Хамгийн алдартай үнсэлтүүд

1

Хамгийн алдартай үнсэлтүүдЖил бүрийн 7-р сарын 6-ны өдрийг Дэлхийн олон улсад Олон улсын үнсэлтийн өдөр /International Kissing Day/ хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийн хүрээнд үнсэлттэй холбоотой янз бүрийн тэмцээн уралдаан, үйл явдлууд зохион байгуулагддагаас хамгийн онцгой нэгэн тэмцээн бол хэн хамгийн урт хугацаанд үнсэлцэх вэ гэдэг тэмцээн байдаг. Гэвч бид энд үнсэлттэй холбоотой тэмцээн уралдааныг бус зөвхөн “Хамгийн алдартай үнсэлтүүд”-ийг багцлан гэрэл зураг хэлбэрээр та бүхэнд толилуулж байгаа юм. Хэрвээ энэхүү нийтлэлийг маань тольдон суугаа таны дэргэд хайртай аав ээж, ах дүү, үр хүүхэд, анд найз тань байгаа бол халуун үнсэлтээр тэднийгээ шагнахаа бүү мартаарай.


1. From Here to Eternity 
Бёрт Ланкастер /Burt Lancaster/, Дебора Керр /Deborah Kerr/ нарын 1953 оны дээрх кинон дээрх энэхүү үнсэлт домогт үнсэлтүүдийн нэг гарцаагүй мөн. Яг энэ хэсгийн зураг авалтыг Хавайд хийжээ.

2. Gone with the Wind
Кларк Габле /Clark Gable/,  Вивен Лей /Vivien Leigh/ нарын 1939 оны энэ кинон дээрх үнсэлт мөн л шилдэг үнсэлтүүдийн нэг.

3. Социалист ахан дүүсийн үнсэлт
Берлиний ханан дээрх граффит зурагнуудын хамгийн алдартай зураг бол Оросын зураач Дмитрий Врубелийн зурсан My God, Help Me to Survive This Deadly Love /Господи! Помоги мне выжить среди этой смертной любви/ зураг юм. 1990 оны энэхүү зурагт Леонид Брежнев, Эрих Хонеккер нар дүрслэгдсэн ба 1979 онд авсан энэ зураг дээр Брежнев, Хонеккер нар социалист ахан дүүсийн үнсэлтээр үнсэлцэж байгаа нь харагддаг байна.

4. Францын гэрэл зурагчин Роберт Дойснеу /Robert Doisneau/ 
1950 онд Парисын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд үнсэлцэж буй хосуудын зургийг авсан нь Парисын залуусын хайр дурлалын олон улсын билэг тэмдэг болсон билээ.

5.
Америкийн 45 дахь дэд ерөнхийлөгчийн үүргийг хашиж байсан улс төрч Аль Гор /Al Gore/ 2004 оны 7-р сарын 26-нд Бостонд болсон ардчилсан намын хурлын нээлтэнд үг хэлснийхээ дараа эхнэр Типпер /Tipper/-ийгээ үнсэж байна. Олон нийтийн анхаарлыг ихэд татсан энэ үнсэлтийн эзэд 2010 онд 40 жил хамт амьдарсныхаа дараа гэр бүлээ цуцлуулжээ.

6.
1990 оны романтик кино “Ghost”-ын гол дүрийн жүжигчид болох Дэми Мур /Demi Moore/, Патрик Свейз /Patrick Swayze/ нарын үхэл ч үл тусгаарлаж чадах хайрын үнсэлт

7. It’s a Wonderful Life
Зул сарын сэдэвт энэхүү драм жанрын кинонд жүжигчин Жеймс Стюарт /James Stewart/ нэгэн жижигхэн хотын оршин суугчийн дүрд тоглодог бөгөөд амьдрал гэдэг ямар гайхамшигтай болохыг харуулсан кино юм.

8. Lady and the Tramp
Хатагтай нэртэй гэрийн өхөөрдөм нохой гудамжны нохойнд дурласнаар тэдний адал явдал эхэлдэг энэ киноны “Шпагетти үнсэлт” нэртэй үнсэлт нь хамгийн алдартай үнсэлтүүдийн нэг юм.

9.
2003 оны MTV Video Music Awards дээр үг хэлж байхдаа биесээ үнсдэг Бритни Спирс /Britney Spears/, Мадонна /Madonna/ нарын энэ үнсэлт ихээхэн дуулиан тарьсан бөгөөд Бритни хэлэхдээ би Мадоннаг үнсэхийг санал болгосон гэжээ.

10.
1961 оны Америкийн романтик инээдмийн Breakfast at Tiffany’s киноны бороон дундах үнсэлт хамгийн гайхамшигтай үнсэлтүүдийн нэг юм.

11. The Princess Bride
Дэлхийн хамгийн гайхалтай үнсэлтүүдийн нэгийг 1987 оны энэхүү кинон дахь Кэри Элвес /Cary Elwes/, Робин Врайт /Robin Wright/ нарын үнсэлт гэж үздэг.

12. Planet of the Apes
Хоёр өөр зүйлийн хооронд үүссэн анхны үнсэлтийг дүрслэн харуулсан 1968 оны энэ кинон дээр сансрын нисгэгч Тейлор /Taylor/ гаригийг орхихынхоо өмнө өөрийг нь аварсан хүн бич сэтгэл судлаачийг үнсдэг.

13. An Officer and a Gentleman
Усан цэргийн дүрэмт хувцастай Ричард Гир /Richard Gere/ Дебра Уингер /Debra Winger/-ыг үнсдэг энэ үнсэлт мөн л гайхамшигтай.

14. Star Wars Episode V: The Empire Strikes Back
Харрисон Форд /Harrison Ford/ гүнж Лейаг үнсдэг нь олон нийтийн анхаарлыг маш их татдаг.

15. The Notebook
2004 оны энэ киноны хэдэн жилийн өмнө салснаасаа хойш уулзаад бороон дунд үнсэлцэж байгаа гол дүрүүдийн үнсэлт гайхамшигтай үнсэлтийн тоонд гарцаагүй бичигддэг.

16.
Францын уран барималч Августе Родин /Auguste Rodin/-ы The Kiss баримлын үнсэлт

17.
Анх удаа телевизээр ижил хүйстнүүдийн үнсэлтийг харуулсан Roseanne цувралын анхны цувралын нэгэн дээр гей бааранд биесээ үнсэж байгаа энэ үнсэлт маш алдартай.

18.
2011 оны 4-р сарын 29-нд болсон гэрлэх ёслолынхоо үеэр Букингемын ордны тагтан дээр үнсэлцэж байгаа Британий ханхүү Уильям эхнэр Кембрижийн гүнгийн авхай Кейтийг үнсэж байгаа энэ зурган дээрх охины зураг цахим ертөнцөд дуулиан тарьсан билээ.

19.
1968 оны 11-р сарын 22-нд кино театруудад гарч эхэлсэн Star Trek киноны жүжигчин Уильям Шатнер /William Shatner/, Ничель Никольс /Nichelle Nichols/ нарын үнсэлт

20. Sixteen Candles
1984 оны энэ кинонд 16 насныхаа төрсөн өдрөөр 16 лаатай бялууны дэргэд мөрөөдлийнхөө залуугаар үнсүүлж байгаа охин гардаг.

21. When Harry Met Sally
Харри, Сэлли нарын Зул сарын өмнөх үдшийн үнсэлт хамгийн гайхалтай үнсэлтүүдийн нэг.

22. Spider-Man
Питер Паркер /Peter Parker/-ыг түүний хайртай бүсгүй Мэри Жейн Ватсон /Mary Jane Watson/ Спайдермэн /Spider-Man/ гэдэг утгаар нь үнсдэг. Тэдний үнсэлт хамгийн ер бусын үнсэлтүүдийн нэг.

23.
1945 онд Японыг буулгаж авсны дараа Таймс Сквер /Times Square/ талбай дээр ялалтын баяраа тэмдэглэж байгаа олны дундах усан цэрэг, сувилагч бүсгүй хоёрын үнсэлт

24.
2007 оны MTV movie awards наадам дээр жүжигчин Саша Барон Кохен /Sasha Baron Cohen/, Уилл Феррел /Will Ferrel/ нар биесээ үнссэн нь шилдэг үнсэлт болсон.

25. Titanic
БоксОффис /BoxOffice/-оос тэрбум гаруй долларын орлого олж, 11 Оскар авсан Титаник кинонд Титаник хөлгийн хошуун дээр биесээ үнсдэг Леонардо ДиКаприо /Leonardo DiCaprio/, Кейт Уинслет /Kate Winslet/ нарын үнсэлт

26. Sleeping Beauty
16 насныхаа төрсөн өдрөөр шулмын хараалаас болж мөнх нойрссон гоо бүсгүйг ханхүү үнсэн гүн нойрноос сэрээдэг. Энэ гайхалтай үнсэлт аргагүй л хамгийн шилдэг үнсэлтүүдийн нэг юм.

27.
Сан Жосегийн уурхайд дарагдаж, 69 өдрийг газрын гүнд өнгөрүүлсэн уурхайчин Осман Араяа /Osman Araya/-гийн эхнэр Анжелика /Angelica/-гаа үнсэж байгаа үнсэлт

28. Twilight
Цус сорогчийн зөн совингоосоо хайр сэтгэлээ илүүд үзэн байж хайртай бүсгүйгээ үнсэж байгаа Эдвардын үнсэлт

29.
Жеймс Бонд /James Bond/-ын цувралын гурав дахь кино Goldfinger дээр Жеймс Бонд нисгэгч Хонор Блекмэн /Honor Blackman/-ыг үнсдэг.

30. The Godfather 2
Тэр чи байсан гэдгийг би мэднэ, Фредо. Чи зүрхийг минь шархлуулсан гэж Жон Казале /John Cazale/-д хэлснийхээ дараа Аль Пачино /Al Pacino/ түүнийг үнсдэг.

31. Casablanca
Холливудын шилдэг бүтээлүүдийн нэг Casablanca дээр Дэлхийн хоёрдугаар дайны улмаас салсан хосуудын үнсэлт

32.
Австрийн зураач Густав Климт /Gustav Klimt/-ийн The Kiss зурганд дүрслэгдсэн үнсэлт

33.
2011 оны 6-р сарын 11-нд Ванкуверын гудамжинд болсон үймээн самууны үеэр айж сандарсан найз бүсгүйгээ тайтгаруулан үнсэж байгаа залуугийн энэ зураг гарцаагүй шилдэг үнсэлтэнд тооцогдоно.
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *