Өөрийн хүндэлж биширч явдаг хүнийг бие дээрээ шивүүлсэн 14 алдартан. Тэдний зарим нь өдгөө тэрхүү шивээсээ арилгуулжээ

1

Өөрийн биеийг урлагийн бүтээл болгон шивээс хийлгүүлэх дуртай алдартнууд олон байдаг. Тэдний олонх нь амьдралынхаа дахин давтагдашгүй мөчүүдийг шивж үлдээхээс гадна өөрийн хүндлэл бишрэлээ ч үүгээрээ дамжуулан илэрхийлдэг гэнэ.

Манай сайт уншигч танд биеийнхээ аль нэг хэсэгт өөрийн хүндэлж биширдэг нэгэндээ хүндэтгэл үзүүлж шивээс хийлгэсэн алдартнуудаас танилцуулахаар бэлдлээ.

1. Drake болон Lil Wayne

© champagnepapi / Instagram

Канадын алдарт дуучны хувьд өөрт чухал нэгнийхээ төрхийг биедээ шивүүлдэг гэдгээрээ алдартай нэгэн билээ. Түүний нуруун дээр нагац эгч, эмээ болон ээжийнх нь хөрөг зураг шивээстэй байдаг бол түүний гаран дээр реппер Lil Wayne-ийн хөрөг байдаг ажээ.

 

2. Zayn Malik болон Perrie Edwards

© zaynmalik / Twitter, © zayn / Instagram

One Direction хамтлагийн дуучин асан Zayn Malik дуучин Perrie Edwards-тай гүнзгий харилцаатай байсан билээ. Тэд 2013 онд сүй тавиад ч амжсан. Дэлхий дахинаа өөрийн хайр сэтгэлээ илэрхийлэх зорилгоор гаран дээрээ түүний төрхийг шивүүлж байжээ. Хожим тэд салсан учир дуучин эр маань шивээсээ дарж шивүүлжээ. Өдгөө тэрээр загвар өмсөгч Gigi Hadid-тай болзож буй бөгөөд анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж буй билээ.

 

3. Aaron Carter болон Rihanna

© aaroncarter / Instagram

Тэрээр бие дээрээ маш олон шивээстэй боловч дуучин Rihanna-ийн хөрөг түүний нүүрэн дээрээ хийлгэсэн анхны шивээс байжээ. Тэрээр GQ сэтгүүлийн нүүр зурган дээрх дуучин бүсгүй хөргийг шивүүлсэн ажээ.

 

4. Halsey болон Marilyn Manson

© iamhalsey / Instagram

Түүний бие дээр дуучин Marilyn Manson-ы төрх байдаг бөгөөд нүд нь хайлж урсаж буй мэт, уруул нь хар өнгөөр харагдах ажээ.

 

5. Ryan Cabrera болон Ryan Gosling

© ryancabrera / Instagram, © ryancabrera / Instagram

Ryan Gosling-ийн төрхийг хөлөн дээрээ шивүүлсэн нь тун сонирхолтой биш гэж үү? Тэрээр нэгэн найзтайгаа шивээс хийлгэхээр рулет эргүүлж тоглосон бөгөөд үр дүнд нь энэхүү шивээсээ хийлгэсэн ажээ.

 

6. Emma Stone болон The Beatles

© MarinSD / Wikimedia Commons, © cc-by-sa-2.0 / Creative Commons, © 0000292/Reporter/EastNews

Түүний бугуйн дээр “The Beatles” хамтлагийн “Blackbird” дууг илэрхийлсэн шувууны сарвууны дүрстэй шивээс бий. Энэхүү дуунд түүний ээж болон тэрээр маш их дуртай бөгөөд уг шивээсийг хийлгэхийн тулд Paul McCartney-аас зохиогчийн эрхийн зөвшөөрөл хүсч байсан аж.

 

7. Chris Brown болон Michael Jordan

© chrisbrownofficial / Instagram

Тэрээр домогт сагсанбөмбөгчин Micheal Jordan-ыг хүндэтгэн Air Jordan 3 пүүзнийх нь дүрсийг хацар дээрээ шивүүлж байжээ.

 

8. Odell Beckham Jr. болон Michael Jackson

© obj / Instagram, © obj / Instagram

Америк хөлбөмбөгийн од Odell Beckham Jr тоглолтын үеэр алдарт саран алхааг дуурайн баяр тэмдэглэхээс гадна хөлөн дээрээ нэрт дуучний царайг шивүүлсэн байдаг гэнэ.

 

9. Lady Gaga болон David Bowie

© ladygaga / Instagram

Lady Gaga David Bowie-гийн 1973 оны Aladdin Sane цомгийн нүүр зургийг бие дээрээ шивүүлсэн байдаг. Энэхүү шивээсээ тэрээр 2016 оны Греммийн шагнал гардуулах ёслолын өмнө хийлгэжээ.

 

10. Justin Bieber болон Selena Gоmez

© justinbieber / Instagram, © justinbieber / Instagram

Justin Bieber-ийн биенд маш олон шивээс байдгийг бид мэднэ. Харин тэрээр дуучин Selena Gоmez-той болздог байх үедээ бугуйн дээрээ хайрын илэрхийлэл болгон дуучин бүсгүйн царайг шивүүлж байжээ. Харин тэдний харилцаа дуусгавар болсны дараагаар тэрээр шивээсэндээ далавч нэмж сахиусан тэнгэр болгосон ч хүмүүс энэхүү шивээсийг одоо хүртэл Selena Gоmez-той адил харагдаж буй талаар ярьсаар байна.

 

11. Flea болон Jimi Hendrix

© Robb Cohen/Invision/AP/East News

1981 онд Red Hot Chili Peppers хамтлагийн гитарчин Flea Jimi Hendrix-ийн шивээстэй болохыг хүсч буйгаа ярьж байжээ. Улмаар тэрээр мөрөн дээрээ энэхүү шивээсээ хийлгэсэн аж.

 

12. Kehlani, Lauryn Hill болон Frida Kahlo

© Kehlani / Instagram

Дуучин бүсгүйн хувьд Frida Kahlo болон Lauryn Hill нар урам зориг, итгэл найдварын бэлгэ тэмдэг нь ажээ. Тиймээс ч тэдний хөрөг гаран дээр нь шивээс болон мөнхөрчээ.

 

13. Camilo Echeverry болон Evaluna Montaner

© camilomusica / Instagram, © evaluna / Instagram

Evaluna Montaner-тай гэр бүл болсны дараагаар тэрээр хайртынхаа нэрийг бие дээрээ шивүүлэхээр шийдэж байжээ.

 

14. Jeffree Star, Kurt Cobain болон Elvis Presley

© jeffreestar / Instagram

Jeffree Star-ын бие яг л урлагийн бүтээл гэлтэй шивээсээр дүүрэн байдаг шүү дээ. Түүний шивээснүүд дунд Kurt Cobain болон Elvis Presley нарын хөрөг байдаг бөгөөд тэд ажлын хувьд урам зориг өгч үлгэр дуурайлал болохоос гадна амьдралыг үзэх үзэл нь ч нэг хэмээн итгэдэг ажээ. Kurt Cobain болон Elvis Presley нарыг тэрээр багаасаа сонсож өссөн хэмээжээ.

Танд шивээс байдаг уу? Шивээснийхээ түүхийг бидэнтэй хуваалцаарай.

12
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. 사랑매일

    사랑매일

    2020/08/12 at 20:12

    drake lil wayne iig shutdiimuu

  2. Enkhjin Eny

    Enkhjin Eny

    2020/08/12 at 20:22

    Justin bieber exiigee shivtsen baisht

  3. Номинтэс Г.

    Номинтэс Г.

    2020/08/12 at 21:43

    Justin beiber iin shivees hevendeel bnshd

  4. Номинтэс Г.

    Номинтэс Г.

    2020/08/12 at 21:44

    Hajuu tald ni before zurag dr dalavch ni bn

  5. Мид Дун

    Мид Дун

    2020/08/14 at 01:57

    post malone to lil peep oruulah bsiimdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *