Хорвоод мэндлээд дөнгөж 14 хонож байсан бяцхан үрийг нь хэн нэг нь өхөөрдөж үнссэнээс болж вирусын халдвараар харамсалтайгаар алджээ

2

Герпес буюу үлд вирусын халдвар ихэнхдээ насанд хүрэгчид, өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаггүй. Гэсэн хэдий ч, хэрэв нярай хүүхэд – тэр тусмаа дөнгөж төрөөд удаагүй хүүхэд уг вирусыг авбал, үр дагавар нь маш аюултай байдаг.

Syda Productions / Shutterstock.com

 

Нэгэн ээжийн зүрх шархлуулам анхааруулга

Kelly Ineson болон нөхөр Thomas Cummins нар бяцхан охин Kiara-гаа хорвоод өлгийдөн аваад маш их аз жаргалтай байлаа. Kiara 7-р сарын 30-ны өдөр хүнд төрөлтийн дараа хорвоод мэндэлсэн байна.

Эмч нар бяцхан охины биеийн байдал хэвийн гэж үзсэний дараа тэд гэртээ харьцгаажээ. Дараа нь охиныг 10 өдөртэй болох үед, түүний биеийн жин төрөх үеийнхээс нь бага болсон байна. Эцэг эх нь охиныг яаралтай эмнэлэгт хүргэж, эмчид биеийнх нь байдлыг үзүүлжээ.

Kelly Ineson / Facebook

Эмч нар охиныг үзээд нярайн герпес туссаныг олж илрүүлсэн бөгөөд охин ханиад туссан хэн нэгэнд үнсүүлсний дараа уг вирусээр халдварласан гэж үзсэн байна. Kelly болон Thomas нар охиныг чухам ханиад туссан ямар хүн үнссэнийг хэлж чадахгүй байлаа.

Охин 4 өдрийн турш эмчилгээ хийлгүүлсэн ч халдвараас болж амь насаа алджээ.

Kelly Ineson / Facebook

Kiara 8-р сарын 13-нд бурхан болсон бөгөөд эцэг эх нь энэ харамсалтай явдалтай эвлэрч чадахгүй байв. Гэхдээ одоо тэд бусад нярай хүүхдүүдийн амь насыг аврахын тулд, нярайн вирусээс сэргийлэх хэрэгтэй талаар бусад эцэг эхчүүдэд анхааруулахыг хүсжээ.

Амьдын хагацал үзсэн ээж хэлэхдээ:

“Миний одоо хүсэж байгаа зүйл бол эцэг эхчүүд болон эмч нар герпес вирусын талаар илүү өргөн мэдлэгтэй байж, гарч болох үр дагаврын талаар мэдэж байх нь чухал. Энэ бол ямар ч эцэг эхийн харахыг хүсэх зүйл биш, хүний амьдралыг сүйтгэгч.”

Kelly Ineson / Facebook

 

Ийм харамсалтай явдал түгээмэл бүртгэгдэх болсон

Энэ талаар хэлэхэд тохиромжгүй боловч, Kiara-д тохиолдсон явдал ховор үзэгдэл биш аж. Энэ жилийн эхээр л гэхэд, Техаст амьдардаг залуухан ээж Autumn Jones хорвоод мэндлээд удаагүй байсан өөрийн хүү Raiden-ийг мөн нярайн герпесээс болж алджээ. Тэр Фэйсбүүк дээрээ дөнгөж төрсөн нярай хүүхдэд уг вирусын халдвар ямар их хор хөнөөл учруулдаг талаар бичиж бусдад анхааруулсан байна.

Харин Claire Perkin гэх хүний зээ охин азтай өнгөрчээ – тэр герпес халдварыг авсан ч, үхлийн ирмэг дээр амьд үлдэж чадсан байна.

Кингстонд амьдардаг Lucy Kendal гэх залуухан ээж 11 настай Oliver гэх хүү нь мөн герпес вирусыг авч, үхэхийн даваан дээр амьд үлдэж чадсан талаар олон нийтэд хэлжээ. Энэ мэтчилэн харамсалтай үйл явдал болохоос урьдчилан сэргийлэх нь чухал асуудал болоод байгаа юм.

sfam_photo / Shutterstock.com

 

Нярайн герпес вирус гэж юу вэ? Энэ өвчнийг хэрхэн мэдэх вэ?

Нярайн герпес вирус төрөөд удаагүй байгаа хүүхдэд халдварладаг өвчин юм. Вирус насанд хүрэгчид болон өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй боловч, нярай хүүхдийн эрүүл мэндэд аюултай, тэр ч бүү хэл амь насыг нь хүртэл заналхийлнэ.

Нярай хүүхэд герпес вирус 1-ийг (HSV-1, өөрөөр ханиадны вирус гэж нэрлэдэг) ханиадаар өвчилсөн эсвэл ханиад нь эдгэрээд 7 хоног өнгөрч байгаа хүнээс авах боломжтой. Түүнчлэн хэрэв хүүхдийн ээж ханиад туссан бол эхийн хөхний товчоор дамжин вирус хүүхдэд халдварлаж болно.

HSV-2, өөрөөр бэлгийн замаар дамжих герпес вирус, хэрэв хүүхдийн ээж жирэмслэлтийн сүүлийн 6 долоо хоногт уг вирусыг тээгчтэй бэлгийн хавьталд орвол, үтрээгээр дамжин вирус хүүхдэд халдварлана.

Syda Productions / Shutterstock.com

 

Нярай хүүхдэд герпес вирус халдварлагдсан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Сул, үлбэгэр болон уур уцаартай байх
  • Юм идэх дургүй байх
  • Өндөр хэмээр халуурах
  • Тууралт гарах эсвэл арьс болон амны хөндий улайх

Хэрэв таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол яаралтай эмчид хандаарай.

Lopolo / Shutterstock.com

 

Яаралтай түргэн тусламж дуудах шаардлага гарах үеийн илрэх шинж тэмдгүүд:

  • Маш их сул, үлбэгэр байдал анзаарагдах
  • Хариу үйлдэл үзүүлэхгүй байх
  • Удаан хугацаагаар нойргүй байх
  • Амьсгалах болон дуугарахад хүндрэл үүсэх
  • Арьс болон уруул хөхрөх (цианоз)

Хэрэв дээрх шинж тэмгүүд илрэх юм бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Iliya Strashnikov / Shutterstock.com

 

Нярай хүүхдийг хэрхэн герпес вирусээс хэрхэн хамгаалах вэ?

Хүүхдийг герпес вирусын халдвар авахаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагаарай:

  1. Нярай хүүхдийг бусад хүмүүст үнсүүлэхгүй байх, тэр тусмаа уруулыг нь хүргэж болохгүй. Нярай хүүхдэд дархлаа бүрэн суугаагүй байгааг тайлбарлах – ингэснээр хүүхдийг аюулгүй байлгах боломжтой.
  2. Таны хүүхдэд хэн нэгэн гар хүрэх эсвэл тэврэх нөхцөлд, эхлээд гарыг нь сайтар савандаж угаалгах.
  3. Эхний хэдэн сар хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх. Энэ нь вирус авах эрсдэлийг бууруулна.
AlexisP / Shutterstock.com

Бусад хүмүүст бүдүүлэг, догшин авир гаргахаас бүү санаа зов – хүүхдээ хамгаалах нь хамгийн чухал шүү дээ. Анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй!

26
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Amarzaya Baatarzorigt

    Amarzaya Baatarzorigt

    2019/09/28 at 13:12

    Burhan min. Huuhed unseltgui

  2. GeGi Badgaa

    GeGi Badgaa

    2019/09/28 at 16:15

    Тэгээд сар болж байж гадны хүн ирдэг. Хүн өөртөө ямар нян тээж явааг хэн ч мэддэггүй. Хүүхдийг үнсэхдээ дух, магнай дээр нь үнсдэг учиртай. Ер нь бодоод байхад манай ёс заншил агуу юмаа.

  3. Gunj Surenjaviin

    Gunj Surenjaviin

    2019/09/28 at 17:07

    Түвшинжаргал Энхжин сайн унш битгий хүнээр үнсүүлээрэй хэн ч байсан шүү.

  4. Харамсалтай Сургамтай мэдлэг болж энэ хүний нялх үрийн алтан амиараа төлөн сургасан харуусал сургамж болж хүн төрөлхтөнд.

  5. Aagii Aagii

    Aagii Aagii

    2019/09/29 at 00:57

  6. Aagii Aagii

    Aagii Aagii

    2019/09/29 at 00:57

  7. Б. Эрдэнэцэцэг

    Б. Эрдэнэцэцэг

    2019/09/29 at 01:22

    Uynga Yuunaa !!

  8. Uka Tomoroo

    Uka Tomoroo

    2019/09/29 at 13:30

    Б. Хангарьд охино битгий үнсүүлээрэй

  9. Tungalag Choijiljaw

    Tungalag Choijiljaw

    2019/09/29 at 18:59

    1сар болсноос хойш монголчууд ордог байхаа нэг их үнсүүлдэггүй шүү дээ. Аймаар юмаа .

  10. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2019/09/29 at 20:13

    Zuli Paul
    Bas l medvvshtei yum bnshvv !

  11. Katinka Lhamaa

    Katinka Lhamaa

    2019/09/29 at 21:31

    Burhan mini aimaar ym , er ni ailiin huuhdiig unsehee boliyo

  12. Ganbileg Manka

    Ganbileg Manka

    2019/09/30 at 16:28

    Ийм болохоор манай монголчууд дөнгөж төрсөн хүүхэд дээр сарын дараа очдог шүү дээ үнсэхдээ хүртэл хамраараа үнэрлэж үнсдэг

  13. Odonbaatar Enerel

    Odonbaatar Enerel

    2019/09/30 at 19:12

    Huurhiiduu

  14. Г. Ариунаа

    Г. Ариунаа

    2019/09/30 at 20:12

    Болдбаатар Номинзул Байгалаа Г.

  15. Muugii Muugii haira hamaagui hvnd ohinoo vnsvvlegui ym bn shde

  16. Uyanga Enkhtuya

    Uyanga Enkhtuya

    2019/10/01 at 12:37

    Кристал Л.

  17. Mon

    2019/10/01 at 15:00

    Mongolian hol horidog arga l zov . Hol horih heregtei.

  18. Soko Oyun

    Soko Oyun

    2019/10/01 at 23:13

    Наранбат Ган-Эрдэнэ hair eniiig unsharai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *