Энэ 4-р сарын 1-ний өдөр Австралийн Phillip Island арал дээр “Tough Mudder” хэмээх тэсвэр тэвчээрийн тэмцээн болж өнгөрчээ. Британий тусгай хүчнийхний боловсруулсан туйлын их бартаа саад бүхий 18-20 км замыг туулж, хүч чадал, биеийн болоод оюун санааны тэвчээр хатуужил, багийнхны харилцан итгэлцэл зэргээ шалгадаг энэ тэмцээнд 22.000 гаруй оролцогчид оролцсон байна. Шавар, гал, мөстэй ус, 10.000 вольтын цахилгаан, 3 метрийн өндөр хана, газар доогуурх шавартай хонгил гэх мэт төрөл бүрийн саадыг даван туулахын тулд тэмцээнд оролцогчид багаараа хамтран ажиллах шаардлагатай байдаг аж.Tough Mudder бол уралдаан бус сорилт, би багийнхан болон нөхдийнхөө итгэлцлийг нэн тэргүүнд тавих болно, би хүүхэд шиг гонгинохгүй, би сорилтыг дуусгах хүртлээ хамтрагчиддаа туслах болно, би бүх айдсаа ялан дийлнэ гэсэн хатуу чанд бодол, тэмүүлэлтэйгээр оролцдог энэхүү тэмцээний зургуудыг хүлээн авч үзнэ үү.
Зохион байгуулагчид тэсвэр тэвчээрийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.
Зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар Дэлхийн хамгийн хатуу тэмцээнүүдийн нэг болох Tough Mudder тэмцээнд оролцогчид хүнд хэцүү нөхцөлд төрөл бүрийн бартаа саадыг давах хэрэгтэй болно гэнэ.
Британий тусгай хүчнийхний боловсруулсан зам дээр тэмцээн явагддаг.
Энэ жилийн уралдаан 20-30 тусгай бартаа саад бүхий 19 км замыг туулах байдлаар явагджээ.
Тэмцээнийг зохион байгуулагчид дараа жил илүү олон бартаа саадыг бүтээхээр төлөвлөж байгаа ажээ.
Хэвлэлийн нарийн бичгийн дарга Jane Di Leo хэлэхдээ хөтөлбөр дараа жил илүү өргөжих болно, гэхдээ энэ тухай ярихад одоо ярихад эртэднэ гэжээ. Мөн ирэх жил Мельбурнд хоёр үйл явдал зохион байгуулахаа, цаашид тэмцээнээ Phillip Island-д зохион байгуулж байхаа сурвалжлагч нарт хэлжээ.
Зочин
2012/04/08 at 18:04
10000B genuu hudla blguide
StoRm-mN
2012/04/08 at 18:51
YaYaYA hetsuu l bhdaa
Mongolhh
2012/04/08 at 22:39
zassss
dT_Tb
2012/04/09 at 10:04
aan.
BEK_KKK
2012/04/09 at 10:27
hmmmmmmmmm
jerry-man
2012/04/10 at 15:40
tavij bsan medee bn da
RUBY_gem
2012/04/10 at 15:48
WHA WHA
Зочин
2012/04/14 at 16:39
yostoi gadaad chvv aimar yumaa \r\n