Кино үйлдвэрлэлийн салбар алдартай киноны үргэлжлэлийг дахин хийдэг уламжлал тогтсон. Заримдаа энэ үйл явц үнэхээр удаан сунжирна, бүр 10-аад жилийн дараа үргэлжлэлийг нь хийсэн тохиолдлууд ч олон бий. Үнэндээ киноны үргэлжлэлд эх бүтээлд тоглосон бүх жүжигчид оролцож чаддаггүй юм. Гэхдээ бас азтай тохиолдлууд ч бий. Киноны үргэлжлэлийг 10-аад жилийн зайтай бүтээж байгаа хэдий ч эх бүтээлийг найруулсан болон дүрүүдийг бүтээсэн жүжигчид бүгд дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог. Хуучны сайхан анд нөхөд дахин нэгдэж залуу насаа эргэн дурсах сайхан боломж тэдэнд бүрдэх ажээ (ингэж бүтсэн ихэнх кино илүү амжилтад хүрдэг).
Удаан хүлээлгэсэн ч гэлээ сиквел буюу үргэлжлэл нь гарсан кинонуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Киноны гол дүрийн жүжигчид яаж өөрчлөгдсөн нь үнэхээр их сонирхол татаж байсныг нуух юун. Бид шууд үргэлжлэлийг л авсан бөгөөд үүнд ямар ч ремейк, спин-оффыг оруулсангүй.
1. Clerks II, 2006
Эх бүтээл: Clerks, 1994
Кино хоорондын хугацаа: 12 жил
2. Basic Instinct 2, 2006
Эх бүтээл: Basic Instinct, 1992
Кино хоорондын хугацаа: 14 жил
3. Escape from L.A, 1996
Эх бүтээл: Escape from L.A. , 1981
Кино хоорондын хугацаа: 15 жил
4. 2010: Odyssey Two, 1984
Эх бүтээл: 2001: A Space Odyssey, 1968
Кино хоорондын хугацаа: 16 жил
5. Утомлённые солнцем 2: Цитадель, 2011
Эх бүтээл: Утомлённые солнцем ,1994
Кино хоорондын хугацаа: 17 жил
6. Jay and Silent Bob Reboot, 2019
Эх бүтээл: Jay and Silent Bob Strike Back, 2001
Кино хоорондын хугацаа: 18 жил
7. Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull, 2008
Алдартай киноны сүүлийн анги: Indiana Jones & The Last Crusade, 1989
Кино хоорондын хугацаа: 19 жил
8. Dumb and Dumber To, 2014
Эх бүтээл: Dumb & Dumber, 1994
Кино хоорондын хугацаа: 20 жил
9. Independence Day: Resurgence, 2016
Эх бүтээл: Independence Day, 1996
Кино хоорондын хугацаа: 20 жил
10. T2 Trainspotting, 2017
Эх бүтээл: Trainspotting, 1996
Кино хоорондын хугацаа: 21 жил
11. Psycho II, 1983
Эх бүтээл: Psycho, 1960
Кино хоорондын хугацаа: 23 жил
12. Tron, 2010
Эх бүтээл: Tron, 1982
Кино хоорондын хугацаа: 28 жил
13. Ирония судьбы: Продолжение, 2007
Эх бүтээл: Ирония судьбы, или С лёгким паром!, 1975
Кино хоорондын хугацаа: 32 жил
14. Star Wars: The Force Awakens, 2017
Алдартай киноны сүүлийн анги: Star Wars: Episode VI – Return of the Jedi, 1983
Кино хоорондын хугацаа: 34 жил
15. Blade Runner 2049, 2017
Эх бүтээл: Blade Runner, 1982
Кино хоорондын хугацаа: 35 жил
Харрисон Форд үргэлжлэх сиквелийн хаан гэлтэй л харагдаж байна. Тэрээр гурван ч удаа сиквелд тоглоод авсан байна шүү.
16. Doctor Sleep, 2019
Эх бүтээл: The Shining, 1980
Кино хоорондын хугацаа: 39 жил
- Уг үргэлжлэлд “The Shining” киноны бүрэлдэхүүнээс хэн ч оролцоогүй юм, гэхдээ Стивен Кингийн адил нэртэй зохиолоос сэдэвлэн 2019 онд гарсан юм. Өөрөөр хэлбэл Кингийн зохиол болох “The Shining” (1977) 36 жилийн дараа дэлгэцийн бүтээл болсон гэсэн үг юм.
17. Halloween, 2018
Эх бүтээл: Halloween, 1978
Кино хоорондын хугацаа: 40 жил
- 2018 оны кино нь эхний ангийн шууд үргэлжлэл гэж үздэг тул өөр бусад Хэллоуин сиквел бүтээлүүдтэй огт холбоогүй юм.
Олон ангит киноны бонус: Twin Peaks, 2017
Эх бүтээл: Twin Peaks, 1991-1992
Улирал болгоны хоорондын зай: 25 жил