Үл үзэгдэгч дуулганы тухай бид урьд нь 2013 оны шинэ нээлтүүдийн тухай мэдээлэлдээ дурдаж байсан. Тэрхүү үл үзэгдэгч дуулга нь орчин үеийн унаа гэгдэж буй унадаг дугуйн дуулганы шинэ эриний загвар юм байна. Шведийн Hovding компаний танилцуулсан бөгөөд аюулгүй дэр хэлбэрийн шинэ дуулга нь хувцасны чимэг болохын хамт ердийн дуулгатай харьцуулахад аюулгүй байдлыг илүү хангаж чадсан гэнэ. Удаан хугацааны олон удаагийн судалгаа шалгалтын дүнд бий болсон энэ дуулгаа ердийн дуулганаас 3 дахин аюулгүй гэж Hovding-ынхон хэлж байгаа аж. Мөн үхлийн аюултай толгойны гэмтэл авах магадлал бараг 0 хувьд хүрнэ гэжээ. Нийлэг даавуугаар хийсэн, юүдэн хэлбэрийн энэ дуулга газартай хүрэлцэх үед урагдаж цуурахгүй, олон тооны цохилт болон даралтыг тэсвэрлэх чадалтай юм байна. Өмсөхөд ердийн дуулганаас илүү тав тухтай мэдрэмжийг төрүүлэх шинэ загварын дуулга 500 доллараар үнэлэгдэж байгаа ажээ.
[embedyt]https://www.youtube.com/watch?v=CMAhptqk-4Q[/embedyt]Унадаг дугуй, мотоциклын дуулганы шинэ эрин – Хийлэгддэг дуулга
1
0
0
0
0
0
0
0
Aleksandr Batkhishig
2014/04/18 at 20:11
Хэдэн Лайк авсан байна ?
Aleksandr Batkhishig
2014/04/18 at 20:11
Хэдэн Лайк авсан байна ?
Яахуу?
2014/04/26 at 13:07
Хурц үзүүртэй юман даар унавал яахуу?