Танай Wi-Fi-ийг хэн нэг нь хулгайгаар хэрэглээд байгаа юм биш биз?

1

Өглөө сэрээд Wi-Fi-аа ашиглахад хурд нь гайхалтай хурдан, харин орой нь нэг л хөдөлж өгөхгүй байх тохиолдол байдаг уу?

Магадгүй таны хөрш Wi-Fi-ийг тань ашиглаад байгаа юм биш биз? Та Wi-Fi хамгаалах нууц үг хийгээгүй эсвэл нууц үг нь амархан бол хулгайчид тун ч амар байх болно.

Таны Wi-Fi-ийг хэн нэг нь хулгайлаад байна уу? 2

Зөвхөн таны гэр бүлийн гишүүд л Wi-Fi–г ашиглаж байгааг шалгахад тун хялбар.

1. Өөрийн Wi-Fi-ийн IP хаягийг олж мэд.

Хамгийн боломжийн арга – рутерээ доош харуулахад IP хаягийг бичсэн байдаг, хэрвээ бичигдээгүй бол хайрцаг дээр нь бичээстэй байгаа.

Хэрвээ хайрцаг дээр байхгүй бол таны стандарт IP хаяг: 192.168.0.1 эсвэл 192.168.1.1

2. Рутерийн тохиргоо хэсэг рүү орно. Үүний тулд: браузерийн нүдэнд рутерийнхээ буюу Wi-Fi-ийн IP хаягийг бичнэ. Бичихэд дараах утга бүхий цонх нээгдэнэ:

Login-ийн аливаа тохиргоог өөрчлөөгүй бол admin-аар шууд орно. Тохиргоог хийсэн бол өөрийн нууц үгээ хийнэ, хэрвээ үгүй бол нууц үг нь 123456 байх магадлалтай.

Таны Wi-Fi-ийг хэн нэг нь хулгайлаад байна уу? 4

3. Шинээр нээгдсэн цонхноос WiFi сонголтыг хийхэд WiFi хэрэглэгчдийн жагсаалт гарна. Танихгүй төхөөрөмж энэ дунд байна уу?

Хэрвээ таны гэр бүлийн ашигладгаас өөр бусад төхөөрөмжийн нэрс байвал таны WiFi-ийг өөр хүн ашиглаж байна гэж үзнэ. Ийм тохиолдолд нууц үгээ солих шаардлагатай гэсэн үг. Нууц үгээ солиод рутерээ унтрааж дахин асаах ёстой. “Reset” горимыг сонгоно.

Таны Wi-Fi-ийг хэн нэг нь хулгайлаад байна уу? 3

6
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/14 at 14:08

    DD WRT suulgah heregtei

  2. Programming languages

    2016/12/29 at 07:02

    I every time used to study article in news papers but now as
    I am a user of net therefore from now I am using net
    for posts, thanks to web. http://www.webtoolmaster.com/wtm_e.htm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *