Эмч нар түүнийг хэзээ ч хөл дээрээ дахин зогсохгүй гэж хэлжээ. Гэвч 22 удаа тархиндаа мэс ажилбар хийлгэсэн бяцхан хүү гайхамшгийг бүтээж, сургуульд явж эхэлжээ!

2

Үр хүүхдээ өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийг нь харахаас өөр сэтгэл хөдөлгөм мөч эцэг эхэд нь үгүй. Анхны инээмсэглэл, анхны алхам, анхны үг, цэцэрлэгийн анхны өдөр, сургуулийн анхны өдөр, анхны…бүх зүйл. Гэхдээ энэ бяцхан хүүгийн хувьд, дээрх жам ёсны зүйлс асар өндөр үнэ цэнээр ирсэн юм.

Тархиндаа 22 удаа мэс ажилбар хийлгэж, эрүүл мэндийн хэд хэдэн ноцтой асуудалтай нүүр тулгарсны дараа Dylan Lipton-Lesser, Честерфилдэд амьдардаг 5-хан настай хүү энэ 7 хоногт бүх зүйл боломжтой гэдгийг батлан харуулж, хөл дээрээ зогсож сургуулийнхаа зүг явсан байна.

Түүний эцэг эх болох India Lipton (45 настай) болон Shirley Lesser (54 настай) нарын сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэд бядхан хүүгийнхээ баатарлаг үйлдэл буюу сургуульд сурч, боловсрол эзэмших анхныхаа алхмыг хийхийг өөрсдийн нүдээр харцгаажээ.

Бяцхан Dylan төрөх хугацаанаасаа 11 долоо хоногийн өмнө хорвоод мэндэлсэн бөгөөд үүний үр дүнд хэд хэдэн хүндрэлтэй нүүр тулгарчээ. Түүнд эрүүл мэндийн олон асуудал байсан юм. Эмч нар хүүг амьд үлдэж чадахгүй байх гэж таамаглаж байв. Тэр богино хугацаанд, 22 удаа үхэл амьдралын зааг дээр тулж очсон бөгөөд олон удаагийн тархины цус алдалт, халдвар болон гидроцефалус зэрэг асуудалтай нүүр тулгарсан байна.

Sir Dylan Eli the Dragon-Slayer’s Team / Facebook

Тэр энэ хугацаанд маш олон удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмч нар хүүг маань амьдарч чадахгүй гэж хэлж байсан.” хэмээн түүний ээж нь хэлжээ.

Үнэхээр нөхцөл байдал хүнд байсан ч Dylan бүх саад тотгорыг жинхэнэ аварга шиг даван туулж чадсан бөгөөд түүнийг “Ноён лууг үгүй хийгч Dylan” хэмээн дуудсан ч болно. Хүүгийн сургуульд сурахаар явж буй агшин жинхэнэ ид шид гэж байдаг юм шиг мэдрэмжийг хүмүүст төрүүлжээ. Учир нь тэр асар их саад бэрхшээлийг даван туулсан шүү дээ.

Sir Dylan Eli the Dragon-Slayer’s Team / Facebook

Түүний ээж нь сүүлийн 5 жил цурам ч хийгээгүй бөгөөд орой бүр саранд хүүгийнхээ төлөө залбирал үйлддэг байсан гэнэ.

Түүнийг сургууль руугаа явж байгааг нь харахад, шууд л пөөх, энэ үнэхээр үнэн гэж үү? Ид шид гэж үнэхээр байдаг юм байна.” хэмээн бодогдсон талаараа гэрийнхэн нь хэлжээ.

Хүү одоогийн байдлаар зарим үед дохионы хэл ашиглаж, заримдаа ярьж байгаа бөгөөд бүрэн эдгээгүй учир зориулалтын хөл тогтоогч хэрэглэж байгаа юм байна. Тэр дөнгөж 5-хан настай боловч, сониуч бас идэвхтэй бяцхан жаал болохыг сургуулийнх нь багш нар хэлжээ.

Бичлэг:

Түүний энэ хүртэлх хугацаанд туулсан зүйлс бусдад урам зориг, хүч чадал болон амьдрах хүсэл эрмэлзэл өгөх нь дамжиггүй юм.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Төгс Хүслэн

    Төгс Хүслэн

    2019/10/12 at 12:24

    Bi horomiin bvh medeeleld durtaivnhr l goy shildeg ni shude ❤️❤️❤️

  2. Төгс Хүслэн

    Төгс Хүслэн

    2019/10/12 at 12:25

    Top fan bolsondoobayrtai bgaa vrgelj demjine,unshina, medlwgee telne???❤️

  3. Otgoo Jargal

    Otgoo Jargal

    2019/10/12 at 14:58

  4. Zulaa Zulaa

    Zulaa Zulaa

    2019/10/13 at 06:28

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *