Сүүлийн жилүүдэд “трансжендер” гэх нэр томьёо бидний чихэнд их сонсогдох болжээ. Гэхдээ энэ үгийг сонсоод жигших мэдрэмж төрдөг хүмүүс ч их байна.
Бидний амьдарч байгаа энэ эрин үед үлгэр домогт итгэх явдал эрс багассан, ялангуяа хүйсийн тухай ойлголт улам гүн гүнзгий нарийн болж эхэлж байна. “Сайхан”, “хүчтэй” гэх тодотголтой эрчүүдийн тухай ойлголт ч жинхэнэ утгаа алдсан. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн тул хүн өөрийгөө ямраар хүлээн авч мэдэрч байна түүндээ хувирах боломжийг нь ч олгох болжээ.
Урьд өмнө нь эмэгтэй хүн байсан эрчүүд
1. Бак Энжел
Бэлгийн цөөнхийн амьд домог багадаа Сьюзан нэртэй байсан бөгөөд олон жилийн турш өөрийнхөө нууцыг хадгалж загвар өмсөж байжээ. Хүйс солиулах мэс заслын дараа Бак өөрийнхөө шинэ амьдралын үүд хаалгыг нээсэн гэдгээ ухаарсан гэдэг.
Одоо энэ сайхан залууг хараад урьд нь бүсгүй хүн байсан гэдэгт итгэхэд бэрх.
2. Жейми Уилсон
Кантри хөгжимчин энэ залуу 18 нас хүртлээ эмэгтэй хүний амьдралаар амьдарч иржээ. 18 насандаа хувьсах эхлэлээ тавьсан байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд хүйс солиулах мэс засал хийлгэж, дааврын эмчилгээнд орсон. Энэ бол түүний даван туулсан эмчилгээний нэг л хэсэг. Эцэст нь тэр хүссэн зорилгодоо хүрч чадсан.
3. Балиан Бушбаум
Эцэг, эхээс хайрласан нэр нь Ивонн. Олимпийн тамирчин бүсгүй хүйсээ солиулах хүслээ даган 2007 онд их спортоо орхисон.
Өөрчлөлтийн дараа Бушбаум “Kingdom of Heaven” киног үзээд нэрээ Балиан болгож өөрчилжээ. Бага байхаасаа л өөрийгөө өөр хүний бие махбодид төрчихсөн юм шиг мэдэрч, өөрчлөх шаардлагатай гэдгээ мэддэг байсан гэнэ.
4. Томас Бити
Дэлхий дээрх хамгийн анхны “жирэмсэн эрэгтэй” болж алдаршсан.
Томасын эхнэр хүүхэд төрүүлэх боломжгүй байсан тул тэр өөрийнхөө эмэгтэй бэлэг эрхтнийг авч үлдэхээр шийджээ. Ингээд тэд хүүхэдтэй болцгоосон. Одоо тэд гурван ч хүүхдийн эцэг эх болжээ.
5. Бен Мельцер
Ивонн нэртэй охин бага байхдаа өөрийгөө өөр хүний биед оршиж байгаа мэт таагүй мэдрэмж мэдэрдэг байжээ. Ингээд 23 насандаа эрэгтэй болж өөрчлөгдөх мэс засал хийлгэж эхэлсэн байна.
Бен өнөөдөр алдартай загвар өмсөгч болсон. Түүний гэрэл зураг Европын томоохон сэтгүүл болох “Men’s Health” -ийн нүүр хуудсыг чимэх болжээ.
Эдгээр булчинлаг залуучуудтай гудамжинд таарвал урьд нь эмэгтэй байсан гэж та гадарлах уу? Таны хариултыг коммент хэсэгт хүлээж байя.
Batsuuri Suvdaa
2019/07/16 at 03:26
zaass shal durak ??