Харандаа, баллуур, үзүүрлэгч – Ердөө энэ гурван хэрэгслийг ашиглаад л цаасан дээр үнэхээр гайхан бишрэм зургууд зурдаг авьяаслаг зураач нар олон. Гэхдээ цаасан дээр дүрсэлсэн зүйл нь бодит мэт, бариад авмаар сэтгэгдлийг төрүүлэхүйц, гурван хэмжээстэйгээр зурдаг нь хэд бол? Ямартай ч ганцхан зураг зурахын тулд хэдэн өдрөөс эхлээд хэдэн сарын хугацааг зарцуулдаг Энэтхэг, Итали, Голланд, Орос, Япон, Сири гэсэн зургаан орны найман уран бүтээлчийн тухай товчхон өгүүлэхийн хамт тэдний зурсан гайхалтай гурван хэмжээст зургуудыг толилуулж байна. Энэ дашрамд авьяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь гэж хэлэлцдэгийг нэгэнтээ сануулъя.
Гайхмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



