Хөлийн үсийг хэрхэн зөв хусах тухай

2

Орчин үед хөлийн үс арилгах маш олон арга байдаг боловч хамгийн хурдан, энгийн арга нь үс хусах хэрэгсэл хэвээр. Арьс цочирч хямрах, улайх, зүсэгдэх, үс нь урт богино ургаж ширэлдэх зэрэг нь гоо сайхан, гөлгөр хөлтэй болох гэсэн тэмцлийн сөрөг үр дүн нь юм. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн халуун дулаан агаар, муу үс хусах хэрэгсэл зэргээс шалтгаалдаггүй байна.

Ихэнх эмэгтэйчүүд хөлийн үсээ буруу хусдаг учраас олон янзын бэрхшээл гарч өмд өмсөхөөс өөр аргагүй болгож тохь тух алдана. Энэ удаа хөлийн үс хусахад гаргадаг 11 алдааны тухай танилцуулах болно.

Хөлийн үсийг хэрхэн зөв хусах тухай

1. Хөлийн үс хусахын өмнө арьсаа чийгшүүлж зөөллөхгүй байх

Яарах, залхуурах бол эмэгтэй хүний биеэ арчлахын эсрэг хамгийн том дайсан. Хэрвээ чийгшүүлээгүй хөлийн үс хусвал арьс цочирч хямрах нь баталгаатай гэж хэлж болно. Тиймээс эхэлж хөлөө усанд дүрж юм уу бүлээн усанд орж 10 минут болоод хөлийн үсээ хусна. Арьс зөөлөрч чийгшсэн үед үс хусах хэрэгсэл маань үсийг илүү гүн авах учир хөл илүү урт хугацаагаар гөлгөр сайхан байна.

 

2. Арьсаа хусаж цэвэрлэхгүй байх

Хөлөө чийгшүүлсний дараа арьсны үхэжсэн хэсгийг нь арилгаж цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр таны хөл сайхан болох төдийгүй хөлийн үс босох ба энэ нь хусах ажлыг ихээхэн хөнгөвчилж, үр дүнтэй болгоно.

 

3. Хурд

Зарим эмэгтэйчүүд хашааны өвс хадаж байгаа аятай хөлийн үсээ хусдаг. Энэ бол таны хөл учир яарах хэрэггүй юм. Та яарснаар хөлийн үс жигд хусагдахгүй байх төдийгүй бүр шархлуулж ч  магадгүй.

 

4. Арьс цочирсон, үрэвсэлтэй үед үс хусах

Хэрвээ хөлийн арьсанд шарх, сэв, цочрол, хямрал, үрэвсэл байвал хөлийн үс хусахгүй өмд өмссөн нь дээр. Үгүй бол та байдлыг улам дордуулах ба бүр элдэв халдвар авах магадлалтай юм шүү.

 

5. Хөлийн үс хуссаны дараа усанд, шүршүүрт орох

Хөлийн үсээ хусчихаад бүлээн устай усанд хэвтэх. Дараа нь алчуураар хаттал нь арчих… Үр дүнд нь арьс түлэгдэж, хямрах болно. Таны арьс хэт мэдрэмтгий байж болох ч буруутан нь зөвхөн та юм шүү. Та хийх ёстой ажлын дэс дараагаа яг эсрэгээр нь хийсэн байна.

 

6. Мохоо ир

Үс хусах хэрэгслийн ир маш хурц байх ёстой гэдгийг мэдэж ав. Мохоо ир нь үсийг бүрэн авч чадахгүй, халтирдаг, арьс зүсэж шархлуулдаг билээ. Маргааш өглөө нь таны хөл ихээхэн хэцүүхэн байдалтай байх болно.

 

7. Наранд шарахын өмнө хөлийн үс хусах

Наран шарлагын газарт очихынхоо яг өмнө хөлийн үсээ хусаж олныг сайхан хөлөөрөө алмайруулна гэж олон хүн боддог. Үгүй шүү. Харин ч арьс түлэгдэж, хямрах нь тодорхой. Тиймээс өмнөх орой юм уу наран шарлагын газар явахаасаа ядаж 5 цагийн өмнө хөлийн үсээ хусах нь зөв.

 

8. Хатуу ширүүн алчуур

Хатуу алчуураар хөлөө арчих нь арьс цочроох нэг нөхцөл юм. Аль болох хөлөө багаар норгож удаан байлгах ба дээр нь чийгшүүлэгч, тайвшруулагч тос түрхэнэ. Ийм байдлаар тос сайн шингэх ба ямар нэг цочрол өгөхгүй.

 

9. Сахлын хөөс ашиглахгүй байх

Сахлын хөөс нь үс хусах ир үсийг илүү сайн, гүн, зөв чиглэлээр хусах зориулалттай зүйл. Хөөсгүйгээр та аль хэсгийн үсийг хуссан гэдгээ тодорхой мэдэхгүй. Бас хөл хуурай байхад үс хусах нь бүр ч аюултай бөгөөд арьс цочрохоос гадна үс илүү ширүүн болж ургадаг байна.

 

10. Хөөсний оронд саван ашиглах

Олон эмэгтэйчүүд хуучны энэ аргыг ашигладаг. Гэхдээ үүнээс болж арьс ихээхэн хуурайшдаг юм шүү.

 

11. Нэг удаагийн хутга

Нэг удаагийн хутга муу хусдаг гэх мэтийн зүйлийг энэ удаа ярихгүй. Ийм хутга нь нэг л удаа хэрэглэх зориулалттай учир түүнийг 5 удаа ашиглах шаардлага үгүй ба дараа нь хөлийн арьс зүсэгдсэн, шархалсан тухайд гайхах хэрэггүй.

Эмэгтэй хүний хөл бол хоёр жаргалд хөтлөх гүүр бөгөөд нэг нь эрчүүдийн харааг булаах бол нөгөөх нь бусад эмэгтэйчүүдийн атаархлыг өдөөх явдал юм. Тиймээс хөлдөө онцгой анхаарч хандах ёстой. Хэрвээ та дээр дурдсан алдаануудыг гаргаагүй боловч арьс цочирч, үс хурдан ургаж байвал үс арилгах өөр арга сонгоорой.

8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *