Эдгээр аргуудыг зуршил болгосноор та өөрийн мэдэлгүй л жин хасч эхлэх болно

3

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад сүүлийн 40 жилд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгджээ. Өөрөө хэлбэл манай дэлхийн 18 наснаас дээш 4 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн үг юм. Өдрөөс өдөрт хоол хүнсэндээ анхаарал тавих хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаад ч гайхах зүйлгүй. Мэдээж хүн болгон чанд хоолны дэглэм баримтлах хэрэггүй, хамгийн гол нь хэтрүүлэн идэхгүй байх зарим нэг аргыг мэдэж байхад л хангалттай.

Ямар нэгэн хоолны дэглэм эсвэл өлсөхгүйгээр биеийн жингээ барих зарим нэг аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

Бүсээ чангал

Оройн эсвэл өдрийн хоол идэхээс өмнө бэлхүүсээрээ лент ороогоорой. Лент бариад эхлэхээр хоолоо идэхээ зогсоо. Маш энгийн гэхдээ үр дүнтэй арга юм.

 

Өндөр, нарийн аяганаас ууж бай

Хоолноос гадна ундаанаас багагүй хэмжээний калори авдаг байна. Жишээ нь, савлагаатай нэг стакан шүүсэнд 120 ккал болон 20 грамм сахар агуулагддаг. Энэ хэмжээг зөв хоолны хэрэгсэл сонгосноор багасгаж болно. Учир юунд оршино вэ гэвэл өндөр нарийхан стаканд өргөн стаканыг бодвол дунджаар 20-30% бага шингэн ордог ажээ.

 

Цаг тавьж идэж бай

Маш амархан: яарч сандарч хооллоход хэтрүүлэн иддэг, яагаад гэвэл тархи цадсан эсэх дохиогоо авч амжидаггүй байна. Тиймээс хоол идэхдээ 20 минутын сэрүүлэг тавиад зүсэм болгоныг амтлан идээрэй.

 

Халуун усанд ор

Халуун ус зөвхөн тайвшруулаад зогсохгүй мөн турахад тусална гэж Loughborough University-ийн эрдэмтэд үзэж байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнгээс харахад, халуун усанд 1 цаг ороход ойролцоогоор 130 ккал зарцуулдаг – өөрөөр хэлбэл хагас цаг явганаар явсантай адил хэмжээний ккал юм. Үүнээс гадна халуун усанд хэвтэхэд цусан дахь сахарын хэмжээ 10%-иар багасдаг ажээ. Олон сайн талууд бий!

 

Жимстэй таваг ширээн дээрээ тавь

Нүдний өмнө эрүүл хүнс тавьснаар өөрийгөө зөв эрүүл хооллолтонд хөтөлж чадна. Үүнд зөвхөн “амьд” ногоо, жимс, жимсгэнэ орохгүй мөн эдгээрийн зураг байсан ч болно гэж үзэж байна.

 

Ширээний захад суу

Олуулаа цуглаад найрлах үед илүү хамааралтай зөвлөгөө. Ширээний голд сууснаар эргэн тойрон амттай идээ ундаа нүдэнд ил харагдана, ийм боломжоос хэн ч татгалзаж чадахгүй. Ширээний захад суусан бол цаана харагдаж байгаа амттай зуушинд тийм ч амархан хүрч чадахгүй.

 

Өөртөө өчүүхэн ч хамаагүй уламжлал тогтоо

Төрсөн өдрөөрөө лаа үлээж эсвэл шинэ жилээр оргилуун дарс буудуулж үзээгүй хүн үгүй биз. Энэ мэт уламжлалыг гүйцэтгэсний дараа идэх хоол маш амттай санагддаг гэсэн дүгнэлтийг University of Minnesota-ийн судлаачид тавьжээ. Тиймээс хоол идэхээсээ өмнө ямар нэгэн таатай, тайвшрах дадал зуршилтай бол, магадгүй чанасан давсгүй брокколи ч хамгийн амттай хоол болохыг үгүйсгэхгүй.

 

Хоолоо жижиглэн хэрч

Тавган дээр маш их хоол байна гэж тархийг хуурахад хүргэнэ. Үр дүнд нь хэтрүүлж идэхгүй, харин ч амархан цадсан мэдрэмж төрөх ажээ. Нөгөө нэг арга нь жижиг таваг, бас халбага, сэрээний оронд савхаар идэж үзээрэй.

 

Төсөөллийг бий болго

Хоол идэж байна гэж төсөөлөхөд илүү бага идэхэд нөлөөлдөг гэж Carnegie Mellon University-ийн эрдэмтэд үзэж байна. Тэдний хийсэн судалгаанаас харахад M&M’s идэж байна гэж төсөөлсөн хүмүүс бусад хүмүүсээс хамаагүй багыг иджээ. Тиймээс толгойд орж ирсэн зүсэм бялууны тухай бодлыг хөөх хэрэггүй, танд турахад туслах бодол байх нь.

Уг нийтлэлд дурдсан бидний зөвлөгөөг дагаад л турна гэж байхгүй. Та зөв хооллож биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй. Дээрх зөвлөгөөнүүд таны хоолны дэглэмийг цэгцэлж хоолонд илүү ухамсартайгаар хандахад нөлөөлж чадна.

22
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *