Хоол хүнс гэдэг зүйл хүнийг зөвхөн амьд явахад нь тус болдог зүйл биш болоод удаж байна. Ийнхүү хэлсний учрыг хоол хүнсийг идэж амтлахын зэрэгцээ харагдах байдлыг нь харж таашаал авахтай холбож ойлгох хэрэгтэй. Гоёмсог аяга тавганд нүд хужирлам байдлаар хийж тавьсан хоолыг харахад хоол идэх дуршлыг нэмэгдүүлж, тэрхүү хоолыг идэх үед авах таашаалыг хэд дахин нэмэгдүүлдэг болохоор хоол хийх, чимэглэх гэдэг нь бүхэл бүтэн урлаг болтлоо хөгжиж байгаа ч байж болох юм. Ямартай ч элдэв үг, илүүц оршлыг орхиод ходоод гэдсийг төдийгүй харах нүд, бодох сэтгэлийг баясгасан амтат хоол зоогнуудын арааны шүлс асгарам амтлаг зурагнуудыг та бүхний өмнө дэлгэж байна. Тухлан сууж болгооно уу.