Сингапурын Паркрояал зочид буудлын цэцэрлэг бол жинхэнэ ‘ногоон’ төсөл

0

Сингапурын Паркрояал зочид буудлын цэцэрлэг бол жинхэнэ 'ногоон' төсөлСингапурт байрладаг архитектурын ВОХА /WOHA/ товчоо хүн амын төвлөрлийн нэг илэрхийлэл болсон байшин барилга олшрохтой холбоотойгоор ногоон байгууламж хомс болж байгаа явдлыг ухаалгаар шийдвэрлэх арга замыг хайж ажилладаг. Тус товчооныхон Сингапурын Паркрояал /ParkRoyal/ зочид буудлын дөрвөн давхар барилгын шилэн нүүрний давхар бүрт дал модод, мэлрэг цэцгийн бут, ногоон ургамлын тавцанг суурилуулж өгсөн нь үнэхээр гайхамшигтай шийдэл болж өгчээ. Тэнгэр баганадсан өндөр барилгын ханыг даган байрлах босоо хэлбэрийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгосноор давхар бүрийн цонхоор гадагш харахад гайхалтай ногоон орчин хараа булаахаас гадна байгаль орчны бохирдлыг бууруулах, агаарыг чийгшүүлэх онцгой үр нөлөө үзүүлэх юм. Мөн газар нутгийн хомсдолтой нөхцөлд зай талбайг үр дүнтэй, бүтээлчээр ашигласан хэрэг болж байгаа аж. Манай улсын нийслэл Улаанбаатар хотод шил шилээ даран босох олон барилга байшингуудын бүтээн босголтын улмаас ногоон байгууламж бараг үгүй болж байгаа учир барилга, архитектурын талбарт ажиллаж байгаа хүмүүст энэ нь өгөөжтэй нийтлэл болж чадна гэж итгэж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *