Сонсоход тэнэг санагдах ч гэсэн зарим хүмүүс өөрийнхөө хүслээр айдсыг мэдрэх сонирхолтой байдаг. Адреналин дутагдаад байгаа хүмүүс аймшгийн тоглоом тоглож виртуаль айдсыг мэдрэх нь бий. Та бүхний айдсыг төрүүлэх шилдэг 10 тоглоомыг санал болгож байна, харин +5 нь зүгээр л хоррор төрөлд багтаж байгаа учраас сонирхлын журмаар орууллаа.
Amnesia: The Dark Descent
Хэрвээ та зүрх эсвэл мэдрэлийн ямар нэгэн асуудалтай бол энэ тоглоомоос холхон байсан дээр. Тоглоомын гол баатар эртний нэгэн цамхагт ухаан орно. Өөрөө өөртөө бичиж үлдээсэн зурвасаар бол өөрийнхөө ой санамжийг өөрөө үгүй хийсэн бөгөөд хаа нэгтээ өмнөх амьдралтай холбоотой баримтууд хадгалагдаж байгаа ажээ. Ой санамжаа сэргээхийн тулд маш олон нууцыг тайлах хэрэгтэй. Түнэр харанхуй орчин, үл таних газар, аймшигтай зэрлэг мангасууд түүнийг хүлээж байгаа …
Alien: Isolation
Энэ тоглоом нь Ридли Скотын “Alien” киногоор сэдэвлэн бүтээсэн. Гол даалгавар бол амьд үлдэх. Мөнхийн аймшиг, түгшүүр дунд байх бөгөөд цаг хугацаа өнгөрөх тутам нөхцөл байдал хүндэрсээр. Багахан чимээ гарах тоолонд хаа нэгтээ нуугдах, гаднын биетийн хөдөлгөөн мэдрэгчийг зогсоо зайгүй ажиглах зэрэг нь таныг мөнхийн түгшүүрт оруулна.
Outlast
Сэтгүүлчийн дүрээр та хаалттай сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очно. Тэнд та юу эстэй учрах вэ, таны зэвсэг- цорын ганц камер…
Dead Space
Энэ бол үнэхээр эвгүй тоглоом. Эзэнгүй хаягдсан сансрын станц дээр орь ганцаар. Гэнэт урилгагүй харь гаригийнхан морилж ирнэ, гэхдээ тэд мангас болцгоожээ.
Soma
Тоглоомын эхлэлийг харахад байдаг л тоглоом шиг: гол баатар болох номын дэлгүүрийн ажилтан тохилог байранд сэрнэ. Тэрээр машины осолд орж тархины бэртэл аваад удаагүй байгаа учраас эмчид тархины бичлэг хийлгэхээр очно. Тархины бичлэг хийлгэсний хэсэгхэн хугацааны дараа тэрээр эзэнгүй лаборатирод ганцаар далайн гүнд байхыг мэднэ. Юу болох нь тэр вэ? Ингээд л тоглоомын үйл явдал эхэлнэ дээ…
Layers of Fear
Нэгэн ухаангүй зураачийн гэрт болох үйл явдлыг харуулах сэтгэл зүйн сэдэвтэй тоглоом. Зураачийн гэр бүлд тохиолдсон золгүй явдлыг илрүүлэхийн тулд та байшингийн өрөөнүүдийг нэгжих хэрэгтэй болно, өөрийнхөө айдсыг давж бүтээлээ дуусгахад нь туслаарай. Цусаар уйлах хөрөг зураг, толгой дээрээс унах ном, дотор арзгануулам дуу чимээ, байрлал нь өөрчлөгдөх өрөөнүүд зэрэг нь цаанаа л хүйтэн.
Welcome To The Game
Үгийн сүлжээний элементийг агуулсан аймшгийн тоглоом. Та “Аалзны тор”-ыг сүлжин мөрдлөг хийх, тэр бүү хэл “Улаан өрөө”-ний URL-ийг олох даалгавар өгнө. Ингэснээр та этгээд тамлалт, аллагад бие даан оролцох эрхээ авах юм.
This War of Mine
Баруун Европын нэгэн хотод таныг авчирна. Таны гол даалгавар – нөөц олж амьд гарах. Тоглоомын үйл явдал маш олон хүнтэй холбоотой бөгөөд энэ нь тоглоомын үр дүнд нөлөөлөх болно.
Don’t Starve
Таныг үхтэл нь айлгахгүй ч гэсэн эзэнгүй арал дээр ганцаараа амьдарна гэдэг амаргүйг та мэдэрнэ. Та амьд гарахын тулд юу эсийг хийх вэ, бас шөнө болж түнэр харанхуй нөмрөөд ирэхээр гал хөсөг асаах арга чарга бодно доо.
Fallout 3
Эзэнгүй хаягдсан хот, тосгод. Үлдсэн хэдэн оршин суугчид нь туйлдаж цөхөрсөн хүмүүс. Тоглоомын гол баатар ганцаар хэрэн тэнэчүүлнэ. Аварга том мангасуудтай тулалдах даалгавар түүнд оногджээ.
Slender: The Eight Pages
Слендерийн тухай инди-хоррор төрлийн тоглоом. Тоглогч харанхуй ойгоос 8 зурвас олох ёстой. Энэ зурваст түүнийг цаашид хэрхэхийг заана. Хэдий хэр их зурвас олно төдий чинээ үйл явдал өрнөлтэй болно. Аймшгийн тоглоом сонирхдог тоглогчдын дунд маш их алдаршсан тоглоом юм.
DayZ
Тоглогч зомби-вируст эзлэгдсэн Чернорусси гэх нэгэн хиймэл хотод ирнэ. Онцгой нөхцөл байдалд орсон гол баатар амьд үлдэхийн тулд жирийн биднээс илүү ихийг хийх хэрэг гарах нь ойлгомжтой. Зомбигоос зугтаахын хажуугаар хүн л болсон хойно хооллож, ундлах шаардлага гарна, хүйтэнд гал түлж дулаацах гээд … Гол даалгавар – амьд гарах.
Five Nights at Freddy’s
Бага төсвөөр хийсэн инди-аймшгийн төрлийн тоглоом. Маш цөөн тооны тоглоомын элементтэй буюу хэдхэн хөдөлгөөнт зургаас бүтсэн. Амь орсон тоглоомын тухай тоглоом юм. Тоглоомыг зарим хүмүүс уйтгартай гэх байх.
Among The Sleep
Энэ “аймшиг”-ийн тоглоомын гол баатар бол хоёр настай хүү. Балчир хүү бамбаруушин тоглоомтойгоо цуг нэгэн зөн билгийн гэмээр ертөнцөд ирнэ. Ой санамжаа эвлүүлж ээжийгээ олохыг эрмэлзэнэ. Хоёр настай хүүхэд түлхүүрээр хаалга онгойлгоно гэхээр бодит зүйлээс хол сонсогдож байна уу? Хүүд айдас төрүүлж байгаа аймшиг бол урт гар, хөлтэй “чөтгөр” юм.
Amnesia: A Machine For Pigs
Amnesia тоглоомын хоёрдугаар хэсэг: анхны хэсэг нь The Dark Descent нь тухайн үедээ маш их алдаршиж байлаа. Тоглоомын ихэнх хугацаанд та аюулгүй нөхцөлд байх хэдий ч гибрид-мангас таныг хэзээ ч айлгаж болзошгүй. Гахай мангасууд үйл явдлын чимэглэл байдлаар алс хол байрлах ч гэнэт аймшиг үйлдээд ор сураггүй алга болж өгнө.
Soyombo Munkh
2016/09/21 at 14:24
neg tiim togloom medeh uu PS1 -iin gol dur n mummy shig boolttoi suh barisan emergtei tsamhagt mangasuudin esreg
Ankhbayar Gankhuyag
2016/09/21 at 15:54
virtual aidasiig ni neg medreed uzhiimsan yamar yum bdiin boldoo
Gandavaa
2016/09/21 at 16:21
Nightmare Creatures 2 gedeg togloom PS1 iin
Maryshaw
2016/09/21 at 18:11
OUTLAST bol zugeer l aimshig
Баярмандах Баяраа
2016/09/21 at 19:13
ter dont starve bas hetsvv shv
Artillier
2016/09/21 at 19:28
Za zugeer bai ! Togloomnuudiinha tailbar taniltsuulgiig zow hiigeech Dead Space ezengui haygdsan sansart ori gantsaar ch geh shig :P
Strillex
2016/09/21 at 20:32
Iim hogiin orchuulga, utga zuin tsul aldaatai medeeg hen ni tooj usnhaad bdag bnaa haha
Guest
2016/09/21 at 22:50
Silent hill aimar shu
LOL
2016/09/21 at 23:42
FALLOUT 3, DAYZ 2 BOL VIRTUAL AIDSIIG MEDRUULEH TOGLOOM BISHEE
Зочин
2016/09/21 at 23:53
Call Of Cthulhu 2017
Naraa
2016/09/25 at 11:43
Sain sudalj baigaad medeegee taviach. guie!!!
Aldart Silent Hill haana bnaa? #1 aimshgiin togloom shuu dee (minii bodloor)
Зочин
2017/02/08 at 22:15
Play store aasaa tataj awch boloh boluu zarim gadaagdiin togloom (county not install) gej garch ireed bdin bn le
ANJIL ANJIL
2018/03/08 at 16:57
TOGLOJ BOLHUU CHUUD