Солонгост коронавирусын тархалт хурдацтай нэмэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс маск олж авахын тулд маш урт дараалал үүсгэж байна

1

Өмнөд Солонгост коронавирус тархсантай холбоотойгоор хотын төвд мянга мянган хүмүүс маск худалдаж авахаар дараалал үүсгэжээ.

Өнгөрсөн даваа гаригт Тэгү хотын супермаркетын үүдэнд хүмүүс могой шиг мурилзсан урт дараалал үүсгэсэн бөгөөд тэд өөрийн чадах хэмжээнд дэлхийн нийтийг цочроогоод байгаа вирусаас амь нас, эрүүл мэндээ хамгаалж байгаа нь энэ юм.

Өмнөд Солонгос вирусын халдвар авсан болон нас барсан хүний тоогоор Хятадын дараа бичигдэж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр вирусын тархалт хурдацтай нэмэгдэж, даваа гариг гэхэд 830 хүн коронавирусаар халдварласан болох нь тогтоогдсон.

Түүнчлэн 8 хүн уг вирусын халдвараас болж амь насаа алджээ.

Супермаркетын үүдэнд урт дараалал үүсгэх хүмүүсийн зургийг тус улсын “Maeil Shinmun” сонины газар авчээ.

Тэгү хот болон тус хотын ойролцоох газраас нийт 140 хүн вирусын халдвар авсан нь бүртгэгдээд байгаа бөгөөд 2.5 сая хүн амтай энэ хотод аюулын харанга дэлдээд байгаа юм.

Дээр дурдсан нас барсан 8 хүний 5 нь Тэгү хотын ойролцоох Чёондо гэх газрын эмнэлэгт эмчлүүлж байжээ.

Албаны холбогдох газрууд вирусын тархалтыг Тэгү хотод барьж тогтоохыг хичээсэн ч, амжилтыг эс олсон байна.

Учир нь нийслэл Сөүл хот болон бусад хэд хэдэн газруудад вирусын халдвар хэдийнээ тархжээ.

“Тэгү хотод вирусын халдвар авсан нь шинжилгээний явцад батлагдсан олон хүн бий. Хэрэв бид даруй арга хэмжээ авч чадахгүй бол вирус улс даяар тархах эрсдэлтэй байна.” хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн Сайдын орлогч Ким Ганг-лип хэлжээ.

Тэрээр өмнө нь хотын вирусын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй 28,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөсөн байгаа талаараа хэлж байсан юм.

Уг улсад вирусын халдвар хурдацтай тархахад нөлөөлсөн гол хүчин зүйлийг Тэгү хотод орших 90,000 гишүүнтэй Шинчёонжи Христийн сүмд явдаг 60 настай эмэгтэйг гэж үзэж байна. Анх түүнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.

Тэгү хотод вирусын халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь уг сүмтэй шууд холбогдож байгаа гэнэ. Албаныхан сүмд явдаг хүмүүс дээрх эмэгтэйгээс номлолын үеэр вирусын халдвар авсан гэж үзэж байгаа ажээ.

Дэлхийн хэмжээнд 80,000 гаруй вирусын халдвар авсан хүн бүртгэгдсэн бол, 2,600 хүн нас барсныг эх сурвалжууд мэдээлсэн.

 

 

Тэр бүү хэл, өмнө нь вирусын халдвар илрээгүй байсан улс орнуудад хүртэл шинээр вирусын халдвар авсан хүн бүртгэгдэж эхлээд байгаа юм.

Хятадаас бусад улс оронд вирусын халдвар илэрч байгаагийн гол хүчин зүйл нь уг улсаас өөр улс орнуудад очсон Хятад жуулчидтай холбоотой гэнэ.

Түүнчлэн, Италийн хойд хэсгээр вирусын халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд онц байдал зарлажээ. Мөн өнгөрсөн даваа гаригт Иранд уг вирусээр 50 хүн нас барсан талаар мэдээлэл байгаа юм.

Кувейт, АНЭУ болон Бахрейн улсуудад Иранаас ирсэн хүмүүсээс болж, вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ.

Хятадтай хиллэх хилээ хаагаад байгаа Азийн улс орнуудын адилаар Иран улстай хиллэдэг улсууд хилээ хааж эхлээд байна.

Өнгөрсөн даваа гаригт гэхэд Италийн хойд Ломбарди мужид харъяалагдах нийслэл Милан хотод вирусын халдвараар 4 хүн нас барсан талаар мэдээлсэн.

Итали улсад вирусын халдвар авсан хүн 38-аар нэмэгдэж, нийт 152 гаруй вирусын халдвар авсан болохыг өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн бөгөөд Венец хотод карнивалын арга хэмжээнд оролцохоор ирсэн улс, улсын жуулчид вирусын халдварыг тараасан гэж үзэж байна.

Итали улсад вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан удирдлагууд карнивалын арга хэмжээ болон хөлбөмбөгийн лигийн тоглолтуудыг тодорхой бүсүүдэд цуцалж, кино театруудын үйл ажиллагааг зогсоожээ.

Хятад улсаас дэлхий дахинд тархаад буй вирус одоог хүртэл намжилгүй цааш хурдацтай тархаж байгаа тул, улс орон бүр анхааралтай байж, урьдчилан сэргийлэлтийг сайн хийх хэрэгтэй талаар Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдсэн байна.

Хятадын Ардын Нам цаг тухай бүрт нь даруй арга хэмжээ авч, аль болох вирусын халдварыг цааш тараахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгааг мэдэгдсэн талаар “Xinhua News Agency” мэдээлжээ.

2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Na Na

    Na Na

    2020/02/27 at 09:53

    yamar deg juramtai ocherlodog yum.be

  2. Н. Чанцал

    Н. Чанцал

    2020/02/27 at 16:51

    Mask awch bgaad haldwar awhaar ym bn

  3. Otgonjargal Ish

    Otgonjargal Ish

    2020/02/28 at 12:01

    oorsdoo oedog bgaa daa

  4. Urnaa Otgonchimeg

    Urnaa Otgonchimeg

    2020/02/28 at 12:13

    Oorsdoo hiicheechdee😂

  5. Nemeh Jargal

    Nemeh Jargal

    2020/02/29 at 12:33

    Burhad orshoog ene ard tvmniig

  6. юм оёж сураагүй ард түмэн бх нь монголчууд бол оёод л зүүчих нь

  7. Энхболд Амарсанаа

    Энхболд Амарсанаа

    2020/02/29 at 18:42

    Манайд бол цөөхүүлээ байгаа юм шиг л харагдах юм бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *