Дэлхийн хамгийн муухай царай гаргасныхаа төлөө 15,000 долларын эзэн болжээ

0

Дэлхийн хамгийн муухай царай гаргасныхаа төлөө 15,000 долларын эзэн болжээ


Нүүр царайгаа хачин жигтэй, муухай болгон бусдыг инээлгэж зугаацуулагчид олон. Гэхдээ тэдгээрийн дундаас Хятадын Ченгду хотын иргэн Tang Shuquan гэгч залуу онцгойрон гарч чадсан төдийгүй энэ хачирхалтай авьяасынхаа хүчээр Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдэж, 15,000 доллараар шагнуулж чадсан байна. Нүүрээ байж болох хамгийн муухай хэлбэрт оруулж сурахад хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан тэрээр энэ сарын 6-ны өдрийн Лхагва гаригт хэдэн жилийн шаргуу бэлтгэлийнхээ үр дүнг үзэж, 15,000 доллар буюу 100,000 юанийг Гиннесийн медалийн хамт хүлээн авчээ.43 настай Tang Shuquan нь энгийн үедээ царай төрх нь хэвийн байдаг боловч эрүүгээ мултлан доод уруулаа дээш цорвойлгон хамраа үмхсэн үедээ ер бусын муухай төрхтэй болдог байна. Shuquan 10 жилийн өмнөөс өөрийн энэ чадвараа олон нийтэд үзүүлэх болсон бөгөөд Хятадын хэвлэл мэдээллийнхнээс “Гажиг нүүртнүүдийн хаан” гэсэн алдрыг хүртсэн нэгэн юм. Тэрээр өнгөрсөн 3-р сард Италид Гиннесийн Дэлхийн дээд амжилтын шоунд өрсөлдсөний эцэст Гиннесийн медалийг хүртэж байгаа нь энэ аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/06/10 at 16:42

    boovoo saagaad oorinnhoo uriin shingenuug uuhlaar iim nuurtei boldog ym baih daa hahahahahahah

  2. G-Miner

    2012/06/10 at 17:03

    air bulchinlag zalu bnshd (nurende ) =))

  3. iBanana

    2012/06/10 at 21:36

    eniig chini neg oros pissdda hiigegui biluu 5 jiliin omnoh bichleg deer

  4. StoRm-mN

    2012/06/10 at 22:08

    aa xaxa

  5. Зочин

    2012/06/11 at 06:49

    neeh muuhaisaad bh ym bgaamu? popeye-iig l duuraitsiim bishuu ;-p

  6. ass_kiss

    2012/06/11 at 18:48

    тэнэг амьтан байна

    [ Зассан: ass_kiss , өдөр 2012/6/11 19:34 ]

  7. Зочин

    2012/06/12 at 12:57

    ymar shijgiin haragddag *** we

  8. baddoy

    2012/06/12 at 13:06

    yooy gaj ym bishoo hha :d

  9. LikeTrans

    2012/06/15 at 00:52

    ter oros chin shudgui xarin naadax chin shudtei bgaaz^^ gexdee l ix hicheesen bh^^ lolz………

  10. Зочин

    2012/06/15 at 19:18

    ymar aimar iruugee deeshluuldiim de

  11. Зочин

    2012/06/16 at 19:47

    yun muuhai tsaraitain be hehehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *