Өнгөрсөн хугацаанд хэвлэгч төхөөрөмжийн загварт томоохон гэж хэлэхээр өөрчлөлт гараагүй. Гэхдээ одоо ZUtA Lab-ын Kickstarter дээрх компанит ажил халаасалж болохуйц зөөврийн хэвлэгч машиныг арилжааны зах зээлд гаргахаар санхүүжилт цуглуулж байна. Mini Mobile Pocket Printer хэвлэгч төхөөрөмж нь халаасанд багтахуйц хэмжээний төхөөрөмж бөгөөд зөөврийн компьютер, таблет, ухаалаг гар утас гэх мэт дурын төхөөрөмжөөс хэвлэх аж. Төслийг Friedberg Entrepreneurship хөтөлбөрийн дагуу Йерусалимын технологийн коллежид суралцаж байхдаа эхлүүлсэн оюутнууд шинэ технологийн санаагаа үргэлжлүүлсээр бизнесийн төлөвлөгөө болгож энэ хүргэсэн байна. Одоо тэдэнд шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад 400,000 долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа аж.[tweetable]Энэхүү бяцхан хэвлэгч машин нь хэвлэх ёстой хуудсан дээгүүр аялж, дурын чиглэлд эргэж явдаг байна[/tweetable]. Энэ онцлог нь цаасны хэмжээгээр хязгаарлагдахгүй, А3, А4 цаашлаад стандарт бус хэмжээний цаасан дээр ч хэвлэнэ гэсэн үг юм. Лити-полимер төрлийн батерейгаар ажилладаг уг төхөөрөмж 1 цагийн хугацаанд хэвлэх ба 3 цагийн хугацаанд бүрэн цэнэглэгддэг байна. [tweetable]1 минутанд 1-2 хуудас хэвлэх ба төхөөрөмжийн бэх буюу будагны саванд 1000 хуудас хэвлэх хэмжээний бэх багтдаг[/tweetable]. Бяцхан хэвлэгчийн жин 300 гр, өндөр 10 см, диаметр нь 11,5 см аж. Поликарбонат их бие нь Марсын хар /Mars Black/, титанан цагаан өнгөтэй байх юм байна.
[embedyt]https://www.youtube.com/watch?v=5pDyVOJHFLs[/embedyt]
z
2014/05/03 at 18:40
yo yamar goy yum be
sanaa
2014/05/03 at 18:48
mash gaihaltai shine sanaa bn iim zyild hurungu oruulalt hiih company huvi hun hangalttai ih bii bh. hevleliin tehnologid buren oorchlolt hiij ireeduig oorchilno gej bodoj bn
Uher tegeer tuulai guitsdeg naimaachin
2014/05/03 at 18:51
Zarna shoo 700’000 MNT
янзын нэртэд
2014/05/03 at 22:44
“Uher tegeer tuulai guitsdeg naimaachin’ – чи дэлгүүртэй юм уу? хаана байдгийн? дандаа IT бараанууд байдаг уу? өөр гоё юм юу байна?