Бидэнд одоо ч сурах зүйл асар их байгааг ойлгуулах амьтдын ертөнцийн талаарх 10 сонирхолтой баримт

0

Зарим гүрвэлүүд усанд алхах чадвартай байдаг бол зарим шар шувуунууд үүрэндээ жижиг могой тэжээдэг. Дэлхий дээр ойролцоогоор 8.7 сая амьтны төрөл зүйл байдаг учраас бүх амьтдыг нарийн судалж дуусах бараг л боломжгүй юм. Ингээд бид таны өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй байх магадлалтай амьтдын тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Зарим гүрвэлүүд усан дээр алхаж чаддаг

© b*****d_jon_snoo / Reddit

Зарим онцгой төрөл зүйлийн гүрвэлүүд усан дээр алхаж бас гүйж чаддаг байна. Энэ үзэгдлийг ихэвчлэн ширэнгэн ойгоос харах боломжтой бөгөөд тэд үүгээрээ өөрсдийгөө махчин амьтдаас хамгаалдаг байна.

 

2. Тахийн судлууд нь шавж үргээх зориулалттай

© Joachim Huber / Wikimedia Commons, © Derek Keats / Wikimedia Commons

Тахийн бие дээрх хар, цагаан судлууд нь ялаа, шумуулыг үргээх зориулалттай байгалиас заяасан хамгаалалтын систем юм. Тэдгээр зурааснууд нь шавжуудыг “төөрөгдүүлдэг” байна. Мэргэжилтнүүд үүнийг хүн дээр ч мөн үйлчлэх боломжтой гэжээ.

 

3. Илжиг сүрэг цөөвөр чоныг дийлнэ

© depositphotos.com, © depositphotos.com

Хачирхалтай сонсогдож байж магадгүй ч тариаланчид талбайгаа цөөвөр чоноос хамгаалахын тулд илжиг тэжээдэг байна. Сүрэг чоно талбайд нэвтэрсэн тохиолдолд илжиг асар чанга дуу чимээ гаргаж тэднийг айлгадаг байна. Шаардлагатай бол илжиг шүд болон хөлөө ашиглаж чонотой тулалддаг бөгөөд тэднийг алж ч чаддаг байна.

 

4. Дөнгөж төрсөн нугасны дэгдээхий бусад амьтдыг дуурайж чаддаг

© Pixabay.com, © Wikimedia Commons
© Wikimedia Commons

Дэгдээхийнүүд анх харсан амьтдаа шууд дуурайх чадвартай байдаг. Үүнийг шинэлэх ухааны хэллэгээр “импринт” буюу “хоногших” үйлдэл гэж нэрлэнэ. Тэд өөрсдийн төрөл зүйлийг ялгаж таних чадваргүй учраас анх харсан амьтнаа өөрийн эцэх, эх гэж боддог байна. Тэд хүнийг ч дуурайж чадна.

 

5. Муур дор хаяж 33 ховор төрөл зүйлийн амьтдыг устах аюулд хүргэдэг

© depositphotos.com, © depositphotos.com

Зөвхөн АНУ-д гэхэд л муурнууд жилд хэдэн тэрбум амьтны амийг тасалдаг гэсэн судалгаа байдаг.  Тэд жилд 1.4 −3.7 тэрбум шувуу, 6.9-20.7 тэрбум хөхтөн амьтдын үхэлд хүргэдэг. Зөвхөн энэ ч биш, тэд өнөөг хүртэл дэлхийн нийт 33 төрөл зүйлийн амьтдыг бүрэн устгасан байна.

 

6. Цэнхэр халимын зүрхний цохилт минутад 2 цохилдог

© depositphotos.com, © depositphotos.com

Цэнхэр халимын зүрхний цохилтыг өнгөрсөн жил анх удаа хэмжсэн бөгөөд минутад ердөө хоёр удаа цохилдог болохыг тогтоосон байна. Хамгийн дээд тал нь 37 байсан нь тогтоогджээ.

 

7. Өтгөнөө гадагшлуулах нь Слотын амь насанд маш аюултай

© depositphotos.com, © depositphotos.com

Слотууд долоо хоногт нэг л удаа өтгөнөө гадагшлуулдаг. Ингэх үедээ тэд биеийн нийт жингийнхээ 1/3-ийг алддаг байна.

 

8. Африкийн оцон шувуу илжгийг дуурайж чаддаг

© Bl1zz4rd-editor / Wikimedia Commons

Африкийн оцон шувуунуудын хоорондоо харилцаж байгаа дуу яг илжигтэй ижил сонсогддог.

 

9. Шар шувуунууд могой тэжээдэг

© depositphotos.com, © Pixabay.com

Дорно зүгийн шар шувуу жижигхэн могойг барьж, үүрэндээ буцааж авчирдаг байна. Үүний шалтгаан нь могойнууд хорхой идэж, шар шувууг аюулгүй байлгадагтай холбоотой гэнэ. Мөн эцэг, эх шар шувуунууд хүүхдээ амиа хамгаалахад нь сургах зорилгоор энэ аргыг хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

 

10. Зааны тархинд 300 тэрбум гаруй нейрон байдаг

© depositphotos.com, © depositphotos.com

Зааны тархи хүний тархитай маш төстэй байдаг. Тэд 300 тэрбум гаруй нейронтой бөгөөд хүний сэтгэлийн хөдлөл, уй гашуу, өрөвч сэтгэлийг мэдрэх, шинэ зүйлийг сурах, багаж хэрэгсэл ашиглах гэх мэт олон төрлийн сэтгэл хөдлөлийг гүйцэтгэх чадвартай.

51
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Żęt Çüjòh

    Żęt Çüjòh

    2020/08/08 at 17:08

    chakratai gejuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *