Намрын налгар өдрүүдэд буйдан дээрээ хэвтээд сонирхолтой кино үзэх ч бас сайхан шүү.
Шинээр дэлгэцнээ гарах олон ангит кинонуудыг танд танилцуулж байна. Тухлан суугаад үзээрэй.
Westworld
Үйл явдал ирээдүйд өрнөнө – Зэрлэг Барууныг санагдуулам хөгжөөнт паркыг програмчилж бэлдсэн, ковбой малгай духдуулж өмссөн роботууд удирдан ажиллуулна. Гэтэл нэгэн өдөр программд гэмтэл гарч ухамсартай роботууд бослого гаргана. Сонирхолтой үйл явдал бүхий уг киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд Энтони Хопкинс багтжээ. Кино 10-р сарын 2-ноос эхлэн гарна.
The Crown
Элизабет II–ийн тухай өгүүлэх британийн олон ангит кино, мөн домогт Ерөнхий сайд Уинстон Черчилль гарна. Ордны нууц амьдрал, үзэсгэлэнтэй бөгөөд тансаг хэрэглэл гээд түүхэн сэдэвт кинонд дуртай хүмүүст таалагдах нь лавтай. Киног 10-р сарын 4-нөөс эхлэн үзээрэй.
Luke Cage
Marvel-ийн бас нэгэн супер баатартай олон ангит кино. Хар арьст залуу шинжлэх ухааны нэгэн туршилтанд орж супер хүчтэй болно. Маш олон тулаан, тусгай эффектийг амлаж байгаа. 9-р сарын 30-наас эхлэн үзэгчдийн хүртээл болно.
Designated Survivor
Америкийн улс төрийн нууц дүр төрхийг харуулсан бүтээл. Улсын тэргүүн эмгэнэлт байдлаар нас барсан бөгөөд хажууд нь давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд удирдлагыг гартаа авах ёстой албан тушаалтан байсан байна. Кино 9-р сарын 21-нээс эхлэн гарна.
Crisis in Six Scenes
Алдарт Вуди Алленаас танд толилуулж буй шинэ уран бүтээл, 6 хэсэгтэй. Жирийн айлын амьдралд нэгэн гэнэтийн зочин орж ирснээр амьдралыг нь орвонгоор нь эргүүлнэ. Гол дүрд поп дуучин Майли Сайрус тоглосныг дуулгахад таатай байна. Киног 9-р сарын 30-наас үзээрэй.
Divorce
Инээдмийн олон ангит кино. Киноны гол баатар эмэгтэй гэр бүл салах урт бөгөөд яршигтай үйл явцыг дуусгахыг оролдоно. Энэ хугацаанд өөрийнхөө тухай шинийг олж мэдэх бөгөөд цугтаа өнгөрөөсөн он жилүүдийг эргэн дурсана. Амьдралаа шинэ хуудаснаас эхлүүлэхийг хичээнэ. 10-р сарын 9-ний өдрөөс дэлгэцнээ гарах ажээ.
Man with a Plan
Жүжигчин Мэтт Леблан гол дүрийг бүтээсэн. Хувь заяаны эрхэнд тэрээр гэрийн эзэгтэй болж хүүхдүүдээ өсгөх ажилд унана. Амьдралын хөгжилтэй үеийг үзэж амьдралаа чимээрэй. 10-р сарын 2-ноос эхлэн гарна.
This Is Us
Нэг өдөр төрсөн хэд хэдэн хүмүүсийн хувь заяа санамсаргүй байдлаар нийлнэ. Хэн нэг нь эцэг эхээ хайна, нөгөө нэг нь дөнгөж төрнө, харин зарим нь илүүдэл жингээсээ болж сэтгэлээр унана. Кино 9-р сарын 20-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болно.
Stranger Things
Тайван амьдралтай нэгэн хотод Уилл гэх өсвөр насны хүү сураггүй алга болно. Хүүгийн эрэлд түүний гэр бүлийнхэн, нутгийн шериф, Уиллийн сайн найз Майк нар гарна. Майк өөрийгөө эрлийн үзүүрт дөхсөн гэдэгтээ итгэлтэй байгаа, тэрээр үл мэдэх нэгэн газар иржээ.
Timeless
“Game of Thrones”-ийн найруулагч Нил Маршаллын шинэ бүтээл – цаг хугацаагаар аялжээ. Ойрын ирээдүйд амьдарч байгаа хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн үе рүү аялах хэрэгтэй болно. Тэд түүхийн явцыг өөрчлөх бодолтой байгаа нэгэн гэмт хэрэгтнийг илрүүлэх даалгавартай. Даалгаврыг биелүүлэх цаг хугацааны аялал 10-р сарын 3-наас эхлэх ажээ.
Lucy Helvitt
2016/09/04 at 23:59
haaguur garah yum bee