Эрэгтэй хүн бүр эцэг болж чадна. Харин цөөн хэд нь л жинхэнэ аав болж чаддаг!

1
0
10,002

Та бол аав биш, яагаад гэвэл хангалттай их хэмжээний өр зээл төлдөг. Таны нэр зүгээр л түүний төрсний гэрчилгээн дээр байдаг. Та түүнд ердөө л генээ өвлүүлсэн.

Энэ бүхэн таныг эцэг хүн гэдгийг илтгэх боловч, аав болгож чадахгүй.

Аавууд хүүхэдтэйгээ илүү ойр байна. Хүнд хэцүү үед тэд хэзээ ч орхиж явахгүй. Тэр бууж өгч, гэр бүлээ хөсөр хаяхгүй, тэр гадагшаа гарахдаа баяртай гэж хэлэхээ мартчих вий гэхээс ч хүртэл эмээдэг. Юу ч болсон хүүхдээ хаяхгүй, түүний төлөө чадах бүхнээ зориулна.

Аавууд анхаарал халамж тавьдаг, тэдэнд тав тухгүй, амаргүй байсан ч гэсэн, хүч чадал, хангалттай эрч хүч, энерги байхгүй байлаа ч үр хүүхдэдээ заавал цаг зав гаргадаг. Тэр гэр бүлийнхнийгээ өөрөөр нь бахархуулахын тулд бүгдийг хийнэ, яагаад гэвэл тэр хүүхдийнхээ үлгэр жишээ нь гэдгийг ухамсарладаг.

Гэр бүл эр хүн эмэгтэй хүнийг хэрхэн халамжилж, хайрлах ёстой болохын бодит жишээ. Тэр бол эхнэр нөхөр хоёрын харилцаа ямар байх ёстойг бусдад үлгэрлэдэг нэгэн. Тэр бол насанд хүрсэн хүн биеэ яаж зөв авч явах, хэнтэй хэрхэн харьцах ёстой болохын төгс илэрхийлэл.

Аавууд хүүхдэдээ хүндэтгэл гэж юу болохыг харуулдаг. Тэр бүх эмэгтэйг хүндэтгэж, сайхан сэтгэл гаргадаг: дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээс авахуулаад өөрийн эмэгтэйг ч хүндэтгэнэ. Тэр ямар ч эмэгтэйг муухай үгээр харааж, доромжлохгүй. Тэр юу ч болсон бай, эмэгтэй хүн рүү гар далайж, цохихгүй. Хэн нэгний сэтгэлийг шархлуулах аймшигтай үйлдэл түүнээс хэзээ ч гарахгүй.

Аавууд өөрийн болж чадах хамгийн шилдэг эр хүн байхыг хүсдэг – ярих биш, үйлдлээрээ үүнийг харуулна. Тэр хүүхдээ хэзээ ч хүмүүсийн дэргэд шүүмжилж, загнаж, зэмлэдэггүй. Тэр хүүхдийнхээ алдааг уучилж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг.

Аавууд ямар ч нөхцөлд хүүхдийнхээ талд зогсдог. Тэр хүүхдийнхээ дуртай хүүхэлдэйн киноны баатрын нэрийг мэддэг. Хүүхдээ ямар хөгжим сонсож байгааг ч бас мэднэ. Хүүхдийнхээ юу хийхээр төлөвлөж байгаа болон сургууль дээрээ ямар асуудалтай байгаагаас авахуулаад зун юу хийхээр төлөвлөж байгааг нь хүртэл мэдэж байдаг.

Аавууд өөрийнхөө үүрэг хариуцлагыг зөвхөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээр хязгаарладаггүй. Тэр ажил хийж, хөдөлмөрлөж, амьдралын төлөө зүтгэдэг.

Аавууд хэзээ ч амьдралд дүр эсгэгч нэгэн болохыг хүсдэггүй. Тэр хэзээ ч өөртөө гэр бүлийнхээ аз жаргалтай харилцааг сүйрүүлэх зүйл хийхийг зөвшөөрөхгүй. Өөрийнх нь аз жаргалаас илүү хүүхдийнх нь аз жаргал түүнд чухал.

Эцэг хүн хүүхдээсээ хариу болгож хайр халамж хүсдэг, яагаад гэвэл түүнийг би өсгөсөн, түүнд их зүйл зориулсан гэж боддог. Гэвч аав хүн насан туршдаа өдөр бүр хүүхдээ хайрлаж, түүнд чадах бүхнээ зориулсаар байдаг. Хүүхдэдээ цаг ямагт анхаарал халамж тавьсаар байх ба яагаад гэвэл хүүхэд гэдэг аавуудын хувьд бүх зүйл нь юм.

8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Отгоо От Гоо

    Отгоо От Гоо

    2019/02/14 at 19:36

    Яг үнэн шүү