2000-аад оны үеэс хурц нүүрний будалт, хоорондоо ямар ч логик холбоо байхгүй этгээд гоёл, технологийн огцом хөгжил дэвшил гэх мэт зүйлс дэлгэрч эхэлсэн. Одоо бараг л хүн болгон гар утастай болсон, жижиг хөгжим тоглуулагч, тэр бүү хэл жижигхэн нэтбүүк гээд олон зүйл дурсамж болон үлдэж дээ. Орчин үеийн хүмүүс аль ч талаараа хөгжингүй болж, тэднийг ямар нэгэн гажет эсвэл моодны эд зүйлээр тэгж амархан алмайруулж чадахгүй. Тэр үед хүн гэдэг амьтан өдөр болгон шинийг мэдэх, мэдрэхийг хүсдэг байсан юм.
2000-аад оны үеийг яагаад ч юм эргэн дурсахыг хүслээ… Тэр үед үнэхээр сайхан санагддаг байсан эд зүйлс өнөөдөр зөөлөн инээмсэглэл тодруулахын зэрэгцээ эргэлт буцалтгүй өнгөрсөн гэнэн залуу насыг санагдуулж гүн санаа алдахад хүргэнэ. Эдгээр зүйлээс бид өчүүхэн ч ичдэггүй байж дээ, хөөрхий.
1. Шилэн трикон дээр богино өмд өмсөх

2. Үсээ туг тугаар нь өөр өнгөөр будах. Эрс өөрчлөлт хийх зориг хүрээгүй нэг нь үсний тушиэр будаж байлаа

3. Хоёр дахь цүнх болгож цаасан уут барьж явах. Энэ ч ёстой жинхэнэ моод байлаа шүү дээ

4. Ууцан дээрээ эсвэл гэдсэн дээрээ жинхэнэ том шивээс хийлгэх. Хэдэн жилийн дараа тэрийгээ арилгах гэж бас багагүй зовсон доо

5. Гэр бүлийн 5 хүн бараг нэг дор багтчихмаар том пүүз өмсөх

6. Шулуун зураастай шил зүүхийг мөрөөддөг байлаа. Зарим нь ч амьдралынхаа мөрөөдлийг биелүүлсэн байх аа

7. Гар утас нэг л зориулалттай ашиглагдана, харин хөгжим тоглуулагчийг өөр зориулалтаар хэрэглэнэ дээ. Эдгээр сайхан хэрэгсэлгүйгээр гэрээсээ гарч чаддаггүй байсан биз?

8. Смайлуудаас алийг нь сонгохоо мэдэхгүй гөлөрнө

9. Хэдэн сая доллараар бүтсэн бүрэн хэмжээний уран сайхны киног 2 инчийн дэлгэцтэй iPod-оор үзнэ

10. Капри загварын өмд бараг бүгд өмссөн байх

11. Уруулаа хар өнгийн харандаагаар хүрээлж зурна

12. Хийжүүлсэн ундааны бөглөө цуглуулж тэндээс шагнал авахын мөрөөдөл

Эхний бөглөөний бичиг: “Дахиад нэг оролдоод үзээрэй”
Хоёр дахь бөглөөний бичиг: “Dew эсвэл Pepsi худалдаж аваад 0,6 мл-ын 1 шилтэй ундаа үнэгүй ав”
13. Дэд соёлын моод дагаж хэлбэр хөөнө

14. Цэнэглэдэг балтай харандаа. Нэг нь л алга болчихвол… чи дуусаа

15. Үдэшлэг дээр нарны шил хүртэл зүүх санаанд хошуурч байдаг

16. Луувангийн өнгө шиг арьстай болохыг тэр болгон зүрхлэхгүй, гэхдээ л зориглох нэгэн цөөнгүй

17. Легинсийг богино банзалтай хослуулах

18. Хулгайд алдахгүйн тулд хөгжмийнхөө нүүрийг салгаж авч ордог хүн байсан уу?

19. Утсаа бүрэн хамгаална аа, гэр хийнэ

20. “Титаник”-ийг бүтэн үзэхийн тулд дараагийн үргэлжлэл бичигдсэн кассетийг хийнэ дээ

21. Гэрийнхээ компьютер дээр байгаа дууг диск дээр хуулаад дууны нэрсийг дэс дарааллаар нь маркераар бичнэ

22. Толинд селфи авдаг моод байлаа. Үнэндээ гэрэл зургийн аппаратын л тусламжтайгаар шүү дээ


Та энэ үеийг юугаар дурсан санаж байна?
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Тэнэглэл
Буруу
Харамсалтай



