү хөтөлбөр нь устах аюулд ороод байгаа үчимбэр хэмээх амьтныг хамгаалах зорилгоор тэжээж том болохоор нь зэрлэг байгальд суллан тавьдаг ба тус хөтөлбөрийн нэг хэсэг нь Африкын хамгийн аюултай махчин муурнуудын нэг болох үчимбэртэй цуг алхаж, тоглож, цагийг хамт өнгөрүүлэх ер бусын үйлчилгээ аж. Хуурай газрын хамгийн хурдан амьтан болох энэхүү аймшигт араатантай тун дотно нөхөрлөж, дээрх үйлчилгээг санал болгодог Итали гэр бүлтэй танилцацгаая.51 настай Адальберто Мангини, 50 настай Лаура Бонжорна нар нь үчимбэр болон арслангуудтай тэврэлдэж, тэднийг эрхлүүлж, тэдэнтэй хамт алхаж, тоглодог. Мөн тэд эдгээр амьтдын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүст дуртайяа зөвлөгөө өгдөг байна.

1. Адальберто Мангина, 50 настай Лауру Бонжорни нар Замбийн нэгэн нөөц газарт арслангуудтай хамт алхаж байна.
2. Хэдхэн хоногийн дараа өөрсдийн хүчээр хоолоо олж идэх зэрлэг байгальд очих үчимбэрүүдтэй хамт байгаа Лаура

3. Африкын “Таван том” гэдэг нь арслан, заан, зэрлэг үхэр, хирс, цоохор ирвэс юм.

4. Мукунигийн хөтөлбөр нь тус тивийн ховордож байгаа махчин араатнуудыг тэжээх явцдаа зэрлэг байгальд бие даан амьдрахад нь сургадаг хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрт уг араатнуудад хэрхэн олзоо ангуучлахыг хүртэл заадаг байна.

5. Үчимбэр нь амьдрах газар нутаг болоод агнах ан амьтдын багасалтаас болж, устах аюулд тун их ойртоод байгаа юм.

6. Миланд худалдааны менежер хийдэг Адальберто үчимбэртэй тэврэлдэж байна.

7. Адальберто “Та хичнээн эдгээр махчин амьтадтай харилцахад бэлэн болсон гэж бодож байсан ч тэдэн рүү хэзээ ч бүү нуруугаа харуул. Та үргэлж сонор сэрэмжтэй, аядуу тайван байх хэрэгтэй. Илүү, гэнэтийн цочмог хөдөлгөөн хийх ёсгүй.” гэсэн зөвлөгөөг өгчээ.

8. Харин тэд дараа нь таны гарнаас ус ууж, нүүрийг чинь долоох болно.

9. Адальберто хүн болон үчимбэрийн адил төстэй талуудыг нээж олохыг хичээж байгаа ба түүний ажигласнаар тэд хоёулаа өрсөлдөх зан чанартай, ялалтанд дуртай гэнэ.

10. Тэдэнд айдсаа бүү харуул, тэд мэдэрдэг. Тэднийг хүндэтгэх хэрэгтэй. Зөвхөн зөв газарт хүрч, цаг үргэлж тэдэнтэй ярилцаж байвал тэд удалгүй таны дууг таньдаг болно.

11. Үчимбэртэй хамт байгаа Лаура

12. Дөрвөн арслангийн дунд сууж байгаа Лаура

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/26 at 22:47

    eregchin arslan hezee 1n tsagt dairnadaa … ter leopard goe amitan shvv <3

  2. Зочин

    2013/03/29 at 18:20

    what the ***

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *