Хуурайшиж гандсан тасалгааны цэцгийг сэргээх шим тэжээл ихтэй бордоо

4

Цэцэг – манай гаригийн гоёмсог чимэглэл. Тийм ч учраас хүмүүс өөрийнхөө цэцэрлэг, гэртээ тарьж ургуулж ирсэн байх. Гадаа шуурч байхад гэртээ цэцэг дэлбээлж байгааг харахад ямар таатай байдаг билээ дээ.

Тасалгааны олон цэцэг гэрийг чимнэ, агаар цэвэршүүлнэ, агаар чийгшүүлнэ, эфирийн тос болон фитонцид ялгаруулж агаар дахь хорт бодисыг саармагжуулдаг. Эрүүл бас гоёмсог цэцгүүдийг цэвэр бордоогоор бордохгүйгээр ургуулахад хэцүү.

 

Хэзээ бордох ёстой вэ?

Цэцгийн шим тэжээл авах талбай бага учраас бордоход хүргэдэг. Цэцгээ хэдий том саванд суулгасан ч гэсэн хэдэн сарын дараа нэмэлт тэжээл шаардаж эхэлдэг ажээ. Цэцгийн тайван үед харин бордохгүй байж болно: энэ хугацаанд нэмэлт тэжээл тэдэнд хэрэггүй.

Тасалгааны цэцгийг бордох шаардлагатай болсон шинж тэмдэг: удаан ургах, сулбагар навч, навч нь унах, цэцэглэхгүй байх. Цэцгийг ийм байдалд ортол нь явуулах хэрэггүй. Тасалгааны цэцгийг ямар цэвэр бордоогоор бордох вэ?

Тасалгааны цэцгийн бордоо

1. Хэрэглэсэн цай, кофе

Кофе хандалж уусны дараа шаарыг нь битгий хаяарай, хөрсөнд хийж цэцгээ бордоно. Кофетой хольсон хөрс илүү сийрэг, хөнгөн болж үндсийг хүчилтөрөгчөөр хангадаг. Хэрвээ улаан лооль тарьж байгаа бол кофены шаараар бордоорой, хөрс баярлах болно.

Кофеноос гадна цайны хандаар ч бордох боломжтой. Хандалсан цайны шаарыг хөрсөндөө хийхэд хөрс сийрэгжиж хөнгөрнө. Үүний зэрэгцээ шоргоолж зэрэг хөрс сийрэгжүүлэх шавьж дуудна.

 

2. Сахар

Цэцгээ услахаас өмнө нэг цайны халбага сахар цацаарай. Эсвэл 2 ц.х сахарыг 1 стакан усанд уусгана. Энэ бордоог долоо хоногтоо нэг удаа хийхэд хангалттай.

Бүх төрлийн фикус сахарын бордоонд дуртай. Сахар нь шим тэжээл өгөхөөс гадна хөрс ялзруулах, мөөгөнцөртүүлэх гээд байдаг тул байнга хэрэглэхээс зайлсхийнэ.

 

3. Сонгины хальс

Сонгиныг зөвхөн хоол хийхдээ ашиглахгүй. Сонгины хальс нь ургамалд сайн бордоо болж чаддаг. Сонгины хальсны ханд нь хөрс гэмтээгч шавьж хорхойг устгах чадалтай.

Сонгины хальсны ханд нь шимэгч хорхой зэрэгтэй тэмцэнэ. 1 л хатаасан хальс дээр 2 литр ус хийгээд буцалгана, хандыг 2 өдөр амраана. Уусмалаар цэцгээ услана.

 

4. Хөөлгөгч

Хөөлгөгчөөр ургалтыг түргэсгэх бордоо бэлдэж болно. Хөөлгөгч нь В-ийн бүлгийн амин дэм, микро элемент, шим тэжээлтэй бодисоор баялаг тул ургамлын ургалтанд сайнаар нөлөөлдөг.

Хөрсөнд хөөлгөгч шингэснээс хойш микро биетүүд идэвхжиж нүүрсхүчлийн ялгаруулалт явагдана. Хөөлгөгчтэй бордоо бэлдэх арга – нэг уут хөөлгөгчийг 5 литр бүлээн усанд уусгана. Ус хөрөхөөс өмнө цэцгээ услаж дуусгана. Ийм төрлийн бордоонд герань, петуни зэрэг цэцэг дуртай.

 

5. Өндөгний хальс

Өндөгний хальсыг бид бараг өдөр болгон л хогийн саванд хаядаг, үнэндээ маш шим тэжээлтэй бордоо болох ажээ. Өндөгний хальс нь кальциар баялаг, кальци нь хүчиллэг орчныг бууруулдаг байна. Тийм учраас хөрсний хүчиллэг орчныг нэмэгдүүлэх минераль бордоо ашиглахдаа өндөгний хальс давхар нэмдэг.

Түүхий өндөгний хальсыг сайтар угааж хатаагаад жижиглэнэ. Ингээд хөрсөндөө хийнэ, хальс хөрсөнд аажим шингэж эхэлдэг байна. Хальсыг маш нарийн ширхэгтэй болтол нь жижиглэх хэрэгтэйг анхаарна уу.

 

6. Гадилын хальс

Маш энгийн: гадилын хальсанд кали, кальци, фосфор агуулагддаг – ургамалд чухам хэрэгтэй бодисууд. Эдгээр бодисууд хөрсөнд шингээд эхлэхээр ургамал гоёмсог болж өнгө нь сэргэдэг, мөн эрүүлжиж дэлбээгээ өгнө.

Гадилын хальсаар бордоо бэлдэхийн тулд эхлээд хальсаа хатаагаад шарна, дараа нь хэрчээд усанд дэвтээнэ. Худалдааны бордоог бодвол байгалийн гаралтай цэвэр бордоо болж байгаа биз? Ийм төрлийн бордоонд сарнай маш дуртай.

 

7. Үнс

Үнсэнд кали, фосфор, магни, кальци, төмөр, цинк тэр ч бүү хэл сера ч агуулагддаг байна. Кали, фосфор бол ургамлын ургалтанд шууд нөлөөлөх бодис мөн. Үнсний хувьд зөвхөн ургамал шатаасан хувилбарыг ярьж байгааг анхаарна уу.

Модны үнс гэвэл шилмүүст модны үнс илүү чанартай бордоо болно. Эрдэс бодисоор баялаг бордоо болж чаддаг. Үнс нь хөрсийг бордож хөрсний микро биетүүдэд тааламжтай орчныг бий болгодог, хөрсний нян устгах үйлчилгээ үзүүлнэ.

100-150 г үнсийг хувин усанд хийгээд хэдэн хоног хонуулж болно. Уусмалаар ургамлаа услахдаа сайтар хутгах хэрэгтэй.

 

8. Жүржийн хальсны ханд

Цитрусын төрлийн жимсний хальсыг нунтаглаж жижиглээд гурван литрийн шилэн савны гуравны нэгээр буцалсан ус хийж хандална.

Нэг өдөр хальстай нь хонуулсны дараа хальсыг авч цэцгээ услана. Ийм уусмалаар навчийг шүршихэд хачгаас хамгаалж чадна.

 

9. Аквариумын ус

Маш зөөлөн ус байхаас гадна рН-ийн тэнцвэрт байдлыг хангасан байх тул цэцгийн ургалтыг түргэсгэхэд нөлөөлдөг. Энэ усаар цэцгээ зөвхөн хавар эсвэл зуны эхэнд услаарай – энэ үед цэцгийн ургалт маш эрчимтэй явагдаж байдаг.

Та байгалийн гаралтай цэцгийн бордооны талаар мэдлэгтэй боллоо. Хайртай цэцгээ аливаа асуудлаас хамгаалж чадна. Цэцэг тань жилийн турш танд баяр хөөр бэлэглэг.

121
ГайхмаарГайхмаар
42
ХөөрхөнХөөрхөн
18
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
14
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Oyunkhuu Dovchin

    Oyunkhuu Dovchin

    2018/04/17 at 14:58

    Баярлалаа

  2. Oyunkhuu Dovchin

    Oyunkhuu Dovchin

    2018/04/17 at 14:58

    Баярлалаа

  3. Tungaa Tuugii

    Tungaa Tuugii

    2018/04/18 at 10:42

    .

  4. Tungaa Tuugii

    Tungaa Tuugii

    2018/04/18 at 10:42

    .

  5. Erdenetsetseg Erka

    Erdenetsetseg Erka

    2023/11/13 at 20:30

    Цэцэгний жижиг ялааг яаж устгах вэ

  6. Soylmaa Soko

    Soylmaa Soko

    2023/11/13 at 21:48

    Bordoo bna uu awii

  7. О. Үзмээ

    О. Үзмээ

    2023/11/13 at 23:55

    Erdenetsetseg Erka усалгаагаа л багасагачих

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *