Францын төмөр замын компани авто брэнд Ferrari нар хамтран галт тэрэг бүтээлээ [7 зураг + видео]

0

Францын төмөр замын компани авто брэнд Ferrari нар хамтран галт тэрэг бүтээлээ [7 зураг + видео]


Францын SNCF төмөр замын компани Италийн спорт загварын автомашин үйлдвэрлэгч, Дэлхийн нэр хүндтэй авто брэндүүдийн нэг Ferrari-тай хамтран 450 хүний суудалтай шинэ галт тэргийг зохион бүтээжээ. Та бидний сайн мэдэх ердийн галт тэрэгтэй адилгүй, хувьсал хийсэн бүтээгдэхүүн гэж хэлж болох энэхүү галт тэрэг хурд, загвар түүнчлэн тод улаан өнгө зэргээрээ Ferrari-гийн үндсэн хэв шинжийг илтгэн харуулж байгаа юм. Ferrari болон SNCF компаниудын хамтын бүтээл болсон загварлаг, тансаг энэ галт тэргийг Italo хэмээн нэрлэсэн ч Ferrari галт тэрэг гэгдэх нь илүү байгаа аж.Ер бусын галт тэрэгний хурд 563 км/цагт хүрэх ба 60 доллар төлөөд 580 км урт замыг туулахыг хүсвэл цаг хагасын хугацааг дээд зэрэглэлийн нөхцөлд, тансаг арьсан суудал дээр тухлан өнгөрүүлэх боломжтой. Хэрвээ та голдуу л аялж явдаг нэгэн бол таны хувьд цаг хугацааг тань хэмнэгч болж чадах юм. Нислэгтэй харьцуулбал та хэдэн цагаар нисэх онгоцны буудал дээр хүлээхгүй ч тав тух болоод хурдны хувьд нисэх онгоцтой адилхнаас гадна хямд үнийг санал болгож байгаагаараа давуу талтай. Мөн та ганцаараа эсвэл маш цөөхүүлээ аялахыг чухалчилдаг бол 480 долларын хагас-хувийн өрөөг авч болно. Цахилгааны залгуурууд, интернэт холболт, зөвхөн зарим галт тэргэнд байгаа кино театр мөн галт тэрэгний дуу чимээ огт сонсогдохгүй нэгдүгээр ангиллын суудлууд гэхчилэн таны таамаглаагүй олон зүйлс энд бий. Энд заавал дурдах нэг зүйл бол хүрээлэн буй орчинд ээлтэй байхаар бодож, галт тэрэгний 98%-ийг дахин ашиглаж болох материалаар хийжээ. Шинэхэн Ferrari галт тэрэг өнгөрөгч долоо хоногийн Баасан гариг буюу 2012 оны 5-р сарын 25-нд анхны аялалаа Ромоос эхлүүлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/05/31 at 09:35

    ёоо манайд хэзээ нэг хурдан галт тэрэг орж ирэх бол хүн цөөхөнтэй болохоор бүтэхгүй байхдаа

  2. Mongolhh

    2012/05/31 at 11:50

    ferrari giin galt tereg geher pro2

  3. StoRm-mN

    2012/05/31 at 13:55

    eooe tasarchije

  4. olzoozi

    2012/07/05 at 15:22

    aimar ain

  5. Зочин

    2013/03/04 at 04:34

    ene ali gare derees yavdag yum bol oo suuj uzhiisan meddeg hun baival uldegeerei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *