Стандарт бус царай төрхтэй алдартай жүжигчид

0

Стандарт бус царай төрхтэй алдартай жүжигчидХолливудын ертөнцийн олонх алдартнууд жил жилийн хамгийн дур булаам, хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн жагсаалтанд бичигддэг. Эндээс үзэхэд Холливудад багтах нэг үзүүлэлт нь гоо үзэсгэлэн байдаг гэлтэй. Гэхдээ кино болгонд эерэг дүрээс гадна сөрөг дүр байдаг. Уран сайхны кинонуудын цуврал алуурчин, эрэмдэг этгээд, сэтгэцийн өөрчлөлттэй нэгний дүрийг бүтээхийн тулд ямар нэгэн нэмэлт хувиргалт, будалтыг хийлгэдэггүй жүжигчид байдаг бөгөөд тэд төрөлхийн онцгой, стандарт бус царай төрх, бие бялдартай байдаг учир тэдэнд нүүр хувиргагчдын хэрэг бараг байдаггүй. Хэдийгээр зэрвэс харахад эвгүйцмээр зүс царай, бие галбиртай төрсөн ч энэ тэдний давуу тал болж, тэдэнд алдар хүнд, үзэгчдийн хайр талархлыг авчирсан байдаг. Ямартай ч стандарт бус царайтай ч Дэлхий дахинд өөрийн өвөрмөц төрх байдлаараа алдаршсан жүжигчдийн тухай мэдээлэлтэй танилцацгаая.

Питер Хейден Динклейж /Peter Hayden Dinklage/ нь 2003 оны Station Agent киноны дүрээрээ алдартай. Төрөлхийн одой тэрээр ердөө 135 см өндөртэй бөгөөд түүний эцэг эх тэр ч бүү хэл төрсөн ах нь хүртэл хэвийн өндөртэй юм.
Мэтью МакГрори /Matthew McGrory/ нь цэцэрлэгт байхдаа 150 см өндөртэй болсон бөгөөд түүний ер бусын өндөр, том бие нь олон арван телевизийн шоу цаашлаад кино урлагт хөл тавих гүүр болсон юм. Гиннесийн номонд Дэлхийн хамгийн өндөр жүжигчин төдийгүй Дэлхийн хамгийн том хөлтэй хүн хэмээн бүртгэгдсэн энэ эрхэм 32 насандаа нас баржээ.

Жонни Эк нь 1911 онд төрсөн бөгөөд төрөхдөө л биеийнх нь доод хэсэг байхгүй байжээ. Тэрээр хэдий тал биегүй ч 14 настайдаа өөрийн гэсэн цирктэй болсон байсан байна. Бүрэн бүтэн бие эрхтэнтэй хүмүүсээс ч илүү бүжиглэж, шумбаж, жонглерддог байсан тэрээр 1932 оны Freaks киноны дүрээрээ маш алдартай. Жонни Эк 1991 онд 79 насандаа зүрхний шигдээсээр нойрон дундаа нас баржээ.

Курт Шнайдер /Kurt Schneider/ буюу Харри Ерл /Harry Earl/ 1902 онд Германд төрсөн. Тэр хоёр эгч, нэг ахынхаа адил одой нэгэн төдийгүй хүүхэд шиг царай төрхтэй байв. АНУ руу нүүснийхээ дараа гэр бүлээрээ “Baby Doll” нэртэй уран бүтээлийн бүлгийг байгуулсан Курт Шнайдерын анхны кино нь Unholy Trinity нэртэй дуугүй киноны одойн дүр байжээ.

Ричард Киел /Richard Kiel/ нь 217 см өндөртэй бөгөөд түүний энэ өндөр бие, айдас төрүүлэм царай зүс нь уран сайхны кинонд эсрэг дүрийн баатрыг бүтээх боломжуудыг авчирсан байна. Түүний алдартай дүрүүдийн нэг нь Жеймс Бонд /James Bond/-ын The Spy Who Loved Me киноны төмөр шүдэт хүний дүр юм.

Майкл Берримэн /Micheal Berryman/ нь төрөлхийн 26 гажигтай төрсөн. Гэхдээ энэ нь түүнд бэрхшээлтэй амьдралыг бус нэр хүндийг авчирсан юм. Үс, хумс, шүдгүй болдог эмгэгтэй төрсөн тэрээр аймшгийн, шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудад сөрөг талын баатрын дүрийг бүтээдэг.

Роберт Жей Здарски /Robert Z’Dar/ нь 1950 оны 6-р сард төрсөн. Maniac Cop болон түүний үргэлжлэл болох хоёр киноны  Мэтт Корделл /Matt Cordell/-ын дүрээр алдартай энэ эрхэм өвөрмөц гадаад төрхийнхөө улмаас Jaws хэмээн нэрлэгддэг.

Винсент Эндрю Скьявелли /Vincent Andrew Schiavelli/ нь уйтгартай нүдтэй эр гэгддэг байсан бөгөөд тайз дэлгэцийн олон бүтээлд тогложээ. 198 см-ийн өндөртэй гэдгээрээ бас дүрүүдээ онцлог болгож чаддаг энэ эрхэм голдуу туслах дүрд тоглодог байсан бөгөөд 2005 онд 57 насандаа уушигны хавдраар нас баржээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *