Гэр бүл хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, тухайн хүний хувь тавилан, аж амьдрал, ажил төрөл гээд нөлөөлөх хүчин зүйл маш их. Нэг гэр бүлд төрсөн мөртлөө тэс өөр замаар явсан олон хүмүүсийг бид мэднэ. Бидний өнөөдрийн нийтлэлийн эздийн хувьд ч мөн адил. Алдартай кино одод ямар эгч, дүүстэйг сонирхоцгооё. Төрсөн эгч, дүүсийн хувь тавилан ямар өөр байгааг бид мэдээд үнэхээр гайхсан шүү.
Мишель болон Деди Пфайффер
Жүжигчин Мишель Пфайфферийн төрсөн дүү мөн л жүжигчний мэргэжил сонгожээ. Гэхдээ алдартай эгчийгээ бодвол Деди, харамсалтай нь гялалзсан дүрээрээ гайхагдаж чадсангүй. Тэрээр ихэнхдээ теле сериал, уран сайхны кинонд тоглодог байна.
Николь болон Антония Кидман
Холливудын од жүжигчний ганц дүү төрөлх нутагтаа буюу Австралидаа алдартай сэтгүүлч бөгөөд нэвтрүүлэгч ажээ. Антония нь олон хүүхдийн эх, тэрээр 6 хүүхэд өсгөж байна (2 өөр нөхрийнх).
Летиция болон Мари-Анж Каста
29 настай Мари-Анж эгчийнхээ замаар явсан, түүний эгч загвар өмсөгч, жүжигчин Летиция Каста. Бүсгүй театрт тоглодог, киноны дүр бүтээдэг бөгөөд Mango, Vichy брэндийн нэр нүүр болсон бүсгүй. Жилийн өмнө Мари-Анж францын хошин шогийн жүжигчин Марк-Антуана Ле Брэтэй гэрлэжээ.
Грейс Келли эгч Маргарет (зүүн талынх) болон Элизбает (баруун талынх) нарын хамт
Грейсийн дүү Элизабет тамирчин байсан төдийгүй их сургуулийнхаа хоккейн багийн ахлагч байжээ. Тэрээр Sports Illustrated сэтгүүлд гарсан анхны эмэгтэйчүүдийн нэг юм. Харин жүжигчний эгч Маргаретийн тухай ямар нэгэн мэдээ байхгүй.
Анита болон Инга Экберг
Феллинийн сахиусан тэнгэр Анита Экберг 6 ах, 1 эгчтэй байжээ. Ингагийн тухай бараг мэдээ мэдээлэл байхгүй. Байгаа нь алдартай дүүтэйгээ цуг авахуулсан цөөн хэдэн гэрэл зураг л үлджээ.
Катрин болон Франсуаза Денев
Катрины эгч нь жүжигчин байсан гэдэг. Франсуаза дэлхий дахинаа алдаршсан. Эх орондоо алдартай болсны дараа Холливудыг байлдан дагуулахаар явсан нь амжилттай болсон юм. Харамсалтай нь бүсгүйн төлөвлөгөөг автомашины осол таслан зогсоожээ. Франсуаза 25 насандаа өөд болжээ.
Ава болон Беатрис (зүүн гар талын захад) Гарднер
Холливудын домогт од Ава Гарднер 4 эгчтэй байсан, гэхдээ хамгийн том эгч Беатритайгаа илүү дотно харьцаатай байсан гэдэг. Тэдний цугтаа авахуулсан олон зургууд үүнийг гэрчлэх биз ээ.
Ванесса болон Элиссон Паради
Алдартай франц бүсгүйн дүү бас л жүжигчин болжээ. Гэхдээ Ванесса шиг алдаршсангүй, Элиссоны амжилт удахгүй ирнэ гэдэгт бид найдаж байгаа шүү.
Жоан болон Жеки Коллинз
“Dynasty” алдартай сериалын од Жекигийн дүү, тэрээр зохиолч бөгөөд түүний ном хэдэн саяараа борлуулагддаг гэхээр ямар амжилттай нь ойлгомжтой. Тэрээр нийт 32 роман бичсэн, бүгд The New York Times-ийн бестселлер болж байв.
Пенелопа болон Моника Крус
Пенелопагий дүү Моника “Pirates of the Caribbean: On Stranger Tides” киноны дараа үзэгч олны дунд алдаршсан, тэрээр алдартай эгчийнхээ орлон тоглогч болжээ. Энэ нь түүний цор ганц уран бүтээл ч биш гэнэ, тэрээр нийт 15 төсөлд оролцоод байна.
Шэрон болон Келли Стоун
Келли бол алдартай эгчээсээ 3 насаар дүү, сайн үйлс хийдэг буянтан. Эгч Шэронтойгоо цуг “Итгэл найдварын дэлхий” санг үүсгэн байгуулж хүнд хэцүү байдалд орсон хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байна.
Софи Лорен болон Мария Шиколоне
Софи Лорены дүү Мария олон сайхан хоолны ном зохиосон бөгөөд телевизийн нэвтрүүлэгт байнга зочноор оролцдог нэгэн. Тэрээр италийн хөгжимчин Роман Муссолинитэй сууж байсан бөгөөд 2 охин төрүүлж өгчээ.
Брижит болон Мижану Бардо
Бардогийн дүү залуу насандаа өөрийгөө жүжигчнээр бас сорьж үзсэн бөгөөд амжилт олсон гэдэг. 1968 онд гэр бүлтэй болоод жүжигчний ажлаа бүрмөсөн орхижээ. Мижану өнөөдөр Лос-Анжелест нөхөр Патрик Бошотой амьдардаг, тэдний охин Камила том болжээ.
Орнелла Мути болон Клаудия Ривелли
Орнеллагийн эгч Клаудия кинонд дүр бүтээхийг их хүсдэг байжээ, харин амьдрал түүнд өөр хувь тавилан бэлдсэн байсан юм. Тэр ганцхан кинонд дүр бүтээсэн. Тэрээр Паоло Леонотой олон жилийн аз жаргалтай амьдарч байна. Паоло Леоно нь Италийн ерөнхийлөгч асан Жованни Леоногийн хүү. Тэд 2 хүүхэдтэй.
Танд төрсөн эгч, дүү бий юу? Та хоёрын амьдралд адилхан зүйлс тохиолддог уу?
Tom Jerry
2020/06/18 at 23:56
гайхалтай 👍