Хэрэв танай гэрээс муудсан загасны үнэр үнэртээд байвал цахилгааны залгууруудаа шалгаад үзэхэд гэмгүй шүү!

0

Хорт хий үнэргүй гэдгийг бид сайн мэддэг, тийм ч учраас гэртээ хийн төхөөрөмжтэй хүмүүсийг хий мэдрэх тусгай мэдрэгчтэй байхыг зөвлөдөг билээ. Мөн муудсан өндөг шиг үнэр нь хий алдаж байгаагийн илрэл гэдгийг мэдэх хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ танай гэрт загас байхгүй байхад танд муудсан загасны үнэр үнэртээд байвал яах вэ?

Нэгэн хэрэглэгч хаанаас үнэртээд байгаа нь тодорхойгүй өмхийрсөн загасны үнэрийн талаар Facebook дээр нэгэн анхааруулга бичжээ. Тэрээр бичихдээ: хүүгийнх нь унтлагын өрөөнөөс сүүлийн үед муудсан загасны үнэр шиг зүйл үнэртээд байх болжээ. Үнэрийг хайж өрөөг нь сайтар цэвэрлэж, тэгсэн хэрнээ л хаанаас тэр аймшигтай өмхий үнэр үнэртээд байгааг олж чадсангүй. Эцэст нь тэр Google-ээс хайлт хийж байж л энэ тааламжгүй үнэрийн эх үүсвэрийг олж чаджээ.

Хайлтын үр дүнд хайлсан цахилгааны хуванцар залгуур өмхийрсөн загас шиг үнэртэж болно гэж гарч иржээ. Мэдээж тэр цахилгааны залгуурыг сугалж үзтэл үнэхээр хайлсан байжээ.

Facebook

Загасных мэт тааламжгүй үнэр гэрээр үнэртээд эхэлбэл аюултай байх магадлалтай юм байна гэдгийг та мэдэж авлаа. Ямар нэгэн сэжигтэй үнэр гарвал эх сурвалжийг нь цаг алдалгүй олохыг хичээгээрэй. Энэ тохиолдолд юуны түрүүнд цахилгааны залгууруудаа шалгах нь.

Facebook

Энэхүү мэдээллийг мэдэж авснаар гал түймэр гарахаас урьдчилан сэргийлээд зогсохгүй өөрийнхөө амь насыг ч хамгаалж байгаа хэрэг юм. Эргэн тойрны хүмүүстээ мөн дуулгаарай.

5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *