Таны элэг өвддөггүй ч гэсэн яагаад тогтмол шалгуулах хэрэгтэй байдаг вэ?

1

Бид юу ч идэж, юу ч уусан эцэст нь бүх зүйлийн хариуцлагыг элэг үүрдэг. Тиймээс хүн бүр цусан дахь элэгний ферментийн түвшинг цаг үргэлж шалгуулах хэрэгтэй байдаг юм. Өвддөггүй байсан ч шалгуулах л хэрэгтэй.

Бараг хүн бүр элэгний өвчтэй болох эрсдэлтэй байдаг гэж эмч нар үздэг аж. Статистикаар 40-өөд онд хоёр хүн тутмын нэг нь элэгний өөхөн ондоошлын шинж тэмдэгтэй байсан ажээ – элэгний хэвийн эс өөхтэй холилдохыг хэлнэ. Шалтгаан нь – буруу хооллолт, амьтны гаралтай өөх биед хуримтлагдах, архины тогтмол хэрэглээ. Элгээ эргүүлэн эрүүл болгохын тулд тусгай хоол эмчилгээ шаардлагатай.

Үүнээс ч илүү ноцтой асуудал бол элэгний вируст гепатит юм. Саяханыг хүртэл вируст гепатитын ердөө 3 төрөл л тодорхой байсан: А, В, А ч биш-В ч биш (ингэж бусдыг нь нэрлэдэг байсан ба тэр нь гепатит С вирус байжээ). Өнөөдөр энэ тоо 10 хүртэл ихсээд байгаа юм: А, B, C, D, E, TTV болон бусад. Бүх вирусыг тодорхойлохын тулд удахгүй латин цагаан толгойн үсэг хүрэхээ болино гэдэгт вирус судлаачид итгэлтэй байгаа юм. Салонд маникюр хийлгэхээс авахуулаад шүдний эмнэлэгт үзүүлэх хүртэл янз бүрийн замаар халдвар дамжиж болно. Харин өвчний явц хамгийн зальтай, ямар ч шинж тэмдэггүй байдаг: их хэмжээгээр ядарна, хурдан сульдана, сэтгэл санаагаар унана.

Элэг эцсээ хүртэл тэвчдэг – элэгний ердөө 15% нь л ажиллагаатай үлдэхэд шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Ийм зүйл тохиолдохоос өмнө тогтмол цусны биохимийн шинжилгээ өгч байгаарай.

Элэгний гол маркеруудын тайлбар

АЛТ, АСТ – элэгний гол үзүүлэлтүүд юм. Эдгээр фермент нь элэгний эс дотор агуулагддаг; хэвийндээ цусанд бага хэмжээгээр байдаг. Хэрэв эс эвдэрч гэмтвэл ферментүүд цусанд орж тэдгээрийн түвшин ихэснэ. Ийм зүйл ихэвчлэн элэгний өөхөн ондоошил, гепатит, цирроз, элэгний хорт хавдрын үед тохиолддог. Мөн зүрхний шигдээсийн үед АЛТ, АСТ ихсэж болно. Үүнийг өөр хооронд нь ялгахын тулд АЛТ, АСТ-ын харьцаа буюу Ритисын коэффициент гэж бий. Хэвийндээ энэ коэффициент нь 1,0-1,7 байдаг. Хэрэв энэ үзүүлэлтээс бага гарвал элэгтэй холбоотой асуудал байгаа, их гарвал зүрхтэй холбоотой асуудал байгаа гэсэн үг юм.

Гамма-ГТП – эмч нарын “ёжилдгоор” архины үзүүлэлт юм. Архины шалтгаант гепатитын үед цөсний урсгал саатсанаас үзүүлэлт ихэсдэг.

ШФ (шүлтлэг фосфатаз) – архины шалтгаант гепатитын үед ихэсдэг, мөн тунгалгийн зангилааны хорт хавдар, тунгалгийн тогтолцооны халдвар зэрэг хорт хавдрын өвчнүүдийг илтгэдэг. Хэрэв архи уудаггүй хүний шүлтлэг фосфатаз ихэссэн бол нарийн мэргэжлийн оношилгоонд ороход илүүдэхгүй шүү.

ХЭ (холинэстераза) – элэгний эмгэгийн үед ихэсдэггүй харин эсрэгээрээ буурдаг. Хэрэв өмнөх 4 фермент ихэссэн харин холинэстераза буурсан бол элэгтэй холбоотой ноцтой асуудал байгаа гэдгийг шууд л мэдэж болно.

Ферментийн шинжилгээнээс гадна билирубин пигментийн мэдээлэл хэрэгтэй. Энэ нь гемоглобиноос үүсэж элгэнд боловсруулагдаж цөсөнд ордог. Хэрэв цөсний урсгал саатсан бол цусанд шингэдэг. Билирубин нь шарлах үед арьсыг шаргал туяатай болгодог юм. Хэрэв хурц гепатиттай биш л бол билирубин ихсэх нь элэг ноцтой гэмтсэнийг илтгэдэг.

Аль нэг үзүүлэлт ихэссэн бол яах вэ?

Ходоод гэдэс эсвэл элэгний эмчид хандаарай. Хэдэн сарын дараа дахин шинжилгээ өгөх эсвэл нэмэлт шинжилгээ (жишээ нь, вируст гепатит болон бусад халдварын маркер тодорхойлох) өгөх шаардлагатай болж магадгүй.

Шинжилгээ өгөхдөө хэрхэн бэлдэх вэ?

Энгийн биохимийн шинжилгээтэй адил – цусны шинжилгээ өгөхийн өмнө юм идэж болохгүй.

Элэгний скрининг хэр тогтмол хийгддэг вэ?

Хэрэв та амьдралын зөв хэв маягтай бол жилдээ ганц удаа байхад болно. Хэрэв буруу хооллодог, архи тогтмол хэрэглэдэг, цус цусан бүтээгдэхүүнтэй ажилладаг, тогтмол шүдний эмнэлэгт ханддаг зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөнд байдаг бол жилд 2 удаа шинжилгээ өгч байгаарай.

8
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *