
Байшин барилга, өгсүүр өндөр газруудад зайлшгүй байдаг нэг зүйл болох олон гишгүүр бүхий шатыг дэргэд нь өөр хэлбэрийн, илүү амар хялбар замыг санал болгох цахилгаан болон урсдаг шат зэрэг зүйл байгаа тохиолдолд ихэнх хүн сонгохоос татгалздаг. Учир нь ердийн гишгүүрнүүд бүхий шат нь уйтгартай бөгөөд багагүй хүчин чармайлт шаарддаг. Гэтэл өнөө цагийн хөдөлгөөнгүй хэв маягийн амьдралтай хүн төрөлхтөнд хэсэгхэн зуурын ч болтугай хөдөлгөөнийг мэдрүүлж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг санал болгодог шат хэмээгч зүйл нь зарим газруудад гайхалтай дизайн болон орчны газар нутгийн ер бусын харагдах байдлаараа аялагч жуулчид болоод нутгийн оршин суугчдыг татаж, зайлшгүй хэрэглэгдэж чаддагаараа онцгойрдог байна. Манай Улаанбаатар хотод гэхэд нэг ийм шат байдаг нь Зайсан толгойн орой дээр байрлах хөшөөт цогцолборт хүргэдэг шат бөгөөд энэхүү шатаар өгсөж байгаа хүн бүрийн амнаас хэдэн гишгүүртэй гэдэг билээ хэмээн нэгбүрчлэн тоолох, өө тоогоо алдчихлаа гэх мэт үгсийг сонсож болдог билээ. Гишгүүр бүрийг нь гишгэн өгсөх хүслийг хүмүүст төрүүлдэг Дэлхийн хамгийн гайхалтай 12 шатны талаарх мэдээллийг энд бэлтгэсэн байгаа маань дээрх оршлын үргэлжлэл гэдгийг дуулгахад баяртай байна.















































