
Өндөр үр дүнд хүргэх энгийн жор.
Өнгөрсөн жилийн наймдугаар сар хүртэл би өргөст хэмхийн ургацаа хурааж байсан гэхээр ямар их арвин ургац авсан нь танд ойлгогдох биз ээ. Тийм ээ, өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангана, даршилна, ах дүүстээ тараана бас зах дээр борлуулсан гээч. Энэ арвин их ургац хураахад нөлөөлсөн зүйл бол ердөө талх. Нэг ёсондоо миний бэлдсэн талхны хөрөнгө л дөө. Та бүхэнтэйгээ жорыг танилцуулахаар шийдлээ. Олон хүнд хэрэг болох байх.
За, би гэдэг хүн хоолноос үлдсэн талхаа хаялгүй бүгдийг нь хадгалсан – хатаагаад даавуун уутанд хийгээд байлаа. Зун нь өргөст хэмхийн бордоо бэлдэх зорилгоор шүү дээ.
Ингэж хийнэ: орой нь хувин усанд 500 г хатаасан талхаа хийнэ. Өглөө нь талх дэвтэж хөөсөн байгааг сайтар холино. Усан дээрээ 10 мл йод хийдэг.
Энэ уусмалыг дараах байдлаар шингэлнэ: 1 л уусмалыг 10 л усанд хийж хутгана. Өргөст хэмхээ уусмалаар шүршээд үлдэгдлээр нь усалдаг. Хоёр долоо хоногт нэг удаа энэ аргаар өргөст хэмхээ намар болтол бордоно.
Надад бас нэг нууц жор бий, өргөст хэмх болон перецийн ургалтыг үргэлжлүүлдэг буюу үрээ өгсөөр байхад тусалдаг юм. Жорыг танилцуулбал: 10 л усанд 2 л шар сүү хийгээд 4 хоолны халбага сахар нэмж сайтар хутгана. Энэ уусмалаар перец, өргөст хэмхээ шүршинэ.
Ингэж бордсоны дараа ургамал дахин сэргээд залуужих шиг болдог, тэгээд л үрээ өгөөд эхэлнэ дээ.








Selenge Badamjav
2019/06/18 at 13:32
Та нар маань сайн уу.
Дулмаа Үүжинбай
2019/06/19 at 00:01
Minii naiz mundag yumaa
Erhes Erdene
2019/06/19 at 02:44
Tamir Dsh
Mishig Tsetsegee
2019/06/19 at 08:50
bayrlalaa
Myagmarsuren Dorj
2019/06/20 at 10:30
Санхүүгийн дэмжлэг үзүүлэх заалт зээл??
??????????????????
Бид хангах, олон улсын зээл дээр хүүгийн түвшин 2% жилд. Энд байгаа зарим нутагт манай үйлчилгээ:
– Санхүүгийн Зээл-орон Сууцны зээл-хөрөнгө Оруулалтын Зээл, Машины Зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хувийн зээл
??????????????????
Бид боломжтой хангахын тулд манай хэрэглэгчид 48 цагийн дотор хүлээн авч өргөдлийн маягтыг.
Дэлгэрэнгүй мэдээллийг MESSENGER бидэнд хандаарай??
Дэлгэрэнгүй мэдээллийг MESSENGER бидэнд хандаарай??
ТАНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙНА.
Amgalan Seseer
2019/06/20 at 11:19
Anhaa ene joriig ynshaarai
Зочин
2022/06/08 at 23:18
Сайн байна уу шар ус аарцных уу сүүнийх үү🤗