Зөв бичих дүрмийн лут мэдлэгтэй үзэг – Lernstift

0

Зөв бичих дүрмийн лут мэдлэгтэй үзэг - LernstiftБүтээлч төслүүдийг санхүүжүүлэх хэрэгслүүдээр хангадаг Кикстартер /Kickstarter/ нэртэй ашгийн бус компаний бүтээлүүдийн нэг болох Лернстифт /Lernstift/ нэртэй төсөл нь компьютерын автомат засагч бүхий программууд дээр текст шивж, дөнгөж бичиж сурч байх хүүхэд насанд бичлэгийн алдааг засах зүйлгүй байсан үеэ мартсан хүмүүст үзгээр бичих үед алдаа гаргахаас сэргийлдэг үзэгний төсөл юм. Дотор талдаа бүхэлдээ технологи, программ агуулсан энэ үзэг нь дангаараа хэрэглэгдэхээс гадна бусад янз бүрийн дижитал аппликейшнуудтай хавсран хэрэглэгдэх боломжтой. Процессор, хөдөлгөөн мэдрэгч, Wi-Fi, чичиргээний модуль, санах ой зэргийг агуулсан Лернстифт үзэгний программ нь Линукс дээр суурилсан ба программыг Мюних хотын хувийн бизнес эрхлэгчид болох Даниел Каесмахер /Daniel Kaesmacher/, Фолк Уолски /Falk Wolski/ нар бүтээжээ. Үзгийг хэрэглэгч буруу бичих үед хөнгөн чичирхийлэн дохио өгдөг энэ үзэг ирэх 2014 оны эхээр 130-150 еврогийн үнээр худалдаалагдаж эхлэх юм.

/>
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *