Сэтгэл нь зовнисон эх хaр тaмхи түүний хүүг 7 сарын дотор хэрхэн аймшигтайгаар өөрчилснийг бусдад харуулж анхааруулжээ!

2

Хaр тaмхи – хүмүүсийг хэдхэн сарын дотор үгүй хийж ойр дотны хүмүүсийг нь зовлон шаналалд унагах аймшигтай зүйл. Америкийн нэгэн иргэн өөрийн Faсebook хуудсаараа дамжуулан хүү нь хaр тaмхи хэрэглэж эхэлснээс хойш ямар болсныг харуулжээ. Ердөө долоохон сарын дотор залуу танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, гэр орноосоо дaйжин зугтжээ.

АНУ-ын Миссури мужийн Венцвилл-д оршин суудаг Женнифер Салфен-Трейси (Jennifer Salfen-Tracy) өөрийн Facebook хуудсандаа өөрийнхөө хүүд тохиолдсон аймшигтай түүхийг хуваалцсан байна.

Тэр нэгэн сайхан цагт Коди Бишоп (Cody Bishop) спортоор хичээллэж, Wentzville Holt дунд сургуульд суралцаж төгсөөд All Inclusive Concrete Systems-д ажилладаг байв. Мөн тэрээр үзэсгэлэнтэй бүсгүй Кейттэй гэр бүл байжээ. Харамсалтай нь 2019 оны 3 дугаар сард тэр гэнэт өөрчлөгдөж эхэлсэн байна. Залуу гэртээ ирэхээ больж, уур уцаартай болж, бүр ойр дотныхон руугаа дaйрч дaвшлах ч энүүхэнд болсон байна.

7 сарын дараа гэхэд 26 настай Коди танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн байна

Зүүн гар талын гэрэл зураг дээр эрүүл чийрэг залуу сэргэлэн цовоо инээмсэглэн зогсоно. Итгэхэд ч бэрх, гэхдээ баруун гар талын гэрэл зураг дээр – нөгөө л Коди шүү дээ, гэхдээ гepоин болон мeт хэрэглэж эхэлснээс хойш 7 сарын дараах.

Залуу үнэхээр туйлдаа хүртэл эцэж турж, түүний цонхигор царай нь vхдэлийг санагдуулам, харин хaр тaмхи тaрьсан ул мөр түүний гараар нь дүүрэн.

Энэ өөрчлөлтийг харж суугаа эхийн зүрх сэтгэл ямар байгааг төсөөлөхөд ч хэцүү. Женнифер өөрийн постдоо бичихдээ, “гepоины ул мөр хүүгийн минь нүүрэнд арилахааргүй ул мөр үлджээ. Коди хэдэн долоо хоног гэртээ үзэгдсэнгүй, тэр минь Лас-Вегасын аль нэг гудамжинд амьдарч байгаа болов уу даа” гэсэн байна.

Залуу хоёр хөөрхөн охин болон эхнэр Кейттэйгээ амьдарч байсан, харин одоо орон гэргүй болжээ.

Женнифер Салфен-Трейси өөрт тохиолдсон энэ зовлонг давж туулахын зэрэгцээ бусдыг хамгаалах, анхааруулах сэтгэлийн тэнхээ гаргаж чаджээ. Хaр тaмхи гэр бүлийг сvйтгэж байна гэж фейсбүүктээ бичээд над шиг олон ийм гэр бүл байгааг ч дурдаж. Түүний постыг одоогоор 68 мянга гаруй хүн хуваалцаад байгаа бөгөөд коммент хэсгээр сошиал хэрэглэгчид сэтгэгдлээ хуваалцахын зэрэгцээ өөрсдийн түүхийг ч бичиж эхэлжээ.

“Коди, хэрвээ чи үүнийг харж байгаа бол бидэн рүү залгаарай! Бид чамдаа хайртай!” гэж Женнифер өөрийн постоо дуусгасан байна.

Кодигийн Facebook дээр сошиал хэрэглэгчид хэдэн мянган сэтгэгдэл бичиж үлдээх боллоо, түүнийг гэртээ хариач гэж гуйжээ. Хaр тамxитай тэмцдэг мэргэжлийн хүмүүс ч өөрсдийн тусламжийн гараа сунгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ч одоогоор ямар ч үр дүн гараагүй л байгаа аж.

181
ХарамсалтайХарамсалтай
31
ГайхмаарГайхмаар
29
БурууБуруу
29
ТэнэглэлТэнэглэл
28
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Шинэ монголчуудын хүүхдүүд хар тамхи их хэрэглэж байгаа бололтой. Хууль гаргаж хүүхдээ хамгаалаад байгаа улсууд үнэхээр өрөвдөлтэй юм даа

  2. Аанаа Ганаа

    Аанаа Ганаа

    2019/10/18 at 12:19

    Yanada Yanada shine baychudin huhdud ilu ih hereglej bga da

  3. Цэрэндулам Номин

    Цэрэндулам Номин

    2019/10/20 at 08:27

    Mongold har tamhi heregledeg zaluus zondoo. Surgamj abah heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *