Дэлхийн хамгийн догшин нийтийн тээврийн хэрэгслүүд [10 зураг + текст]

0

Дэлхийн хамгийн догшин нийтийн тээврийн хэрэгслүүд [10 зураг + текст]

Гадаадын улс орнуудаар аялж жуулчилж яваа хүмүүсийн хувьд бүх зүйлс нь баттай, аюулгүй байгаасай гэж хүслийг тээж явдаг. Тодорхой улс орнуудад анх удаагаа аялж яваа ямар ч аялагч жуулчид хэн бүхний хувьд аюулгүй, найдвартай байдал бол нэн тэргүүний асуудал нь юм. Дэлхийн томоохон улс гүрнүүдийн хамгийн их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацаа зарцуулдаг салбар нь нийтийн тээврийн салбар, тэр дундаа зорчигчдын аюулгүй байдал байдаг. Тэгвэл таны зочлон очих гэж байгаа улс орны нийтийн тээврийн аюулгүй байдал хэр хангагдсан юм бол? Энд бид дэлхийн хамгийн галзуу догшин, хамгийн зүрх зогсом, хамгийн их нерв барсан нийтийн тээврийн хэрэгсэлтэй улсуудыг зураг болон товч тайлбарын хамт нийтэллээ. Уншигч таны хувьд хэрэгтэй мэдээлэл болж чадна гэж бодож байна.Biman Bangladesh Airlines
[ XopoM.com ] фото

Энэхүү агаарын тээврийн компани Бангладешаас Энэтхэг, Энэтхэгээс Бангладеш гэсэн чиглэлд нислэг үйлддэг. Гэвч энэ компаний нислэгийн явцын хүрээлэн буй орчны эрүүл ахуйн нөхцөл туйлын эргэлзээтэй учир зорчигчдод энэ нислэгээр нисэх эсэхээ маш сайн бодох шаардлага тулгардаг. Хэрвээ танд захиалга өгөхөөс өөр арга байхгүй болсон бол суудлаа маш сайн тооцоолох хэрэгтэй. Учир нь энэ компаний онгоцны суудал учир битүүлэг толботой, түүнчлэн биеийн тамирын заалны хувцас сольдог өрөөнөөс үнэртдэг тийм үнэртэй тун төстэй хачин үнэртэй байх нь элбэг. Мөн онгоцны шалан дээрх хивс сэлт нь маш ихээр хуучирч элэгдсэн байдаг нь зорчигчдын хувьд таагүй сэтгэгдлийг төрүүлдэг байна. Онгоцнууд нь хуучирч, хэрэглээнээс гарахаа шахсан ч гэсэн нислэг үйлдсээр байгаа ажээ.

Blueline автобуснууд, Дели, Энэтхэг

[ XopoM.com ] фото

Энэтхэгт нийтийн тээврийн автобус нь хотын захаас хотын төв рүү хүрэх хамгийн түгээмэл унаа. Хэрвээ танд шаардлага гараад энэ автобусаар зорчих аваас таны хөлсний булчирхай болон арьсны нүх сүвүүд үүргээ дээд зэргээр гүйцэтгэх болно. Энэ автобус нь маш удаанаас гадна дэндүү бохир заваан, өмхий үнэртэйгээрээ зартай. Жижигхэн төмөр лаазан дотор чигжин хийсэн сардин загасыг санагдуулам байдлаар чихэлдэн яваа зорчигчид автобусан доторх температурыг өсгөх хамгийн гол хүчин зүйл болдог байна.

Амазоны гатлага онгоц, Бразил

[ XopoM.com ] фото

Та Амазон мөрний усанд завиар аялахаар шийдсэн бол усан дээрх хатуухан аялалд бэлэн байх хэрэгтэй. Эдгээр гатлага онгоцнууд ихэвчлэн ачааллаа хэтрүүлсэн аялал хийдэг бөгөөд зөвхөн зорчигчид төдийгүй ачаа тээш тээвэрлэдэг. Гатлага онгоцны тавцангийн чамгүй хэсгийг сонгино, улаан лооль гэх мэт хүнсний ногоогоор дүүргэсэн хайрцагнууд эзэлдэг байна. Хоёр жилийн өмнө Almirante Monteiro гэдэг гатлага онгоц өөр нэг ачааны онгоцтой мөргөлдөж дор хаяж 14 хүн амиа алдаж байжээ.

Автобус, Перу

[ XopoM.com ] фото

Та автобусанд суухдаа унтчихдаг зуршилтай бол Перугийн нийтийн тээврийн автобусанд энэ боломж танд олдохгүй. Учир нь Перугийн уулархаг аюултай замаар явдаг энэ автобусанд суусан хүмүүс олон зорчигчтой автобуснууд өндөр хадан цохионоос унасан тухай таагүй мэдээллүүдийг хүлээн авах юм. Баримтанд өгүүлснээр зөвхөн Өмнөд Африкын хөдөө орон нутгийн зам дээр хамгийн их осол аваар гардаг гэсэн байна. Дээрх автобуснууд маш урт аялалд явдаг ба заримдаа бүтэн 24 цагийн аялал хийдэг байна.

Гатлага онгоц, Бангладеш

[ XopoM.com ] фото

Бангладеш руу аялагчид аялалынхаа явцад нилээд олон тооны гатлага онгоцоор явах хэрэгтэй болдог. Гэвч хамгийн чухал нь эдгээр олон гатлага онгоцнуудын олонх нь орон нутгийн засаг захиргаанд бүртгэлгүй байдаг. Нийтдээ 20.000 орчим гатлага онгоц байдаг гэсэн тооцоо байдгаас ердөө 8,000 гатлага онгоц нь албан ёсоор бүртгэлтэй, тээвэрлэлт хийх эрхтэй байдаг байна. Нэгэн статистикт өгүүлснээр жил бүр энэхүү тээврийн хэрэгслийг ашигласан 1,000 хүн аваар ослын улмаас амиа алддаг гэжээ.

Галт тэрэг, Малигаас Синегал хүртэл

[ XopoM.com ] фото

Хамгийн зоригтой аялагчдад Африкын баруун хэсэг дэх Dakar Bamako Express-ийн галт тэргээр аялахыг зөвлөе. Энэхүү галт тэрэг нь Малигаас Синегал хүртэл хоёр өдрийн аялал хийдэг байна. Анх удаагаа энэ галт тэргийг харсан хүний толгойд энэ хуучирсан галт тэрэг яаж ингэж ажиллаж ирсэн юм бол гэх гайхашрал эрхгүй төрөх болно.

Matatu хэмээх бага оврын автобуснууд, Кени

[ XopoM.com ] фото

Африкын Кени дэх бага оврын автобусанд зай гэдэг зүйл туйлын үнэтэй. Нутгийнхны хэлээр matatu хэмээн нэрлэгдэх энэ автобус албан ёсоор бол 23 зорчигч явах эрхтэй. Гэвч бодит байдал дээр нэг matatu-д дээрх тоог хоёр нугалсан тооны зорчигч тээвэрлэдэг бөгөөд бууж өгөхийг хүсээгүй, маш зоригтой зорчигчид нь Кенийн зам дагуу сажилж байгаа эдгээр автобуснуудын гадна талаас зүүгдэн явдаг байна. Мэдээж хэрэг завсар зайгүй чихэлдсэн хүмүүсээр дүүрсэн автобусны дотор тал ямар байх нь ойлгомжтой. Yнэр танар, халуун агаар гээд хэдхэн секунд ч болсон дотор нь тэсэхэд туйлын хүндрэлтэй энэ автобусны цонхоор суугч олон хүмүүсийн нэг нь та юм бол буцаад цонхоор түлхэгдэн унах гэх мэт болзошгүй аюулыг урьдчилан тооцоолсон байх шаардлагатай. Мөн хэрвээ дотор нь сууж чадсан бол автобусны таагүй үнэрийг аль болох гүнзгий амьсгалахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй юм.

Галт тэрэг, Мумбай, Энэтхэг

[ XopoM.com ] фото

Хоёр жилийн өмнө Mumbai Central болон Western Railway гэсэн хоёр байгууллага сүүлийн таван жилийн хугацаанд гарсан галт тэрэгний ослоос шалтгаалсан 20.000 үхлийн хариуцлагыг үүрнэ гэдгээ мэдэгдсэн байна. Энэ бол Мумбай хотын галт тэрэг нь дэлхийн хамгийн аюултай тээврийн хэрэгслийн нэг байж болох юм гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

Автобус, Афганистан

[ XopoM.com ] фото

Дээрх нийтийн тээврийн хэрэгслүүдтэй харьцуулахад Афганистаны автобуснууд нь маш цэвэр, ямар нэгэн таагүй үнэргүй, туйлын тав тухтай, зөөлөн, нам гүм аялалыг зорчигчдод санал болгодог. Гэвч зорчигчдын хувьд маш аюултай нэг нөхцөл байдаг нь улс төрийн хувьд тогтвор суурьшил муутай энэ оронд хулгайлагдах аюул маш ихээр нүүрлэдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

35 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/03/21 at 17:00

    yaar goy yum

  2. Зочин

    2011/03/21 at 17:01

    yostoi ami nasaa aldhaar yum bna

  3. from_xvdree

    2011/03/21 at 17:09

    arai l bn shүү

  4. DaredeviliN

    2011/03/21 at 17:39

    moskva-ub yavdag narlag galt tergiig hiihq yasiin hha

  5. trojan08

    2011/03/21 at 17:58

    hahahaha goy ch yumuu ntr

  6. tuulaixan

    2011/03/21 at 18:14

    Mashiniig bol bvren ashiglasan bn shd

  7. Зочин

    2011/03/21 at 18:22

    ter india iin galt tereg arain dendnee sda ahaha

  8. barnerd

    2011/03/21 at 18:35

    aimar aimar mongoliin micro nuud hajuud n ych bish yum bna [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]

  9. tmra

    2011/03/21 at 18:51

    rofl

  10. ssite14

    2011/03/21 at 19:16

    xaxa yun aiamr iin ain :P zerleg una wna

  11. vin_diesel

    2011/03/21 at 19:46

    ed narch jinhene hereglesen shig hereglej bnaa :194:

  12. Prince_of_your_dream

    2011/03/21 at 20:16

    [size=xx-large][color=FFFF00]mongoliin zarim mikronuud neg iimerhuu shd[/color][/size]

  13. turuu_designer

    2011/03/21 at 21:17

    [color=BF0000][size=xx-large]manai micro bol hamaagui lux zeregleliih yum bna hahah[/size][/color]

  14. Зочин

    2011/03/21 at 21:38

    bid nar ulaanbaatar-d awtobusaar yawahdaa heterhii jargaltai yawdiin bn do. haaya neg shahuulah bol yu ch bish yumaa hehe.

  15. LeenI

    2011/03/21 at 22:14

    YYYYYYYYYYYYYYaaaaYYYYYYYYYYYYY

  16. GanGaNaa

    2011/03/21 at 22:40

    [size=medium][font=Comic Sans MS][color=000040]lol manai mikoruudig oruulchaachde ntr :-) [/size][/font][/color]

  17. Зочин

    2011/03/21 at 22:52

    yagaad manai micro baihgui baigaa yum boloo?

  18. Зочин

    2011/03/21 at 23:10

    Bagadaa toglodog bsan tetris sanaand orchloo :-x :-) :-) :-)

  19. Зочин

    2011/03/21 at 23:29

    [color=FFFF40][/color]ura

  20. Зочин

    2011/03/22 at 04:35

    [size=xx-large][/size][font=Times New Roman][/font][color=004080][/color]arial yumaa iim yumaar aylwal zowj uhhiin bn daa

  21. ben_jr

    2011/03/22 at 10:31

    [b]Manai mikro atuusnuud haa bnaa kkk[/b] :-)

  22. EMPORIOARMANI

    2011/03/22 at 11:34

    [color=000040][font=Comic Sans MS][size=medium]zolig gj. iim gazart ochij uzehgui dee bi…[/size][/font][/color]

  23. MeLhaSan

    2011/03/22 at 12:52

    Yo bolio

  24. InprezA

    2011/03/22 at 13:23

    manai micro avtus haana bna? :-D

  25. chioiji

    2011/03/22 at 14:22

    :-x

  26. hishigee_0831

    2011/03/22 at 15:21

    ;-) :-)

  27. moochii

    2011/03/22 at 16:18

    eooe

  28. Зочин

    2011/03/23 at 04:57

    mnai mongol mikronuud ysn bee??

  29. innowlad

    2011/03/23 at 15:03

    haha ter galt tereg arai dendnee :-?

  30. husleerChin

    2011/03/23 at 19:22

    yaayaya eemr eeemr hertsgii naatsn hehe

  31. muty

    2011/03/24 at 17:08

    rahlaa dee gesh. ter gatlaga ongots bol tasarchihjee. manai avtobusnuud iim boloosoi. :D

  32. Зочин

    2011/03/25 at 00:03

    minii muu accentnd 10laa baij chihchii geed bh ni ch araggvi l yum bna keke

  33. amka_0724

    2011/03/30 at 22:58

    haha…

  34. Crunch

    2011/04/01 at 16:13

    yaj iim ymaar yvdag bnaa

  35. shiji_batuka

    2011/04/24 at 20:23

    aimshigtai. lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *