Хүйсээ солиулна гэдэг бол амьдралаа тэр чигт нь өөрчилнө гэсэн үг. Үүнд маш их зориг болон гэр бүл, найз нөхөд, тэр ч бүү хэл хайртай дотны хүний дэмжлэг хэрэгтэй байдаг. Гэхдээ хэрэв та олны танил хүн бол, хүйсээ солиулах нь бүр ч хэцүү, яагаад гэвэл амьдралын чинь бүхий л үед таныг сэтгүүлчид болон папарацци гэрэл зурагчид дагаж явах болно. Мөн хэдэн зуу эсвэл мянгаараа, хүмүүс таныг шүүмжилж, элдэв янзаар доромжилно.
Өнөөдөр бид та бүхэнд, хүйсээ солиулж, трансжендер болсноороо дэлхий нийтэд илүү их алдартай болсон олны танил хүмүүсийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
1. Balian Buschbaum
Balian Buschbaum бол Германы өндрийн харайлтын тамирчин бөгөөд хүмүүс түүнийг Yvonne Buschbaum гэдгээр нь илүү сайн мэддэг. Тэрээр 1999 онд Германы өндрийн харайлтын тэмцээнд аваргалж, шинэ рекордын эзэн болж байжээ. 2007 оны 11-р сард Buschbaum спортоо орхиж байгаагаа зарласан байна, яагаад гэвэл түүний олон удаагийн авч байсан бэртэл гэмтэл болон хүйсээ солиулах асуудал нь түүний шийдвэрт нөлөөлжээ.
Одоо Balian борлуулалт ихтэй номын зохиолч болсон бөгөөд чадварлаг илтгэгч, дасгалжуулагч бас аз жаргалтай нөхрийн дүрээр амьдарч байна – түүний хүйсээ сольсон явдал нь амжилт дагуулснаас гадна трансжендер хүмүүс бусдаас өөр биш гэдгийг тэр баталж харуулсаар байна.
2. Geena Rocero
Geena Rocero бол Филиппин, Америк загвар өмсөгч бөгөөд трансжендер хүмүүсийн өмгөөлөгч хийдэг, “Gender Proud” компанийн үүсгэн байгуулагч юм. Тэр үргэлж шударга ёс, эрх тэгш харилцаа болон трансжендер хүмүүсийн дуу хоолой болдог. Geena Rocero гэх хүн гарч ирэхийн өмнө, дэлхий нийт түүнийг амжилттай загвар өмсөгч байснаар нь сайн мэддэг байв.
Тэр 2014 онд “Ted Talk” арга хэмжээний үеэр, хүйсээ солиулах гэж байгаа тухайгаа зарлажээ. Geena өөрийнхөө талаар нээлттэй байдаг нь бусад трансжендер хүмүүсийг өөртөө итгэлтэй, ичиж зоволгүй амьдраасай гэж хүсдэгтэй нь холбоотой гэнэ.
3. Laura Jane Grace
Laura Jane Grace төрөхдөө Thomas James Gabel гэх нэртэй байсан бөгөөд Америкийн панк рок хамтлаг болох Against Me-гийн гитарчин болон дуучин юм. 2012 онд Rolling Stone сэтгүүлд ярилцлага өгөх үедээ Laura хүйсээ солиулж, эмэгтэй хүн болохыг хүсэж байгаа талаараа олон нийтийн өмнө хэлж байжээ. Урт хугацааны өөрчлөлт, хүйсээ солиулах төлөвлөгөөний дараа, 2014 онд хамтлаг 6 дахь студийн цомог болох “Transgender Dysphoria Blues”-ээ гаргасан байна.
Laura хүйсээ солиулсан олон хүмүүсийн төлөөлөл болж, ярилцлага өгөх болсондоо маш их баяртай байгаа талаараа хэд хэдэн уламжилсан.
4. Jazz Jennings
Jazz Jennings бол YouTube-чин, илтгэгч болон трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд тэмцдэг залуу тэмцэгч юм. Тэр 9 настай байхдаа, тухайн үеийн ерөнхийлөгч Обама руу видео мессеж явуулж байсан бөгөөд сургуулийнх нь бусад охид түүнийг охидын ариун цэврийн өрөөнөөс хөөж гаргах үед, тэр трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалах тал дээр анхаарч өгнө үү хэмээн тухайн бичлэгийг хийж байсан гэнэ.
Jennings болон түүний эцэг эх нь “TransKids Purple Rainbow” гэх нэртэй санг байгуулж, трансжендер өсвөр насныханд туслах, дэмжлэг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг байна. 2016 онд түүний хувьд “Being Jazz: My Life As a (Transgender) Teen” гэх нэртэй номоо хэвлүүлснээс гадна, “I Am Jazz” гэх нэртэй телевизийн шоугаа албан ёсоор хийж эхэлж байжээ. Одоо тэрээр хүмүүсийн сайн мэдэх трансжендеруудын нэг болсон бөгөөд дэлхий даяараа түүнийг мэддэг болсон байна.
5. Aydian Dowling
Aydian Dowling бол амжилттай YouTube-чин, бодибилдингийн тамирчин, PointofPride.org байгууллагыг хамтран үүсгэн байгуулагч, сайн дурын ажилтан бас трансжендер бөгөөд энэ төрлийн хүмүүсийн эрх ашгийн төлөө тэмцэгч тэрээр аз жаргалтай нөхөр бас аав юм. Aydian бол “Men’s Health” болон “Gay Times” сэтгүүлүүдийн нүүрэнд заларсан хамгийн анхны трансжендер эрэгтэй гэдгээрээ онцлогтой.
Тэрээр өөрийн сувгаараа дамжуулан фитнесийн зөвлөгөө болон спорттой холбоотой мэдээллийг трансжендер хүмүүст зориулан хүргэдэг. Одоо Aydian трансжендер хүмүүсийн нийгэмлэгийн гайхалтай төлөөллүүдийн нэг болсон.
6. Alexandra Billings
Alexandra Billings бол Америкийн тайз болон дэлгэцийн жүжигчин бөгөөд дууны тэмцээний ялагч, театрын урлагийн профессор болон ХДХВ өвчтэй, мөн трансжендер хүмүүсийн эрх ашгийн төлөө тэмцэгч. Billings телевизийн цуврал кино болох “Grey’s Anatomy”-д трансжендер эмэгтэйн дүрийг бүтээснээс гадна “How to Get Away with Murder”, “Transparent” зэрэг кинонуудад тогложээ.
2016 онд Alexandra, Хүний эрхийг хамгаалах байгууллагаас шагнал хүртэж байв. Идэвхтэй трансжендер амьдралаар амьдрах болсон түүний хувьд, хүмүүс ямар нэгэн ангилалд хуваарилагдалгүй, бүгд тэгш эрхтэй амьдрах ёстой гэж үздэг байна.
7. Lea T
Leandra Medeiros Cerezo, одоогийн хүмүүсийн мэдэхээр Lea T бол трансжендер загвар өмсөгч бөгөөд “Givenchy”-ийн тод од тэрээр поп соёлын билэг тэмдэг болсон алдартай нэгэн билээ. Хүмүүс түүнийг Бразилын нэрт хөлбөмбөгчин Toninho Cerezo-гийн хүүхэд гэдгээр мөн сайн мэднэ.
Тэр бол хамгийн анх трансжендер хүн Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон явдлыг өөрийн биеэр гэрчилсэн – тэр Бразилын хөл бөмбөгийн шигшээ багийг мотоцикль унан 2016 оны Риогийн Олимпын үеэр цэнгэлдэхэд дагуулж орж ирж байв.
8. Lana Wachowski
Lana Wachowski бол Холливудын алдартай кинонууд болох The Matrix (1999), V for Vendetta (2005) болон Cloud Atlas (2012) зэрэг бүтээлүүдийг найруулсан анхны трансжендер найруулагч болж нэрээ мөнхөлсөн. Lana-гийн ах, одоогийн хүмүүс мэдэхээр Lilly Wachowski ч гэсэн удалгүй буюу 2016 онд хүйсээ солиулж, трансжендер эмэгтэй болж байжээ.
2012 оны 10-р сард Lana Wachowski Хүний эрхийг хамгаалах байгууллагаас шагнал хүртэж байв. Тэр нэг удаагийн илтгэлийнхээ үеэр, намайг жаахан байхад над шиг хүмүүс байдаггүй байлаа, тийм ч учраас өнөөдрийн би бий болсон байх гэжээ.
9. Conchita Wurst
Conchita Wurst-ийн хувьд хүйсээ солиулахын өмнө болох дараах үе гэж байхгүй (хүмүүсийн мэдэхээр Thomas Neuwirth), энэ нь түүний тайзан дээрх хувийн зан чанар, онцлогтой нь холбоотой. Гэхдээ тэр 2014 онд “Eurovision Song” тэмцээнд түрүүлснийхээ дараа томоохон нөлөөлөгч болж, трансжендер хүмүүсийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр шийдсэн байна.
Түүний хувьд Европын Холбоо болон НҮБ-ын индэр дээрээс тэгш эрхийн талаар олон удаагийн илтгэлээ амжилттай тавьж байсан нэгэн юм.
Хэрэв хүн зүрх сэтгэлээ дагаж, итгэл үнэмшилтэй, нээлттэй амьдарч чадах юм бол ямар хүйстэй байх нь тэгтлээ хамаатай гэж үү? Энэ талаар та өөрийнхөө үзэл бодлыг бидэнтэй хуваалцаарай!
Bayaraa Bayar Suuri
2019/09/28 at 12:28
Бараг ГОМОГ Рекламдаад байгаа ч юм шиг!!!
Nara Nara
2019/09/28 at 12:34
Tembyy ..Dohig
Bolget Gvnj
2019/09/28 at 15:01
iim ym postlhoo l bolichih durtai ni gender bolood duuslaa
Munkh-Erdene Purevdorj
2019/09/28 at 15:13
Uidaad bdim uu yadi shees nar chine. Uur yum chirj ireech
Sorkhon Bayrsaikhan
2019/09/28 at 15:20
Dine Jardin
2019/09/28 at 16:13
Сайн өглөө.
Бид танай оронд хөрөнгө оруулах найдвартай түнш хайж байгаа “LOAN OFFER” компани юм. Төслийг санхүүжүүлэхийн тулд бид ил тод байдлаар ажиллана гэдэгт итгэлтэй төслийн удирдагчидтай хамтран ажиллахыг хүсч байна. . Бид 2,2 хувийн хүүтэй зээлийн 2,000- $ 80,000,000 хувийн кредитийг олгодог. Хэрэв танд төсөл эсвэл бусад шалтгаанаар мөнгө хэрэгтэй бол илүү мэдээлэл, ноцтой, үнэнч шударга хүмүүстэй бидэнтэй холбоо бариарай. Бид Францад байрладаг.
Хэрэв та сонирхож байгаа бол түргэн зээл авахаар надтай холбоо бариарай.
Чамд сайхан өдөр.
Дуудлагын Манникюр
2019/09/28 at 17:07
битгий ийм юм сурталчил тэгэхүү.мэдээ мэдээлэл түгээж байна л гэх байх.гэхдээ яахын битгий битгий.
Батгэрэл Улаанхүү
2019/09/28 at 17:08
Манайх шиг цөөхөн хүн амтай улсад бол тахал
Deegii Dede
2019/09/28 at 20:21
Munhtuvshin Ganbold anda neg bodood uzeerei xd xd ???????
Dstrongj Dulguun
2019/09/28 at 20:36
osoroo yhu
Munkhtsetseg Chimidsuren
2019/09/28 at 20:43
Oroo busgaa huuhduud haashaa ch bolj boloh niigemd iim hogiin ner garchigtai medeelel taraaj yadag bna aa
Н. Хулан
2019/09/28 at 20:48
Nikita dragun??
Буянзаяа Буянзаяа
2019/09/28 at 20:50
9 dahi ni yu ym
Deegii Batdelger
2019/09/28 at 21:23
Manaid Solongo bh shiv dee
Bolor Suwd
2019/09/28 at 21:33
Ану О. Hahahah
Jargal Bat
2019/09/28 at 22:18
Em hun er bolson bnasht. Manaihan bol er ni l em boloh durtai, amidrah arga ni yumuu haashaan
Borkhuu Tserenochir
2019/09/28 at 23:08
Монголд байгаа хүний оронцогуудыг нэмэх сэдэл төрүүлэх иймэрхүү юм тавихаа больчихооч!
Solongo Baljinnym
2019/09/28 at 23:30
энэ маягаараа явбал улам гаж болох юм байна сүүлдээ төрсөн хүйснээсээ ичдэг болох юм байна
Ohinoo Ohinoo
2019/09/28 at 23:35
zarim2 gonshigonoj heruul bajaz guisen erchuudig harhaar gutrahii.huise solih n ch haashain.hoid nas ntr n bdim bol er bolj turhiimsan gd zahialga ugchihmuur sanagddag ue ch bhii
Bujin Bujin
2019/09/28 at 23:40
?
Łövè Kîłł
2019/09/29 at 00:05
Тгд хүйсээ солиул гд бгаму
Oyuntsetseg Bulteg
2019/09/29 at 00:10
Хүйсээ солиулаад дэлхий даяар алдартан болсон гэх эдгээр гаж юмнуудыг мэдэх ч үгүй юм бна.Ийм балай юмнуудын юуг нь суртачилж хүүхэд залуусыг уруу татаад бнаа.
Uflower Mgl
2019/09/29 at 00:17
uhsnii chni aldar ntr. gaj garuudiig uugshuulj, usvur ueiinhend buruu msg uguud bn
Eŋɗɭɘss ɭɩʛʜt
2019/09/29 at 00:21
Zaa, hutsaa!
Жавзаа Б.
2019/09/29 at 00:37
цөөхөн хэдэн монголчуудыг минь устгахын тулд явуулаж буй бодлогын нэг хэсэг шүү бид хүчтэй болохоор нөхөн үржихүйгээс бусдаар тэдэнд дийлдэхгүйл дээ???
Debora Tuya
2019/09/29 at 00:43
Tgd uy syrtalchlaad bgaan Byrxanaas zayasnaas ilvv goo sxan bxgvi
Batsuhiin Munkhtuya
2019/09/29 at 01:01
report hii bugdeeree
Болд Ариукаа
2019/09/29 at 01:01
Битгий ийм буруу үлгэр дуурайлалтай мэдээлэл постолж өсвөр насныханд сурталчилаад бгаачээ
Сэмнэд Болор
2019/09/29 at 06:20
байгалийн хууль зѳрчѳѳд алдаршаад яах нь вэдээ
Н. Сосорбарам
2019/09/29 at 07:48
Zailaachee
Дэлгэр Мэргэдэй
2019/09/29 at 08:01
Ийм хэвийн бус гажуудлыг өөгшүүлж сурталчлахаа болиоч. 10 нийтлэхэд гүйлгэж хараад өнгөрч бгаа бага залуу насныхны тархинд ийм юм байж л бдаг гэх бодол сууна, дараа нь ийм болсон ч яах вэ гэвэл яана? Манайд байгаанууд ихэнх нь төрмөл биш дуураймалууд л юм билээ шд
Orhon Orhon
2019/09/29 at 16:01
Mongo n bahtaj yadsan baychuud iim uildel hiilegdeg baih da burhanaas zayasan torson torhooro baimaar odoono ohid huuhenuud nud.hamar.am buh ym n zasvartai hiimel ymnuud hohshorhooro sarmagchinaas dor zombi shig ym bolon do
Lamaa Lamaa
2019/09/29 at 20:22
Үхэж далд орморууд хэнд тустаидаа алдартаи бж бгаан бузар шингэсэн шидлүүд…