Apple утасныхаа багтаамжаа нэмсээр л байгаа, харин утсандаа нэмэлт карт хийх бодолгүй байгаа нь хэрэглэгчдэд төвөгтэй санагдах нь бий. Тийм учраас iPhone барьдаг хүмүүс багтаамж нь дүүрээд ирэх цагт яах вэ гэдэг асуудал үүснэ.
Аз болж дуртай дуу, зураг, татсан аппликейшнээ устгахгүйгээр илүү багтаамжтай болох энгийн арга байна аа. Зааврыг доороос үзнэ үү:
- iTunes руу ороод өндөр хэмжээтэй файл (кино байж болно) татаж аваарай
- Киноны эзлэх хэмжээ нь танд үлдсэн багтаамжаас их байх ёстой – та мөнгө төлөхгүй
- “Rent” дээр дарахад – хангалттай багтаамж алга гэсэн анхааруулга гарч ирнэ
- “Settings” сонголтыг нь дарахад танд байсан үлдэгдэл багтаамж нэмэгдсэн байхыг та харах болно.
“Би 16 GB-ийн iPhone-той, элдэв файл хадгалах багтаамж үнэндээ бага, сарын өмнө өөрт байгаа сул зайнаас хэтэрсэн хэмжээтэй кино татаж авахаар сонгосон юм” гэж нэгэн хэрэглэгч бичжээ.
Тэгэхээр таны iTunes-ээс түрээсээр авч байгаа кино тань iPhone эсвэл iPad дээрх танд үлдсэн сул зайнаас их байх ёстойг анхаарна уу.
Кино хадгалах багтаамж нь хүрэлцэхгүй учраас таниас ямар ч төлбөр авахгүй.
Ямар аргаар илүү их багтаамжтай болов оо? Татах гэж буй киног хадгалах боломжтой болгохын тулд iPhone хэрэггүй файлуудаа өөрөө устгаж цэвэрлэдэг юм.
“Үнэхээр сайхан. Надад 800 MB байсан бол одоо 2,5 GB сул зай бий боллоо” гэж хэрэглэгчид бичиж байна.
“Сайхан арга хэлж өгсөнд баярлалаа. Хэд хэдэн удаагийн оролдлогоор би 2,2 GB-аас 3,3 GB-ийн багтаамжтай болсон. Бараг хэрэглэдэггүй аппликейшнээс ч салж чадлаа. Маш энгийн бөгөөд үр дүнтэй арга байна” гэжээ.
Амарзаяа
2016/07/01 at 17:55
Amarjargal Ariunsan Phoenix
Unuruu
2016/07/01 at 22:43
Rent gedeg bichgene haanan bga yum bee kinon deer helj ugch tuslaach
Apple
2016/07/01 at 22:53
Hudlaaaa hudlaaaa nemegdeh ni nemegdene gehdee hed honood butsaad hewendee orchnoo zugeer l osson met too uzuulj baigaaaaaan!!!!!!
Enkh Mend
2016/07/02 at 02:05
Paagaa Sod
Oyun Tun Galag
2016/07/02 at 14:03
Б. Мичидмаа
Altansukh Dashtsedev
2016/07/02 at 19:34
Lafa Shanti
visit site
2016/08/16 at 06:09
Great looking site. Presume you did a bunch of your very
own coding. http://escortads-manila.com/escort/gitika-jain/
free porn video
2016/08/17 at 06:19
Wow cuz this is excellent job! Congrats and keep it up. http://www.f4f.in/